Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хоёрдугаар сарыг “Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлаж, нарийн мэргэжлийн 17 төрлийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоог дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд эхлүүллээ.
Өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 180 орчим ахмад настныг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд энэ үйл ажиллагаа бусад дүүрэгт үргэлжлэх юм. Улсын нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар төв эмнэлэг, СЭМҮТ, АШУҮИС-ийн нүүр ам судлалын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд үзлэг, оношилгоог хийж байна.
Үзлэг, оношилгоонд дараах чиглэлүүд багтаж байна:
- Дотоод шүүрэл
- Мэдрэл, мэдрэлийн мэс засал
- Сэтгэл судлал
- Уушиг, харшил
- Хэвлий, зүрхний эхо
- Ходоодны дуран, хоол боловсруулах зам
- Хэрэх үе судлал, зүрх судас, хавдар
- Зүрхний цахилгаан бичлэг
- Бөөр, бөөрний мэс засал
- Чих, хамар, хоолой, нүд
- Үений мэс засал
- Бүдүүн шулуун гэдэс
- Амны хөндийн үзлэг
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх, оношилгоо хийх ажлыг эрчимжүүлж байгаа бөгөөд бүх дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд үргэлжлэх юм.