УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулан баривчилсныг эх сурвалж мэдээлжээ. Одоогоор баривчилсан үндэслэл, шалтгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэв.
Ц.Гарамжав нь "Монполимет" группийг үүсгэн байгуулагч, Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2016-2020 онд УИХ-д сонгогдож байв. Одоогоор "Монполимет" компанийн зөвлөхөөр ажилладаг.