Хоёрдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2025 оны 02-р сарын 25-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 33-38 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 22-27 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 хэм, бусад хэсгээр 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-23 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 27-наас 03-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэм хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар