x

"Хонгил"-ыг хэн нь үүсгэсэн бэ?

Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав өнгөрөгч долоо хоногт Eagle News телевизийн ярилцлагад орсон. Тэрээр уг ярилцлагадаа “Элбэгдорж, Дорлигжав, Хурц гэдэг хүмүүс шударга бусын хонгил үүсгээд баахан хүнийг шидчихсэн л юм ярьдаг. Шударга бусын хонгил гэж хамгийн их ярьж байгаа манай Н.Алтанхуяг чинь өөрөө энэ хонгилыг үүсгэсэн хүн шүү дээ. Ерөнхий сайд байхдаа хуульд өөрчлөлт оруулаад прокурорын мөрдөнг АТГ-т аваачаад өгчихсөн юм. Тэр үеэс эхлээд АТГ бурантгийг нь эвхээд тавьсан тэмээ шиг болсон доо. Шаардлага тавьсан манай прокуроруудыг хүртэл эргүүлээд сүрдүүлж эхэлсэн. Харин Н.Алтанхуяг маань өөрөө Ерөнхий сайдаас буусныхаа дараа “прокурорын мөрдөнг дахин байгуулья” гээд хууль санаачлаад явж байлаа” хэмээн ярьсан билээ. 

Харин түүний өмнө Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өчигдөр өөрийн цахим хуудсаар “Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийг Засгийн газраар хэлэлцэхийг гурван удаа хойшлуулсан. Авилгатай тэмцэхийг дэмжиж байна, энэ хуулийг дэмжихгүй байна гэж байж билээ. Прокурорын мөрдөнг устгаж, “Шударга бусын хонгил” үүсгэсэн хүмүүсийг энэ албан бичгээс харж болно. Жүжиг жүжигээрээрээ л дуусдаг. Батзандан, Баасанхүү, Хүрэлбаатар, Хаянхярваа!” хэмээн жиргэсэн байна.

Тодруулбал, 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболдод хаяглаж, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн албан бланк дээр хэвлэсэн Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай бичигт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар гарын үсэг зурсан байна. Ш.Түвдэндорж, Ж.Батзандан, Р.Бурмаа нарын хувьд үүнээс хойш яг 10 сарын дараа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах кноп дарсан АН-ын гишүүд билээ.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Энэ хуулийг дэмжихгүй” гэсэн нь үнэн байж магадгүй. Учир нь уг хуулийн төслийн захиалагч нь тухайн үед АТГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц гэх бөгөөд Засгийн газраас дэмжлэг авахгүй гурвантаа буцсан хуулийн төслийг эцэст нь АТГ-т сул талаа атгуулчихаад байсан нөхдөөр өргөн бариуллаа гэлцэж байв. Хуулийн төсөл өргөн баригдсанаасаа хойш тавхан хоногийн дотор (2014 оны нэгдүгээр сарын 24) батлагдсан нь ч тэр, түүнийг маш яаралтай батлуулах шаардлага өөр хэн нэгэнд, тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид байсан байж магадгүй.

Хуулийн төслийг батлуулахгүйн тулд Д.Дорлигжав УИХ-ын дарга, АТГ-ын дарга гээд байж болох бүх хүн лүү утас цохисон боловч Ерөнхийлөгч ганцаараа Сочид өвлийн олимп үзээд явж байсан байгаа юм. Учир нь тухайн түүний томилсон АТГ-ын дарга, УЕП хоёрын дунд эрх мэдлийн асуудал үүсээд, таарамжгүй байсан үе. Нэгнийхээ шалгаж байгаа хэргийг татаж аваад хаадаг барьдаг гэсэн юм яригдаж л байсан. Д.Дорлигжав ч өөрөө сүүлд өгсөн ярилцлагадаа тийм тохиолдол байсан гэдгийг үгүйсгээгүй.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 21 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 28 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 29 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 30 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 33 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 33 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 34 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 35 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 36 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 37 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 40 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 42 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 42 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 8 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 12 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 13 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 18 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 19 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 22 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 26 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top