x

У.Хүрэлсүхэд өгөх зөвлөгөө

МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод УИХ-ын дарга М.Энхболд нарын өнгөрөгч баасан гаригт хийсэн, ар араасаа цуварсан мэдэгдлүүд амралтын гурав хоногт олон нийтийг бүтэн талцуулж, бараг мухардалд оруулж орхилоо. Энэ янзаараа Засгийн газар ч хариуцлага хүлээхгүй, УИХ-ын дарга ч суудлаасаа буухгүй юм байна. Харин бид л азгүйгээрээ тэдний шидсэн “ясан дээр” зодолдоод үлдэх шив дээ.

Эхлээд У.Хүрэлсүх нь М.Энхболдыгоо “газрын наймаачин” гэж хэлэв. 2007 онд түүнийг МАХН-ын даргаас буулгахдаа ч гэсэн намынхан нь тэгж нэрлэсэн. Тэгсэн ч удалгүй түүнийгээ мартаж орхиод, бүр намынхаа толгойд дахин залаад явсан л даа. Гэтэл одоо юун газрын наймаачин бэ? Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүй гэдэг.

Харин 60 тэрбумын асуудал бол өөр. Хуулийн байгууллага энэ хэргийг нотолж чадаагүй ч (эсвэл хүсээгүй) ЖДҮ-ийн зээлийн асуудал бол баримтаар нотлогдсон зүйл. У.Хүрэлсүх өөрөө хэлсэн шүү дээ. Бичлэг үнэн, хэрэгжүүлсэн эсэхийг хуулийн байгууллага нотолно гэж. Гэтэл хэрэгжүүлсэн гэдгийг нотлох баримт нь ЖДҮ-ийн зээл байхад Ерөнхий сайд яагаад үүний араас явахгүй, өөр туулай хөөгөөд байна вэ?

Яг үнэндээ М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлөх бол Ерөнхий сайдын биш, УИХ-ын асуудал. Яагаад гэвэл МАН энэ хүнийг томилоогүй, УИХ томилсон. Тийм болохоор У.Хүрэлсүх гэдэг хүн МАН-ын даргын хувьд УИХ дахь гишүүдээ базаж чадахгүй бол М.Энхболдтой улаан гараараа барилдаад нэмэргүй. Учир нь М.Энхболдын талд 32 кноп хэзээд байгаа. Ядаж л У.Хүрэлсүх биш, М.Энхболд энэ хүмүүсийг УИХ-д нэр дэвшүүлсэн шүү дээ. Магадгүй Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аа тараах эрх мэдэл бүхий хүчтэй Ерөнхий сайдтай болсон цагт бол өөр хэрэг.

Гэвч өнөөдөртөө тийм боломж байхгүй учраас, нөгөөдүүл нь ч гэсэн угийн муу юмандаа гаршсан юм болохоороо “сөрсөн базаа” хийгээд, өөрийнх нь мэхийг өөрт нь хэрэглээд эхэллээ л дээ. Өмнө нь жагсаалын эсрэг жагсаж, өлсгөлөнгийн эсрэг өлсдөг байсан нам өнөөдөр УИХ-ыг “тараахын эсрэг тарах” гарын үсэг цуглуулж байх жишээтэй.

Тиймээс У.Хүрэлсүх өөрийнх нь хэлсэнчлэн шударга ёсны төлөө “найзыгаа биш, улсаа бодохоор” шийдсэн бол нэг л зам байна. Эхлээд ЖДҮ-ээс зээл авсан сайд нараа чөлөөл. Ичээд байвал “Тэр сайд нь тэрний шахаа шүү” гэдгээ зарлаж байгаад зайлуул л даа. Тэгж байж засгаа авч үлд. Дараа нь зээл авсан УИХ-ын гишүүдтэйгээ хариуцлага тооц. Гэхдээ “Зээлээ төлөхгүй бол нэр дэвшүүлэхгүй” гэдэг чинь худлаа шүү. Тийм хариуцлага гэж дэлхийд байдаггүй юм.

Хэрэв хуулийн байгууллага нь ажлаа хийдэггүй, УИХ нь шалгуулдаггүй юм бол ядаж л “Намын даргын хувьд би ЖДҮ-ийн зээл авсан энэ энэ хүмүүст улс төрийн хариуцлага тооцож ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Шоронд орохгүй гэвэл зээлээ хурдан төлөөрэй” гээд зарлачих л даа. (Төлөөгүйг нь тэртэй тэргүй сонгуулийн дараа бариад хийчихэж болно) Тэгвэл ядаж ирэх хоёр жилд дахиж хулгай хийх хүн гарахгүй. Дараачийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь ч гэсэн “Хулгай хийх гэж төр лүү зүтгээгүй шүү” гэдэг сэтгэл зүйн бэлтгэлтэй орж ирэх хэрэгтэй биз дээ.

Одоогийн нөхцөл байдалд энэ л У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын ч, МАН-ын даргын хувьд хийж чадах ганц зүйл. Тэрнийхээ төлөө харин аминаасаа салдаггүй юм гэхэд албан тушаалаа хаяж чадах зоригтой байх хэрэгтэй л дээ. Үүний дэргэд “Ард түмэн минь дэмжээрэй, сэтгүүлчид минь хамгаалаарай” энэ тэр бол хоосон үг шүү. Ард түмэн, сэтгүүлчид ямар нохойд барьдаг мод юм уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Чадахгүй (66.181.190.76)
    Наадах чинь чадахгүй ээ Янгугийн Содбаатарыгаа авч үлдээд бусад сайд нараа АТГ өгчихсөн байна. Содбааатараас айж байгаа
    2018 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.212.119.196)
    ҮНЭН ШҮҮ У.ХҮРЭЛСҮХ САЙД АА... ТА ОДОО УЛС ОРНОО, АРД ТҮМНЭЭ, НАМАА, ӨӨРИЙГӨӨ БОДОХ ЦАГ ШҮҮ. БҮҮ УХАР.... ТЭГЭХГҮЙ БОЛ "МИ... ОВОГТ болон ЦИАНИТ ХАЯН-ЯРВАА" ТЭРГҮҮТЭЙ ОФФШОРЧИД, ЖДҮ-чид таныг ургхш нь нэг ч гишгүүлэхгүй... ХҮНИЙ ӨӨРИЙН БҮХ БУЗАРААСАА САЛ...
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
  • Иргэг (182.160.34.14)
    Ерөнхий сайдаасаа эхлээд М.Энхболдыг газрын наймаачин гэж өргөмжлөад байдаг.Хотын дарга Улаанбаатар хотод газар зарж хотын төсөвт нэмэр оруулах үүрэгтэй.Өөрөөр хэлвэл хууль заасан эрх,түүний ажлын хүрээнд багтааж газрыг ил тод дуудаж зарах нь зөв.Энхболд бол газрын наймаачин бус газрын луйварчин мөнөөс мөн.Батүүл шиг эвдэрхий балгасыг 23 тэрбум болгож зарсан наймаачин биш хатуу хамгаалалтан байсан цэвэр усны бүсэд дураар дайран орж 90 га газрыг үнэгүй өгсөн.Үүнийг Наранхүүтэй хамтарсан.Уулын амыг Барсболдтой нийлж дампууруулсан.Хотын төвийг Бадамжунай,Сандуй,Галсанпунцаг,Цэлмэг ,Батбаяр,нартай нийлж луйвардаж түүний балгийг бид өдөр бүр амсаж бүр зовож байна.
    2018 оны 11 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой 40 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 1 цаг 19 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв 19 цаг 12 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна 21 цаг 1 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! 21 цаг 13 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй 21 цаг 18 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов 22 цаг 35 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа 22 цаг 43 мин Амгалан амаржих газарт хүчилтөрөгчийн үйлдвэрийг ашиглалтад орууллаа 23 цаг 4 мин Балтийн тэнгис дэх шилэн кабель гэмтсэн шалтгааныг шалгаж байна 23 цаг 55 мин Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв 23 цаг 59 мин ГАИТИ: Дөрөв хоногийн дотор нийслэлийн 20.000 иргэн дүрвэггчид боллоо Өчигдөр 09 цаг 31 мин Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Өчигдөр 09 цаг 22 мин Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Өчигдөр 09 цаг 08 мин 2024 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ Өчигдөр 09 цаг 00 мин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина Уржигдар 15 цаг 27 мин 2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно Уржигдар 15 цаг 06 мин Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнхий сайд аа! Уржигдар 14 цаг 12 мин Б.Жавхлан: Төсвийн хоригийг Засгийн газар дэмжиж байна, УИХ хүлээж авах байх Уржигдар 12 цаг 17 мин Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа Уржигдар 11 цаг 59 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Сонголт бүхий шаналангийн тухайд Б.Пунсалмаа: Төсвийн урсгал зардлаа танахад л цахилгаан стан... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Д.Амарбаясгалангийн удирдсан парламентад Г.Занданшатарын зан... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав Биткоины ханш 93 мянган ам.доллароос давлаа “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... С.Мягмар: Монголын кино урлаг социализмын үеэсээ салаагүй Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Төв, Сэлэнгийн нутаг, Дорнодын хойд хэсгээр цас орж, цасан ш... Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top