x

МАН-ын гишүүд АН-ын гишүүнийг гэрт нь хөнөөжээ

Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан байна.  Энэ хэрэгтэй холбогдуулан Ардчилсан намаас мэдэгдэл гаргаж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, хүнд гэмтсэн. Шокын байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын хариуцлагатай албан тушаал хашиж байсан гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. 

Манай намаас талийгаачийн ар гэрийнхэнд, ажил явдалд нь анхаарч байгаа. Бид энэ балмад явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зүйтэй гэж үзсэн учраас хэвлэлийн бага хурал хийж байна. 

Эрх баригч намын нөхдүүд төрийн яаманд хүний амь бүрэлгэсэн хэрэг гарсан. Хүний амьд явах эрхийг зөрчиж, гэрт нь амь насыг нь хохироож байна. Энэ үйлдлийг АН эрс буруушааж байна” гэлээ. 

АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай “Төрийн албан хаагч амь насаа алдах тохиолдол нэг бус удаа гарч байсан. Эсрэг намынхаа гишүүний амь насанд халдсан хэрэг өнгөрсөн 28 жилийн хугацаанд анх удаа гарлаа. Үүнийг эсэргүүцэж АН-аас мэдэгдэл гаргасан.

Уг мэдэгдэлд “Төрийн эрх барьж буй намын гишүүд ийм адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна” гэсэн байгаа” гэлээ. 

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-МАН-ын гишүүд хүний амьд явах эрхэд халдаж байна гэлээ. Монголд санаатай, санамсаргүй байдлаар олон гэмт хэрэг үйлдэгдэж байгаа. Гарч байгаа гэмт хэрэг болгон МАН-ын гишүүдтэй холбоотой юм уу. Үүнийг яаж тогтоосон юм бэ. Та 2008 оны долоодугаар сарын 1-нд сөрөг үр дагавар авчрах үйл явдалд оролцож явсан. Энэ тал дээр ямар тайлбар хийх вэ?       

О.Магнай: -Долоодугаар сарын 1-нд сонгуулийн дүнгээ луйвардуулсан ард түмэн боссон. Би хамгийн урд нь явсан. Хойно нь зогсоогүй. Эрх баригчид шөнө нь таван хүнийг буудаж алсан. Би алаагүй. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хамгаалж тэмцсэн иргэдийг буудаж ална гэдэг байж боломжгүй зүйл. Тэр дунд хүчээр аваачсан хүн нэг ч байхгүй. Энэ удаагийн хэргийг 10 жилийн өмнөх явдалтай харьцуулж байна. Энэ бол өөр асуудал.  

-Булган аймагт гарсан хүн амины хэргийг эрх баригчидтай, улс төрчидтэй холбох учир шалтгаан нь юу юм бэ?

Ц.Туваан: -АН өөрийн 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад бүх асуудалд нь анхаарал хандуулдаг. Намын гишүүн маань бусдын гарч балмадаар амиа алдчихаад байхад бид дуугарахгүй байж чадахгүй. Хүний амь хөнөөсөн нөхдүүд нь өнөөдрийн эрх барьж байгаа намынхан. Мэдээж цагдаагийн байгууллага шалгаад, шүүхээр шийдсэний дараа бид дахин мэдээлэл хийнэ.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • гайхширал (182.160.34.189)
    МАН ынхан хүн алчихлаа гэхээр АН гэж эргүүтээд бгаа эргүү үмбүүнүүдийг би ойлгохгүй юмаа
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Баяраа (103.212.118.92)
    Яваандаа энэ ардчилсан намынхан хэн гуайн бор гүүг танай хээр азарга гишгэсэн тул уг хүчингийн хэргийг танай засгийн газар хариуцах ёстой гэнэ дээ. Яагаад гэвэл бор хөх нь манай өнгө хээр улаан нь танай өнгө юм бна гэнэ дээ
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Unshigch (59.153.112.69)
    Ene b.enkhbayar bur yg xujaa tsaraitaima enkhboldin duu bish biz.Magmai xuuxdere baina gd bn yasn be caanas garad irevd
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Уншигч (64.119.22.169)
    Энэ Ардын намынхан чинь аль дээр үеэсээл Монголчуудийг алдаг байсан, алсаар ирсэн, алсаар ч байгаа юм баына.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • irgen (183.177.106.66)
    ene magnai chini uuruu 7 sariin 1nii uimeeneer 5 saixan zaluugiin amiar togolson muu novshshuu dee. uuruu aluurchin
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • shydraga hun
      darwaan bish nambariin hhuu sanjiin huu 2 l 5 hun byydyylsan bizdee ard tumen sanlaa lyiwardyylj byhimdaj jagssan yag gol zohoin baigyylj jagssan hun bol buyangiin jagai
      2018 оны 12 сарын 26
  • Elbegdorj (188.166.43.71)
    Darvaanaa tsusan zamtai hundee
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.23)
    Elbegdorj ta 2 tcusan zam tatuulj yavdag shvv
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Ganbileg. (59.2.189.150)
    Za tegeed tsagdaagiin baiguullagad neg ajil nemegdej dee. Sanaatai bolon bolgoomjguigeer uildegdsen, er n hunii ami nas hohirson hereg bolgond ali namiinh gedgiig todruulahuu. Ard tumnii setgelzuigeer arai l naadah yumaa dagz darwaan. Darwaan horchin dahiad ch alaltsuulj magadgui hud gar. Ali ch namiihand n ashigtai l bol irgen uheh er hamaagui dee.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Тэнэг (103.229.120.54)
    Магнайд хийх ажил байхгүй юм болов уу. Ийм юмаар улс төржөөд сонин юм аа. Шал балай юм.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • Тэнэг
      Яг үнэн балай эргүү дарвагар хар
      2018 оны 12 сарын 26
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 18 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 25 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 26 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 27 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 30 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 30 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 31 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 32 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 33 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 34 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 37 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 39 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 39 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 5 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 9 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 10 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 15 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 16 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 19 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 23 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top