x

Д.Энхбат БНИУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ф.Касталдитай уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Энхбат Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ажлын айлчлал хийж, тус танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Фабрицио Касталдитай уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Монгол, Итали улсууд 1970 онд дипломат харилцаа тогтоосон хэдий ч Ромын папын элч төлөөлөгч Плано Карпини болон Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Марко Поло нарын бичиж үлдээсэн дурсамжууд нь Монгол, Италийн харилцаа эртнээс улбаатайг нотлон харуулдаг хэмээгээд, хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал байр суурь эзлэх учиртайг тэмдэглэв.

Тэрбээр энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын хууль тогтоох байгууллага, түүний Тамгын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж буйг онцолсон.

Ноён Ф.Касталди уг уулзалтын ач холбогдлыг мөн адил өндөр түвшинд үнэлж байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулж, хамтын ажиллагааны цар хүрээ зогсолтгүй өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа дурдсан юм.

Уулзалтад Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг, Улсын Их Хурлын Тамгын газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Сайнхишиг, Гадаад харилцааны хэлтсийн ахлах зөвлөх М.Батболд нар оролцов.

Ажлын айлчлалын хүрээнд Төлөөлөгчдийн танхимын Түүхийн архивын газар, Судалгааны газар, Мэдээллийн технологийн газрын удирдлага, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Итали Улсын парламент, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэн батлах үйл явц, хуулийн төслүүдэд эрх зүйн дүн шинжилгээ хийж буй аргачлал, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн орчин үеийн ололтыг парламентын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн амжилттай хэрэгжүүлж буй талаар туршлага судалж, харилцан мэдээлэл солилцож ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 18 цаг 1 мин “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 19 цаг 5 мин Монголын хөгжлийг гацаасан нь 19 цаг 36 мин Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 19 цаг 53 мин Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна Уржигдар 15 цаг 42 мин БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Уржигдар 14 цаг 05 мин Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ Уржигдар 13 цаг 59 мин Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна Уржигдар 13 цаг 52 мин Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? Уржигдар 13 цаг 30 мин Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов Уржигдар 12 цаг 19 мин “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Уржигдар 12 цаг 02 мин Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал тоологджээ Уржигдар 11 цаг 56 мин Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгдэх шалтгаан болж магадгүй Уржигдар 11 цаг 42 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 27 мин Гадны хөрөнгө оруулалт Уржигдар 10 цаг 15 мин Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар оролцоно 2025-01-07 ХӨСҮТ-ийн Мэс заслын тасаг харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлж эхэллээ 2025-01-07 2025 онд долоон аймгийг “Дижитал аймаг” болгоно 2025-01-07 АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв 2025-01-07 Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 2025-01-07
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Гадны хөрөнгө оруулалт Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажи... Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны ... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг... “Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв
Top