x

Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө

Бундестагийн ээлжит бус сонгуулийн дүнгээр Канцлераар томилогдсон тохиолдолд тус улсын эдийн засаг, цагаачлалын бодлогод мэдэгдэхүйц өөрчлөлт оруулна гэж Христийн Ардчилсан холбоо намын дарга Фридрих Мерц амлалаа. Тэрбээр өнгөрөгч бямба гарагт Bild am Sonntag сонинд ярилцлага өгөх үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

Ф.Мерцийн онцолсноор Германы эдийн засгийн өсөлтийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дотоодын аюулгүй байдлыг сайжруулахын зэрэгцээ орогнол хүссэн цагаачдын урсгалыг хязгаарлах шаардлагатай болжээ.

Холбогдох асуудлаар Христийн Ардчилсан холбоо (CDU) болон Христийн нийгмийн холбоо (CSU) намуудын хамтарсан санал болгосон “Цагаачлалын талаарх хууль тогтоомжийг чангатгах тухай” тогтоол нэгдүгээр сарын 29-нд Бундестагаар дэмжигдсэн байна.


Цагаачлалын бодлого тойрсон маргаан

Саяхан Магдебург, Ашаффенбург хотуудад хүний аминд хүрсэн халдлагууд гарсны дараа консерватив намууд цагаачлалын бодлогыг чангатгахыг шаардах болсон юм. Тогтоолын төслийг Чөлөөт ардчилсан намын депутатууд болон барууны үзэлтэй “Германы төлөөх өөр сонголт” намын гишүүд дэмжжээ.

Харин Германы Социал-демократ нам болон “90-ийн холбоо/Ногоон нам” эвслийнхэн энэхүү санаачилгыг эсэргүүцэж, цагаачдад орогнол хайх эрхийг зөрчиж байна гэж мэдэгдсэн байна.

Нэгдүгээр сарын 31-нд Германы парламентын гишүүд “цагаачлалыг хязгаарлах тухай” хуулийн төслийг багахан саналаар хүлээж аваагүй юм. Уг төсөлд “эрх баригчдын шийдвэрээр тус улсаас гарч явах ёстой гадаадын иргэдийг Германы цагдаа нар албадан гаргаж болно” гэсэн заалт багтаж байсан аж.


Сонгуулийн өмнөх улс төрийн тэмцэл

Барууны үзэлтэй намуудын хамтын ажиллагаа зүүний улс төрийн хүчнийхний дургүйцлийг төрүүлж, сүүлийн өдрүүдэд Германы хэд хэдэн хотод Христийн Ардчилсан холбоо болон “Германы төлөөх өөр сонголт” намуудын хамтын ажиллагааг эсэргүүцсэн жагсаалууд болж байна. Гэсэн хэдий ч Ф.Мерц энэ мэдээллийг үгүйсгэжээ.

Германы парламентын ээлжит бус сонгууль хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд түүнд улс төрийн 29 нам өрсөлдөх юм.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 3 цаг 32 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 3 цаг 34 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 3 цаг 36 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 3 цаг 39 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 3 цаг 40 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 3 цаг 44 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 4 цаг 5 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 4 цаг 9 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 4 цаг 11 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 4 цаг 12 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 4 цаг 14 мин Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Уржигдар 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Уржигдар 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Уржигдар 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Уржигдар 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Уржигдар 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Уржигдар 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2025-01-31
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top