Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр /2023.09.17/ 17 дахь удаагаа шилдгүүдээ тодруулав. Энэ жилийн наадмаас “Pro” театрын “Инээмтгий хүн” жүжиг таван "Муза” хүртжээ.
-Драмын жүжгийн шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг МУГЖ Ц.Төмөрхуяг “Инээмтгий хүн” жүжгийн дүрээр,
-“Шинэ эрэл” шагналыг “Pro” театрын бүтээл “Инээмтгий хүн” визуал драмын жүжиг,
-Драмын жүжгийн шилдэг найруулагчаар Б.Даваасүрэн “Инээмтгий хүн” жүжгээрээ,
-Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор Дахалэ Жамбалов “Инээмтгий хүн” жүжгээрээ,
Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр “Инээмтгий хүн” жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл нар тодорсон байна.