x

А.Г.Лукашенко: Монголын хэвлэлүүд биднийг дайсан мэт харагдуулж байгаад гүнээ харамсаж байна

Бүгд Найрамдах Беларусь Улс(БНБУ)-ийн Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 

Тэрбээр айлчлалын зорилго болон олон улсын харилцааны нөхцөл байдлын талаар байр сууриа тодорхой илэрхийлэв.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко: 

-"Мөнх хөх тэнгэрийн орны ард иргэдийн зочломтгой зан заншил, байгалийн үзэсгэлэн гоо нь надад гүн сэтгэгдэл төрүүлж байна. Сайн хүн хур хороо авчирдаг гэдэг. 

Танай сайхан оронд хийж байгаа энэхүү төрийн дээд айлчлал нь 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хэрэгжиж байгаа анхны айлчлал билээ. Монгол, Беларусь нь томоохон орнуудтай хөрш бөгөөд дэлхий дахинд ойр дотно олон анд нөхөдтэй. Тиймээс Монгол Улсын гадаад бодлого, түүнийг хэрэгжүүлж буй прагматик хандлага бидэнд ойр, ойлгомжтой байдаг. 

Бид ч бас хоёр талаасаа улс орнуудад хавчигдсан, далайд гарцгүй. Иймээс та бүхний авч явж байгаа бодлого нь ойр санагддаг. Манай хоёр улс орны хооронд ямар нэг хүндрэл, үл ойлголцол байхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлэхийг хүсэж байна. 

Монгол Улстай өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх бидний чин сэтгэл, эрмэлзлийг энд хүрэлцэн ирсэн Беларусийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн илтгэн харуулна. Танай улс сайн сайхнаар хөгжин дэвшиж, орчин үеийн өнгө төрхтэй хөгжиж байгааг харахад таатай байна. 

Бид албан ёсны яриа хэлэлцээрийн үеэр ойрын хугацаанд хоёр талын хамтарсан 3-4 төслийг хэрэгжүүлэхээр тодорхойлох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Эдгээр хамтарсан төсөл нь Монгол Улсын хэрэгжүүлж буй "Алсын хараа 2050", Хүнсний хувьсгал, Тэрбум мод зэрэг үндэсний хөтөлбөрийн зорилго зорилттой нь бүрэн нийцэх юм.

Уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, онцгой байдлын салбарт Беларусийн машин тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхээр тохиролцлоо. Мөн эдгээр техник төхөөрөмж дээр ажиллах Монголын боловсон хүчнийг Беларусьт бэлтгэх боломжтой. Манай улсад үйлдвэрлэдэг уул уурхайн болон газар тариалангийн тоног төхөөрөмж, лифт, бусад төрлийн тоног төхөөрөмж дээр ажиллах монгол залуусыг бэлтгэхэд бид бүхэн бэлэн байна. 

Беларусь улс нь урт хугацааны харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд тэдгээр төслийг хэрэгжүүлэхэд санхүүжилтийн хөнгөлөлттэй арга хэлбэрийг ашиглахад бэлэн байгаа. 

Монгол Улсад хийх миний айлчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаж дурдаж байгаа тухай бүрэн мэдээллийг би авсан. Зарим хүн миний айлчлалыг эергээр, зарим нь сөргөөр хүлээн авч байгааг мэдэж байна. Бид ямар нэг ашиг хайж энэ улсад ирээгүй.

Бидний хоорондын худалдаа тийм их хэмжээтэй биш тул хамтын ажиллагааг аль аль талдаа харилцан ашигтай байхаар хөгжүүлэх нь зүйтэй. Хэрэв Монгол Улс Беларусийн техник, тоног төхөөрөмжийг сонирхох юм бол бид та бүхний шаардлагад нийцүүлэн бүх зүйлийг хэрэгжүүлэхэд бэлэн. 

Та бүхэн Японы талтай хамтран нисэх онгоцны шинэ буудлаа барьсан. Бид ч бас энэ чиглэлд хамтран ажиллаж, хангалттай өрсөлдөхүйц хэмжээний техник технологи эзэмшсэн болохыг харуулах боломжтой. Дэлхий дахинд хөгжлөөрөө танигдсан Хятад, Япон зэрэг улс оронтой ижил хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бий. Бид ямар нэг ашиг хонжоо хараагүй, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсэж байна. 

Монголын ард түмэн Беларусийн хөнгөн үйлдвэрийн бараа, хүнсний бүтээгдэхүүний чанар, боломжтой үнэ өртгийг үнэлж буйг бид мэднэ. Бид бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бөгөөд Беларусийн бараа бүтээгдэхүүний худалдааны төв нээх боломжтой. 

Түүнчлэн энэ ондоо багтаж Евразийн Эдийн Засгийн Холбоотой түр гэрээ байгуулах Монгол Улсын эрмэлзлийг Беларусийн тал дэмжиж болно. Энэ нь бараа бүтээгдэхүүн, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ монгол бараа бүтээгдэхүүнийг Беларусьт хүргэх экспортын замыг нээх юм. Тиймээс үүнд онцгой анхаарах цаг нь ирсэн гэж үзэж байна. 

Евразийн Эдийн Засгийн Холбоо нь бидний сөргөлдөгч улсууд биш нэг бүс нутагт байгаа хамтран ажиллах улсууд юм. Хэрэв энэ бүс нутагт байгаа улсуудтай муу харилцаатай байвал аль ч улс орон та бүхэнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй. Ийм байдлаар өөрийн санаа бодлоо хэлж байгаадаа хүлцэл өчье. 

Манай улсын ард иргэд Монголын бүтээгдэхүүнийг таатайгаар худалдан авах болно. Манай улсын нийслэл Минск хотод нэрийн барааны дэлгүүрээ нээхэд бид дэмжлэг үзүүлэхэд бэлэн. Хүссэн газраа зааж болно, тэнд дэлгүүр нээе.

Танай улс их хэмжээний баялагтай. Зарим баялгаа тэнд бий гэсэн төсөөлөлтэй байгаа. Та нар байгалийн энэ их баялгаа хамгаалах хүчин чадалтай байх ёстой. Манай оронд та бүхэн ирж, бидэнд юу байгааг сонирхоорой.

Энэхүү айлчлалыг зохион байгуулахад туслалцаа дэмжлэг үзүүлэн ажилласан бүх албаны хүнд талархал илэрхийлье. Беларусийн төлөөлөгчдийн айлчлал нь Монгол Улсын хувьд нэн чухал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болж буйгаараа онцлогтой. Та бүхэнд сонгуулийн үйл ажиллагаанд амжилт, Монголын ард түмэнд амар амгалан, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.

"Миний айлчлалыг эерэг, сөргөөр хүлээн авч байгааг мэдэж байна. Бид ямар нэг ашиг хайж энд ирээгүй"

Дэлхий дахины хэвлэл мэдээллийн ажилтнуудад Монгол Улсад хийж буй төрийн айлчлалынхаа талаар нэг асуудлыг тодорхой болгохыг хүсэж байна. Монгол Улсын иргэдийн зарим нь Беларусиас нийлүүлж байгаа тоног төхөөрөмжийг сөргөөр хүлээж авсан. ОХУ-аас Украин улсад явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаатай уялдуулж, бидний хамтын ажиллагааг сөргөөр хүлээж авсан байна. Би Монгол Улсын түүх, Чингис хааны түүхийг судалж үзсэн. Тэр хүн бол Монголын Их гүрнийг хамгаалахын төлөө их ажлыг хийж гүйцэтгэсэн. Өөрийн анд нөхөд, Монголын ард иргэдээ яаж хамгаалж, хэдэн мянгаараа амь үрэгдэж байсан цэрэг дайчдаа яаж хамгаалж байсныг би мэднэ.

АНУ тэргүүтэй барууны улс орнууд Зөвлөлт Холбоот Улс(ЗХУ)-ыг тарж бутаргахыг хүсэж байсан. ЗХУ тарж бутарсны дараа бид АНУ тэргүүтэй барууны орнуудтай сайхан хамтарч ажиллаж байлаа. Тухайн үед барууны хүчний блок, НАТО тэргүүтэй бүлгүүд ОХУ болон Беларусийн хил рүү хэзээ ч ойртохгүй гэдэг амлалт өгч байв. Энх тайвныг эрхэмлэсэн бидний үйл ажиллагааны эсрэг хориг арга хэмжээ явуулсан хамгийн анхны улс нь Украин байсан. Ах, дүү байсан улс орнууд бидний эсрэг нүүр буруулсан. Бид барууны улс руу ямар нэг эзлэн түрэмгийлэх үйл ажиллагаа явуулаагүй. Зөвхөн газар нутгаа хамгаалах бодлогыг явуулсан. Чингис хаан ч бас тухайн үед өөрийн газар нутгаа хамгаалах бодлогыг явуулж байсан.

Харин өнөөдөр Украин улс өмнөх зууны адил хүмүүсийг амьдаар  нь шатааж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол Одесса хотноо олон хүнийг хэвлэлийн байранд амьдаар нь шатаасан үйл явдал болсон. Үүнтэй зэрэгцэн В.В.Путин тэнд байгаа ард иргэдээ хамгаалахын төлөө бодлого явуулсан. Би бол энэ бүх үйл явдлын түүхэн гэрч. Намайг зохицуулагч гэж ярьдаг. Миний зүгээс хоёр талын энхийн хэлэлцээ хийх талбарыг зохион байгуулсан. Энхийн хэлэлцээр тогтоох хэд хэдэн хэлэлцээг зохион байгуулсан. 

Чингис хааны үеийн түүх бол аугаа түүх. 

Манай газар нутагт Украинд болж байгаа сөргөлдөөнийг энхийн аргаар шийдүүлэхийн төлөөх яриа хэлэлцээг хэдэн удаа хийсэн. Уг нь үр дүнд хүрсэн бол дайны ажиллагаа зогсох байлаа. Гэвч барууны улс орнууд Украинд очоод энхийн яриа хэлэлцээ хэрэггүй гэх шийдвэрт хүргүүлсэн.

Би өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид хэлсэн, Украинд одоо дайтах хүнгүй, зэвсэггүй болсон байгаа. Нөхцөл байдал ямар болсныг та бүхэн мэдэж байгаа. Оросууд ч бас энэ дайныг хүсэхгүй байна. Яагаад энхийн хэлэлцээний ширээний ард сууж болохгүй байна вэ?

АНУ бол зөвхөн ОХУ-ыг дайтаж, хүч нь сулрахыг эрмэлзэж байгаа. АНУ-ын явуулж байгаа бодлого нь ийм л зарчимтай байгааг монголчууд та бүхэн үүнийг ойлгоосой гэж хүсэж байна. 

АНУ тэргүүтэй барууны хэвлэлүүд юу гэж ярьж байгааг тунгаагаасай. Хүсвэл манай улсад зочлоорой. Манай улс ямар байгааг харах боломжтой. Биднийг шүүмжлэх биш бодит байдлыг харж дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна. 

ОХУ бол бидний хамгийн дотны анд нөхөд. Хоёр улсын хооронд байгуулсан бүхий л эрх зүйн баримт бичгийг үндэслэн бид ямагт ОХУ-ын талд байх болно. АНУ тэргүүтэй улсууд юу гэж ч хэлж байсан бид тэр бүс нутагт энх тайван тогтоосой гэсэн хүсэл эрмэлзлийн төлөө ажиллаж байгаа. Тиймээс та бүхэн аливаа мэдээллийг судалж, өөрсдөө тунгааж үзээрэй.

Би хэвлэлд ярих ярианаасаа гажиж, нэмэлтээр мэдээлэл өгсөнд уучлаарай. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэг талыг барьсан мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэж, биднийг Монголын ард түмний дайсан мэт харуулж байгаад би гүнээ харамсаж байна. Бид Их гүрнүүдийн ижил түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтой. Энэхүү хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (127.0.0.1)
    белорусын ерөнхийлөчийн айлчлалыг гүнээ хүндэтгэн баяртайгаар хүлээн авч байна. монгол белорусын найрамдал мөнхөд мандаг бадраг!
    2024 оны 06 сарын 03 | Хариулах
    • Хошногоо долоо
      2024 оны 06 сарын 03
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 5 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 10 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 19 мин Дэлхийн шинэ дэг 38 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 45 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18 Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top