x

“Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ

Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд хоёрдугаар сарын 7-нд нээхээр болжээ.

Үзэсгэлэнгийн онцлог

Үзэсгэлэнд Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, түүхэн гэрэл зургууд, баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй бүтээлүүд тавигдах юм. Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей хамтран зохион байгуулж байна.

Анх удаа олон нийтэд дэлгэх бүтээлүүд

Үзэсгэлэнгийн үеэр 1870-аад онд Богдын ордны зураачийн зурсан “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа эх хувиар дэлгэн үзүүлэх бөгөөд тус бүтээл долоо хоногийн хугацаанд олны хүртээл болох юм.

Түүнчлэн Их хүрээний дүрслэл бүхий шинээр амилуулсан хуулбар зургийн нээлт болно. Монгол арт галерейн зураач, МУЭ-ийн гишүүн Ц.Оюун-Эрдэнэ дөрвөн жилийн турш уг бүтээлийг туурвиж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр сүүлийн гурван жил уг зургийн түүх, урлагийн судалгааг хийж буй.

Үзэсгэлэнд дэлгэгдэх бүтээлүүд

Үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг дотоод, гадаадын музей, архив, хувийн цуглуулгаас Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зураг багтаж буйгаараа онцлогтой.

Тус үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх бөгөөд олон нийт Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, баяр наадам, төрийн ёслол, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн түүхэн үнэ цэнийг танин мэдэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүрнүүд дураар авирлах, асуудлыг өөрийн үзэмжээр шийдвэрлэх хандлагатай болж байна 3 цаг 30 мин Грэммийн шагнал гардуулах ёслол эхэллээ 3 цаг 32 мин “Их хүрээ хот” монгол зургийг анх удаа олон нийтэд дэлгэнэ 3 цаг 34 мин Хоёрдугаар сарыг “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар” болгон зарлалаа 3 цаг 37 мин Цэцэрлэгийн 1621 багш зайнаас ажиллах гэрээ байгуулжээ 3 цаг 38 мин Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 3 цаг 42 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 3 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн байна 4 цаг 3 мин Ф.Мерц: Канцлераар томилогдвол цагаачлалын бодлогыг өөрчилнө 4 цаг 7 мин "Анхны долоо" сан байгуулагдлаа 4 цаг 9 мин Утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн сонсгол Төрийн ордонд эхэллээ 4 цаг 10 мин 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд 4 цаг 12 мин Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Уржигдар 13 цаг 39 мин Бээжингийн ойролцоо дэлхийн хамгийн том цэргийн командлалын төв баригдаж байна Уржигдар 13 цаг 37 мин Шувуу, зөгийн бүлийн тоо толгой 2023 оныхоос өсжээ Уржигдар 13 цаг 34 мин Хоёрдугаар сарын барилдааны салхийг сумын цолтнууд хагална Уржигдар 13 цаг 33 мин Төрийн албаны шинэчилсэн цахим системийг танилцууллаа Уржигдар 13 цаг 33 мин Сумогийн 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн ёкозүнагийн ёслолоо хийв Уржигдар 13 цаг 29 мин Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит хурал эхэллээ Уржигдар 13 цаг 28 мин Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо салбарын бодлогын хэрэгжилттэй танилцлаа 2025-01-31
iИх уншсан
Хөр цасны хайруу, хүйтэн өвөл хүүхдээр морь унуулна гэж сана... Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ... Хятад, Энэтхэг Оросоос нефть авахаа түр зогсоолоо Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн ... Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байг... Хүйтэн дайн ба Монголын уран Цагаан ордонд шинэ тэргүүн хатагтай: Меланья Трампын тухай 7... Гурван баяр, нэг Монгол Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2024 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Путин: Зеленскийтэй хэлэлцэх боломжтой ч энхийн гэрээнд эргэ... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно ОХУ НҮБ-д Нацистуудыг алдаршуулсан баримтуудыг танилцуулав Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда...
Top