Боловсролын сайдын шийдвэрийн дагуу цэцэрлэгийн багш, багшийн туслах ажилтнуудад ажлын тав хүртэл хоногт зайнаас эсвэл гэрээсээ ажиллах, цалинтай чөлөө авах боломж бүрдүүлсэн. Үүний дагуу 2025 оны нэгдүгээр сард цэцэрлэгийн багш, багшийн туслахын 67.9 хувь нь энэхүү зохицуулалтыг ашигласан байна.
Зайнаас ажилласан багш нарын тоон үзүүлэлт
- Нийслэлийн дүүргүүдээс
- Багахангай – 100 хувь
- Баянгол – 95.5 хувь
- Аймгуудаас
- Говьсүмбэр – 98.1 хувь
- Архангай – 96.2 хувь
Нийт 1621 багш зайнаас эсвэл гэрээсээ ажиллах гэрээ байгуулж, цахимаар ажилласан бол 500 багш ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлжээ.
Багш нарын үйл ажиллагаа
- 3938 багш цалинтай чөлөөтэй байх хугацаандаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан
- 7245 багш сургалт, үйл ажиллагааны бэлтгэл хангаж, хэрэглэгдэхүүн, сургалтын материал боловсруулсан
- Цэцэрлэгүүд дотоод журам, хамтын хэлэлцээрийн дагуу бусад ажилчдыг мөн зайнаас ажиллуулах болон цалинтай чөлөө олгох зохицуулалт хийсэн
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын амралтын зохицуулалт
- 58.9 хувь – ээлжийн амралтаа нөхөн болон урьдчилан эдэлсэн
- 3 хувь – цалинтай чөлөө авсан
- 9.1 хувь – цахимаар ажилласан
Багш нарын ажлын уян хатан зохицуулалт нь тэдний эрүүл мэнд, сургалтын чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.