x

Сонгодог урлагийн ханхүү Б.Анарын үдэш

Жинлүүрийн нэг талд урлагийнхан жагсаж нөгөө талд сонгодог урлагийнхан дэлхийн сонгодог хөгжмүүдийг эгшиглүүлснээрээ “VIENNA classical music concert” өвөрмөц байлаа. Амаргүй долоо хоногийн амттай төгсгөл, амттай үдэш. Бороо шивэрсэн, өдөр нь цасаар шуурсан өвөрмөц бямба гариг. Улсын Филармонид Австрийн хөгжмийн зохиолчдын дэлхийд шагшигдсан тансаг хөгжмүүд эгшиглэлээ. Үүднээс авахуулаад дарсны хундага эгнэж “Silk Road”-ийн ихэмсэг тавилт бүхий босоо хүлээн авалтын ширээ угтлаа. Үзэгчид голдуу хар өнгөөр хувцасласан байна. Ер нь хар бол сонгодог өнгө.

Сурталчилгааны зар дээр удирдаач Б.Анарын зураг байхгүй, зөвхөн нэр нь байхад л филармонийн даруухан пэйж хандалтаар хахсан харагдсан. Өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд “The Man of Legends” тоглолтоо тавьсан түүний талаарх шуугиан намжаагүй байна гэсэн үг. Магадгүй, түүнээс болж Палас дүүрэх ч юм билүү.

Тэр ойрын 10 жил төрөөгүй сонирхолтой фигур чадварлаг удирдаач.

Орос, Монголгүй хөгжмийн боловсрол эзэмшиж 27 насандаа удирдаач болсон залуу, ОХУ-ын Екатеринбургийн хөгжмийн дунд сургууль, Украины Киевийн Хүүхдийн урлагийн академи, СУИС, сүүлд ОХУ-ын Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторид тус тус суралцсан. Энэ үдэш өөрөө хөтлөгч хийж байх юм. Тоглох хөгжмүүдээ тайлбарлан удирдаач нь өөрөө ярихаар үзэгчдэд их ойр бууж байлаа.

Хамгийн сонирхолтой нь “30 минутын турш алга ташилгүй сонсоорой. Би амьсгаагаа удаан авбал 30, арай хурдан авбал 27,28 минутанд тоглож дуусна” гэдэг байгаа. Юу вэ, алга таш л гэдгээс битгий ташаарай гэж хэлдэг урлагийн хүн анх удаа л харж байна. Бид ч амьсгаа дарсан. Би угаасаа 20 хачиртай хоолны газар гэвэл хачрыг нь тоолох дуртай хэ хэ. Нягталж шалгах хоббитой эсвэл сониуч ч гэх юм уу, угаас сэтгүүлчийн зан тэр. Яг л хэлсэн минутаараа тоглосон. Тэгээд Б.Анар биднийг алгаа таш гэвэл ташиж, бос гэвэл босож түүнийг инээхээр дагаж инээмсэглэж байлаа.

Б.Анарын үзэгчид бас яг өөртэй нь төстэй юм. Түүнийг танихгүй хүн бол балетчин гэж харахаар имижтэй донжтой залуу юм. Зогсолт цэх. Үзэгчид бас цэх сууж байна, утсаа ухахгүй байна, энд тэнд элбэг тохиолддог гялгар уут урж тасдах шажигнуулах бүдүүлэг чимээ алга. Уран бүтээлч ямар байна, үзэгчид тийм л байна. Бод бод, эрхэм Янжинлхамын хүүхдүүд урлагийнхан минь.

Тоглолтын төгсгөлд тайзны од тэнгэрийн амьтан газарт бууж ирлээ. Зураг авахуулъя гэсэн бүх хүмүүстэй зургаа авахуулж байна. Эелдэг юмаа. Түүний энэ жилийн төлөвлөгөөт тоглолтууд үүгээр өндөрлөж байгаа гэхээр харамсалтай санагдлаа. Хүлээх нь байна, бид. Арай удаан, арай олон гоё хөгжим тоглоосой. Юм ховор тусмаа чамин, амттай. Сонгодог урлаг яг л ийм хэмжээнд байх ёстой байх л даа. Баярлалаа Б.Анар аа, браво Б.Анар аа!

Б.Ундрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ нурууны мэс заслын шинэ технологийг эх орондоо нутагшуулах эхлэлийг тавилаа 3 мин Шатрын 2024 оны нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 9 мин Байшинд гарсан гал түймрийн дуудлага 38-40 хувийг эзэлж байна 14 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 24 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 29 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 41 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 2 цаг 36 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 22 цаг 47 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top