Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, БНМАУ-ын Гавъяат Жүжигчин Пүрэвдоржийн Цэрэндагва, Дагвадоржийн Мэндбаяр нар өнөөдөр “Алтан хурим”-аа хийлээ.
50 жил ханилж буй тэд намрын дунд сарын шинийн 10-ны энэ билигт сайн өдөр гэрлэл ёслолын ордонд уг ёслолоо үр хүүхдүүд, ач, зээ, ахан дүүсийнхээ хамт хүндэтгэлтэйгээр ёслон тэмдэглэв.
Төр улсдаа үнэлэгдсэн түмэн олондоо хүндлэгдсэн үр хүүхэд ач зээгийнхээ өнөр хайранд умбанхан байгаа "Алтан хурим"-ын эзэддээ урт насалж удаан жаргахыг ерөөж, Нийслэлийн Гэрлэх Ёслолын Ордноос мэдээллээ.