x

Аугаа Тина Тернер тэнгэрт халилаа

Тина Тернер 1950-иад оноос Рок-н-Роллын од болон гэрэлтэн гийгүүлж, унан  харваж явсаар өөрийн урт карьераа жинхэнэ хатан хаанаар төгсгөлөө. 

"Түүний тайзны дүр, хүчирхэг эрч хүч нь онгодыг минь хөглөдөг байлаа" гэж Мик Жаггер өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Сүүлийн жилүүдэд талийгаач хүнд өвчинтэй тэмцэлдэж байв.

Тэрээр 2023 оны тавдугаар сарын 24-нд, амьдралынхаа 83 дэх жилдээ хорвоог орхин одлоо.

ХХ зууны дэлхийн гол оддын нэг Тина Тернерийн намтраас эргэн дурсахуй.

Мөрөөдлийнхөө хойноос...

Анна Мэй Баллок 1939 оны арваннэгдүгээр сарын 26-нд Америкийн өмнөд хэсгийн Теннесси мужийн Натбуш сууринаа тариалангийн талбайн ядуу зарцын гэр бүлд хорвоотой учирчээ. Багаасаа л эцэг, эхийн хамт хөвөн хурааж байв. Түүний хүүхэд ахуй цагийн хамгийн тааламжтай дурсамж нь хөгжимтэй холбоотой. Сүмийн найрал дуунд жижигхэн Анна дуулж байв. Сент-Луисийн эмнэлэгт асрагч хийж байсан 18 насандаа бүсгүй анх удаагаа тухайн цагтаа алдаршиж байсан Ритм & Блюзын Айк Тернерын Kings of Rhythm хамтлагийг үзээд өөрийн тавилангаа оллоо гэж боджээ. 

"Би эмнэлэгт ажиллаж, дуулж чаддаг байв. Тэгээд л дуулахыг хүсч байлаа" гэж хожим тэр өөрийн дурсамжинд өгүүлсэн байдаг. Харин Тернер залуу бүсгүйд хамтлагт нэгдэх боломж олгох хүсэлтийг тоогоогүй байна. Бүсгүй хамтлагийн саксфончин Рэймонд Хиллтэй уулздаг байгаад ч тусыг эс олов.

Төд удалгүй "You Know I Love You" дууг бүсгүй дуулж буйг сонсоод Айк Тернер бодлоо өөрчлөв. Тэр бүсгүйг өөрийн ивээлд авсан төдийгүй түүний тайзны дүрийг бүтээж шинэ нэр өгчээ. Ингэж Тина Тернер (ашигч Айк нэрийг нь барааны тэмдэг болгон мэдээжээр өөртөө авсан) гарч иржээ.

Удалгүй Тина дурламтгай Айкийн найм дахь эхнэр нь болов. Нийтдээ Айк 11 удаа албан ёсоор гэрлэсэн түүхтэй.

Эхлээд аз жаргал үүлгүй тэнгэр мэт. "Айк, Тина Тернер хоёрын Ревю" Америкаар хэрэн хэсэж танхим түүрэн үзэгчдийг цуглуулж байв. Айк Тернерын бүтээсэн эхнэрийнх нь дүр танхимыг хөөргөж, чочоож байлаа. Тэр үед мкрофон барьсан эмэгтэй урт хамаг биеийг хаасан даашинзтайгаар тайзнаа гарах ёстой байж. Харин Тина бол огт өөр. Гоолиг, урт хөлтэй, Шинагийн комиксийн ширэнгэн ойн баатруудынх шиг эротик, биеэ хаасан төдий  хачирхалтай хувцастай байлаа.

Айк, Тина хоёрын хослол жараад оны хувьд хөгжмийн цоо шинэ үзэгдэл болсон юм. Айк түүнийгээ "хар вокалтай цагаан хөгжим" гэж тодорхойлсон байдаг.

Удалгүй тэдний нэр алдар далайг даван Европт нэвтэрлээ. Хөвөнгийн талбайн охин зөвхөн мөрөөдөж чадах алдар нэрийн оргилд жараад оны сүүлчээр хүрсэн байв.

Далд нулимас...

"Айк, Тина Тернер хоёрын Ревю" гэх дандаа амжилттай концертуудын хөшигний ард юу болж байсныг үзэгчид хэрхэн мэдэх билээ. Гэтэл тэдний амьдрал цэлмэг тэнгэр шиг байгаагүй. Айк архи ууж, хар тамхи татаж, эхнэрийнхээ араар баруун зүүнгүй зугаална. Удалгүй тэр эхнэртээ тогтмол нударганы амт үзүүлэх болов. Тэр өөрийн бүтээсэн тайзны дүрээ хүнтэтгэн үздэггүй байжээ. Жишээ татахад, Тина төрөхөд тэр тайзнаа урд өдөр нь зугаацсан хөнгөмсөг эмэгтэйг гаргаж байлаа. Ингээд Тина хамтлагаас гарлаа гэж хэлэхэд тэр шаахайн модон хэвээр түүнийг зоджээ.

"Надаар мөнгө олж болно гэдгээ ойлгосоны дараа нь Айк бид хоёрын холбоо явуургүй болсон" гэж 2018 онд хэвлэгдсэн өөрийн намтарт өгүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийллийг тэвчих аргагүй болоод Тина 1968 онд амиа  егүүтгэх гэж оролдсон юм. Гэхдээ Айктай дахиад л урт хугацааны найман жилийг хамт өнгөрүүллээ. Даллесийн зочид буудалд 1976 онд ээлжит  өөдгүй дуулиан гаргасных нь дараа Тина халаасандаа хэдхэн центтэйгээр эргэж буцалтгүйгээр явжээ. Шүүхээр нэлээдгүй зууралдаж байж, тэр тайзны нэрээ авч хоёр машинтай үлджээ.

"Айк тэр нь надад хангалтай гэдгийг мэдэж байсан учир миний эсрэг чадлаараа л  үзэлцсэн юм" хожим дуучин бүсгүй ярьсан байдаг.

Ер нь бол салсныхаа дараа дөч дөхсөн түүнд итгэл ихээхэн суларсан байв.

Тэр ганцаараа гоцлол хийж байгаагүй ер нь хөгжмийн аж үйлдвэрийн зохион байгуулалтыг төдийлөн сайн мэдэхгүй байлаа. Гэхдээ Тина ухарч сураагүй нэгэн. Тина Тернер хоёр ч гоцлолын цомог гаргаж, The Who рок дууриар хийсэн Кен Расселийн "Томми" гэдэг алдартай киноны Хүчлийн хатан хааны дүрийг бүтээж байв. Гэтэл цомгууд гүйлгээ муутай, танхим дүүрэхгүй, түүний өмнө дуучдын хувьд тэтгэвэрийнх болох 40 нас ирээд байв. Далаад онуудын тайз залуучуудынх байв. Хуучин алдар нэрээ сэргээх боломж нэг болж өгөхгүй мэт байлаа. Тэр нэг биш удаа бууж өгдөг хүн биш гэдээ харуулж байсан шургуу хүн. Тэр нь дахиад батлагдав.

Өөрийн замаар...

Тина Тернер 1984 онд Private Dancer цомгоо гаргав. Цомгийн гол дууг тэр үед оргилдоо явсан Dire Straits хамтлагийн лидер Марк Нопфлер Тернерт зориулан бичжээ. Тэр нь 100 хувийн онолт болов. Тэр үед 45 хүрсэн дуучин эмэгтэй тайзнаа эргэн ирж, экс нөхрийн хамт дуулж байснаасаа ч илүү алдаршив. Зохиомж нь Billboard Hot 100 чартын долоод, Ритм & Блюз  шилдэг дуунуудын гуравт оров. Тина Тернер дахиад л од болжээ. Түүнтэй хамт дуулахаар рокын “мангасууд”: Мик Жаггер, Дэвид Боуи, Род Стюарт... дараалалд зогсчээ. Рок-н-Роллын олон улсын мега од статусаа эргүүлэн авав. 

Тэрээр дэлхий даяар л дээд амжилтыг харуулж байлаа. Рио-де-Жанейро хотын "Маракана" цэнгэлдэхэд Тернерын тоглолт 180 мянган үзэгчдийг  цуглуулан дэлхийн хамгийн үнэтэй концертуудын жагсаалтын зургаад бичигдэв. Ерээд оны дундуур "Европын зарим орнуудад намайг The Rolling Stones-оос илүү үзэж байна" хэмээн тэр их тааламжтайгаар  ярьж байж. Тэр нь хоосон магтаал биш, тэр үеэр Мик Жаггер дуучинаас онгодоо авдаг гэж хэлж байсан юм.

Харин Айк Тернер тэр үеэр улам улам доошилсоор байв. Хар тамхины хэргээр хэд хэд суугаад авсны дараа тэр Тинад хандан дахин хамтрах санал тавьсан. Тина татгалзав. "Би лавтайяа түүнийг өршөөх байв. Гэхдээ тэр хүнтэй дахин хэзээ ч хамтрахыг үл хүснэ" гэж Тина хэлж байлаа.

Дуучны амьд концерт хамгийн сүүлд 2009 онд тоглогджээ. Тэрээр 2016 онд зүрхний шигдээс болсон ба 2017 онд бүдүүн гэдэсний хорт хавдартай гэж оношлогджээ. Дахиад жилийн дараа бөөр суулгуулав. Түүний хоёр дахь нөхөр Эрвин Бах бөөрний донор нь болж байв. Эдгээр он жилүүдэд тайзнаа өч төчнөөн одод гарч ирсэн ч хэн нь ч Тинатай эн зэрэгцсэнгүй.

Тина хөгжмийн 12 удаагийн Грэмми шагналын эзэн, Холливудын Алдрын гудамжинд өөрийн одтой, Францын Хүндэт иргэн одонтон, Рок-н-Ролл, Соул, Блюз хөгжмийн хатан хаан, дэлхийн хамгийн хүслэн болсон эмэгтэй.

Аугаа түүхт дуучин Швейцарь дахь өөрийн гэртээ 83 насандаа таалал төгслөө. Гэхдээ тэр Рок-н-Роллын номнолын дагуу үргэлж мөнхийн залуугаар үлдэнэ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 2 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 6 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 19 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 2 цаг 14 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 22 цаг 25 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19 МҮОХ, Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлт тавив 2024-12-19 Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөөг танилцууллаа 2024-12-19 Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top