x

Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг хамт барьдаг гажиг үүссэн

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүсэлтээ өгөхийг шаардан тэмцэл өрнүүлж буй гишүүд иргэдийг тайван жагсаалд уриалж өчигдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр гишүүдийн хэлсэн үгсээс онцолж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд:

Монголын ардчиллын сул талыг ашиглан МАНАН дэглэмийг тогтоосон бүлэглэл өмч хөрөнгийг маань эрхшээлдээ оруулж, Монголын төрийг өмчөө хамгаалах тэмцэлдээ ашиглаж байна.

МАНАН дэглэмийн хамгийн өндөр албан тушаал дээр байгаа М.Энхболд Монголын төрийг барьцаалсан өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд жагсан тэмцэцгээе. Монголчууд аа, МОРИНДОO!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Нэг албан тушаалтанд буугаад өгчихдөг ард түмэн гэж байж болохгүй. Илэрхий авлигын хэрэгт буугаад өгчихдөг шударга ёс  ч гэж байж болохгүй. Бид энэ удаад “Үгүй” гэж хэлэхгүй бол цаашдаа дахиад “үгүй” гэж хэлж чадахгүй нөхцөл байдал руу орно. Цаашдаа энэ дэглэм бүр хүчтэй болж эхэлнэ. Тийм учраас ордонд байж болох бүх тэмцлийг өрнүүлсэн учраас одоо ард түмэндээ хандаж байна. Олон олон сэхээтнүүд үүнд нэгдээсэй. Олон олон залуучууд маань ирээсэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Төрийн үйл ажиллагаа зогсоод сар боллоо. Монгол Улсыг 76 тойрогт хувааж,  шударга, тэгш ёсны зарчмын дагуу иргэддээ төлөөллийн эрхийг нь Үндсэн хуулиар олгосон юм. Гэтэл Иргэдийн төлөөллийг хангаж буй 40 хүний санал 1 хүний саналыг эрхийг давахгүй байгаад төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим зөрчигдөж байна.  Нэг хүний суудлын үнэтэй хууль тогтоох дээд байгууллага гэж аль ч улс оронд байхгүй.

Үндсэн хуулийн 2000 оны өөрчлөлтөөр УИХ-ын дарга гэдэг Ерөнхийлөгчийнхөөс илүү бат бөх суудлын эзэд болсон. Тийм учраас үе үеийн намын дарга нар УИХ-ын дарга гэдэг суудал руу үунан дурлаж,  хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хамтад нь барьдаг тогтолцооны гажиг руу бид орсон. Цаашид зөвхөн спикер гэдэг статусыг хууль тогтоомжийг хүрээнд тогтоох байдлаар бид тэмцэх ёстой. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

УИХ-ын даргад хуулиар олгогдсон хэмжээлшгүй эрх байна. Нэг л саналын эрхтэй, хуулийн дэг сахиулах үүрэгтэй хүн боловч УИХ гэдэг институци мэт эрхтэй болоод байна. Хэн хуулийн төсөл өргөн барьж буйгаас хамаараад хүлээн авах эсэхийг шийддэг, хэлэлцүүлэг явуулах шаардлагатай, сайтад оруулах хэрэгтэй гэдэг. 30-60 хоногийн хугацаа заадаг. Гэтэл зарим хүмүүсийн өргөн барьсан төслийг өнөөдөр хүлээн аваад маргааш хэлэлцүүлэгт оруулах ч эрх мэдэлтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
NEPKO:Гайхамшигт бодисууд 3 цаг 13 мин М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг мохоож байна 3 цаг 20 мин Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ 3 цаг 21 мин Шадар сайд Т.Доржханд Давосын чуулга уулзалтын үеэр албаны хүмүүстэй уулзаж байна 3 цаг 22 мин Эрт илрүүлэгт 1.5 сая хүн хамрагдаад байна 3 цаг 24 мин Америкийн өмнөд хил рүү цэрэг илгээнэ 3 цаг 25 мин Ливерпүүл, Барселона хоёр хасагдах шатанд шууд шалгарчээ 3 цаг 26 мин Маргааш 06:40-07:20 цаг хүртэл УГТЭ-ээс Төв шуудан хүртэлх замыг хаана 3 цаг 27 мин Лос-Анжелест дахин түймэр дэгджээ 3 цаг 28 мин Их гурвал: Хэн Холливудад Трампын тусгай элч болох вэ? 3 цаг 29 мин Сүүлийн 100 жилд эрчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй өсчээ 3 цаг 32 мин Хөлбөмбөгийн домогт дасгалжуулагч Жозе Моуринью өөрийн дарсны брэндийг гаргаж эхэллээ 3 цаг 34 мин 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 22 цаг 33 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 23 цаг 0 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 23 цаг 4 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 23 цаг 5 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 23 цаг 10 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 23 цаг 11 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 23 цаг 13 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 23 цаг 18 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Баянхошуу орчимд агаарын бохирдол маш их байна Техникийн хяналтын үзлэгийн үнэ тариф
Top