x

Д.Гансаруул Дэлхийн яруу найргийн "Struga Poetry Evenings" их наадамд оролцоно

Македони улсын Струга хотноо энэ сарын 24-нд "Struga Poetry Evenings" 62 дахь удаагийн Олон улсын яруу найргийн их наадам эхэлнэ. Энэ удаагийн наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Д.Гансаруул эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.

Наадмыг зохион байгуулагчид "Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том яруу найргийн наадмын нэг болох яруу найрагчдын энэхүү алдартай цугларалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Дайнтай хэцүү цаг үед хүн төрөлхтөн бид эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх учиртай. Тиймээс наадмыг зохион байгуулахад онцгой хүчин чармайлт гаргаж байна" гэжээ.

"Struga Poetry Evenings" дэлхийн яруу найргийн их наадамд Монголын яруу найрагчид жил бүр амжилттай оролцдог бөгөөд Г.Мэнд-Ооёо, А.Эрдэнэ-Очир, Дан.Нямаа, Ц.Буянзаяа, Д.Галсансүх, Г.Аюурзана нарын нэрт яруу найрагчид уг наадамд хүрэлцэн ирж оролцож байсныг зохион байгуулагчид онцолжээ.

Яруу найрагч Д.Гансаруул "Зүрхний нандин эмзэг уяа чамдаа” туурвилзүйн бүтээл (2007 он), “Саранд гандсан хөшиг” яруу найргийн түүвэр (2009 он. Монголын Зохиолчдын эвлэлийн Анхны номын уралдаанд шалгарсан ном), “Сарны тосгон” яруу найргийн түүвэр (2014 он), “Цоохор майлзын түүх” триллер, акмейст, детектив шүлгийн түүвэр (2017 он) тус тус хэвлүүлсэн. 2019 оноос эхэлж "Da.Gansaruul" хуудсаараа үргэлжилсэн үгийн бүтээлүүдээ уншигчдад цувралаар хүргэж байна.

Яруу найрагч Д.Гансаруул Монголын Зохиолчдын эвлэлийн шинэлэг, шилдэг бүтээлд олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналыг 2019 онд хүртсэний сацуу Монголын Урлагийн зөвлөлийн “2020-2021 оны Онцлох уран бүтээлч”-ээр шалгарч байжээ.

Эдүгээ Монголын өдөр тутмын “Өдрийн сонин”-ы www.dnn.mn вебсайтын Орлогч захирлаар ажиллаж байна. Д.Гансаруул хүний эрх, эх хэлээ хамгаалах тухай голлон бичдэг бөгөөд түүнд Японд төвтэй Азийн эрх чөлөө, ардчиллын төлөөх эв нэгдлийн зөвлөлөөс 2020 оны “Азийн хүний эрхийн шагнал”-ыг олгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 2 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 12 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 17 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 29 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 2 цаг 25 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 22 цаг 35 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19 МҮОХ, Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлт тавив 2024-12-19 Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөөг танилцууллаа 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top