Нидерландын зураач Рембрандт Харменс ван Рейны хоёр зургийг хувийн цуглуулгад байсныг 200 жилийн дараа оллоо гэж Financial Times сонин мэдээлжээ.
Зургуудад зураачийн танил Ян Виллемс ван дер Плуйм түүний эхнэр Яапген Карелс хоёр зурагдсан гэж таамаглаж байна. Энэ зургуудыг 1824 онд дуудлага худалдаанаас худалдан авч, гэр бүлийнхээ өвөг дээдсийн цуглуулгад хадгалж байжээ.
Christie’s ордны шинжээчид зургуудыг үнэлэх ажилтай байхдаа тухайн зургуудыг олсон ба эхлээд түүндээ итгээгүй байна. Өмнө нь зургуудыг нийтэд үзүүлж, урлаг судлаачид тэдэнтэй танилцаагүй байснаас л тэр аж.
Зургуудыг шинжилгээнд өгөөд эх зураг гэдгийг тогтоосны дараа $5-8 сая доллараар үнэлээд байна.
Рембрандт Харменс ван Рейн нь нидерландын зураач, барлагч, гэрэл сүүдрийн мастер, Голландын уран зургийн алтан зууны томоохон төлөөлөгч юм.
Түүнийг "Доктор Тульпын анатомийн хичээл" зураг нь 1632 онд алдаршуулжээ. Мөн хамгийн алдартай зургууд нь "Шөнийн эргүүл" (1462), "Даная" (1636 - 1643), "Замаа алдсан тэнэмэл хүүгийн эргэн ирсэн нь" (1669), "Хоёр тойргийн өмнө байгаа өөрийн хөрөг" (1667) юм.
М.ЦОГТ