x

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко төрийн айлчлал хийхээр Монгол Улсад хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенко болон дагалдан яваа төлөөлөгчдийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНБУ-ын Гадаад хэргийн сайд С.Ф.Алейник болон албаны бусад хүн угтан авав.

Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн манай улсад хийж буй энэ айлчлал Монгол Улс, БНБУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Засгийн газар, байгууллага хоорондын арав гаруй баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.

Мөн Монгол-Беларусийн бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ХМА-наас мэдээллээ.

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн намтар: 

  • Беларусь Улсын Ерөнхийлөгч бөгөөд тус улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн тэргүүн А.Г.Лукашенко 1954 оны наймдугаар сарын 30-ны өдөр Витебск мужийн Копысь хотод төржээ.

  • Тэрбээр 1975 онд А.А.Кулешовын нэрэмжит Могилёв хотын Улсын Багшийн их сургуулийг түүхч мэргэжлээр, 1985 онд Беларусийн Хөдөө аж ахуйн академийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн байна. 

Ажилласан байдал:

  • 1975-1977 онд Баруун хилийн тойргийн Улс төрийн хэлтсийн зааварлагч

  • 1977-1990 онд Могилёв хотын хүнсний худалдааны хэлтсийн комсомолын хорооны нарийн бичгийн дарга, Октябрь дүүргийн гүйцэтгэх хорооны зааварлагч, Шклов хотын “Мэдлэг” нийгэмлэгийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, цэргийн ангийн улс төрийн асуудал эрхэлсэн орлогч дарга, Шклов дүүргийн “Ударник” хамтралын орлогч дарга, Шклов хотын барилгын материалын комбинатын орлогч дарга, В.И.Лениний нэрэмжит хамтралын намын хорооны нарийн бичгийн дарга

  • 1987-1994 Шклов дүүргийн “Городец” нэгдлийн дарга 

  • 1990 онд БНБУ-ын Ардын депутат, Засгийн газрын дэргэд байгуулагдсан Худалдааны байгууллагуудын үйл ажиллагааг судлах чиг үүрэгтэй Бүгд Найрамдах Беларусь Улсын Дээд Зөвлөлийн Хорооны дарга

  • 1993 онд Авлигатай тэмцэх парламентын комиссын дарга

  • 1994.07.10-нд БНБУ-ын Ерөнхийлөгчөөр 80.3 хувийн саналаар сонгогдсон.

  • 2001.09.09-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 75.6 хувийн санал авч улиран сонгогдсон.

  • 2006.03.19-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83 хувийн санал авч гурав дахь удаагаа сонгогдсон.

  • 2010.12.19-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 79.6 хувийн санал авч дөрөв дэх удаагаа сонгогдсон.

  • 2015.10.11-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 83.5 хувийн санал авч тав дахь удаагаа сонгогдсон.

  • 2020.08.09-нд БНБУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 80.1 хувийн санал авч, зургаа дахь удаагаа сонгогдсон.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    белорусын ерөнхийлөгч монголд тавтай морил!
    2024 оны 06 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 3 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 7 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 11 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 16 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 25 мин Дэлхийн шинэ дэг 44 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 51 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top