УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10:00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээгдсээр 12.40 цагт эхэллээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж хуралдахаар заасан. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар даргалж байна.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандан “Ашигт малтмалын лицензийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсоно.
Мөн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Үүнд:
- Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл