x

Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэр, төрийн өмчит компаниудад хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулав.

Н.Учрал:

-Төрийн өмчит компаниудын 5 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ. Алдагдалтай ажилладаг төрийн өмчийн есөн компанийн дарга өөрсдөдөө 970 сая төгрөгийг "үр дүнгийн урамшуулал" гэж олгосон байна. Огт төлөвлөөгүй, юу нь хийсэн нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөгийг үрэн таран хийсэн байна. Үүнийг таслан зогсооно.

Төр бодлого гаргаад, түүнийгээ өөрөө хэрэгжүүлж байгааг өөрчилнө. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн оролцоотой гэх мэт олон статустай компаниуд бий. Эдгээрийг хуулиар цэгцэлнэ. Зарим компани ТУЗ-гүй, гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж байна. Тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л үр дүнгийн урамшуулал байх нь зөв. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, яамд төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангаж байна.  Үүнийг ч цэгцэлж, төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй ХК болгох, ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан байна. ТҮК /Тохиржилт үйлчилгээний компани/ бараг төрийн өмчийн компаниас илүү нэр хүндтэй байна.  

Төрийн байгууллага бүр хуулийн хэлтэстэй, маркетингийн газартай байх албагүй. Эдгээр үйлчилгээг аутсорсингоор авч болно. Шинэ хуульд төр ямар ажил үйлчилгээ эрхлэхийг ч заана. Ингэвэл иргэд, хувийн хэвшлийнхэнд олон зүйл ойлгомжтой болно. Хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухай хуулиар тайлангаа ил тод тавьдаг болно. Ашиг олох зорилгоор ажиллаж байгаа л бол төрийн өмчтэй байсан ч Компанийн тухай хуулийг мөрдөх нь зөв.

Одоо байгаа хуульд зааснаар төр стратегийн зургаан салбарт үйл ажиллагаа явуулахаар байна. Энэ хүрээнд л төрийн өмчит компаниуд ажиллана. Энэ бодлогоо Засгийн газар таван жил тутамд зарлаж явна. Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэг тусламжаар энэ хуулийн төслийг боловсруулна.  Мөн зөвлөх үйлчилгээг хэд хэдэн компаниас авч байна.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.191.123)
    Төрийн өмчийн компаниудыг чинь улс төрчид нь мөлжчихдаг юм гэсэн шүү !!!
    2024 оны 11 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 2 цаг 50 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 3 цаг 58 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 5 цаг 56 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 7 цаг 3 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 7 цаг 48 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 8 цаг 54 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 9 цаг 45 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 11 цаг 26 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 11 цаг 33 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 11 цаг 40 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 12 цаг 42 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 12 цаг 55 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 13 цаг 11 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 13 цаг 16 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 13 цаг 23 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top