x

НЭГЭН ЗУРГИЙН ТҮҮХ: Ухуулагчийн онигоо

"Запорожийн казакууд" Зотон, тос,

Бүтээгдсэн он: 1878-1891 хооронд,

/Одоо Оросын улсын музейд (Санкт-Петербург) хадаглагдаж байгаа/

Туркийн султан казакуудын домогт "захиа" гэдгийг хэзээ ч авч байсангүй. Илья Репин "Запорожийн казакууд" зургаа бүтээж байхдаа үүнийг мэдэж байсан юм. Зураачийн хувьд баталгаатай баримтаас илүүтэйгээр уур амьсгал нь чухал байж...

"Чи Туркийн шайтан (исламын шашинд чөтгөр шулам), хараал идсэн чөтгөрийн дүү ба нөгөө люциперийн (христийн домгоор хорлолт мангас) дээд тэнгэрт үйлчилдэг яллагч юм. Дээд тэнгэр бурханд үйлчилдэг сахиусан тэнгэрүүдийн адил эрхтэй ч тэдэн шиг эрх чөлөөгүй нарийн бичгийн дарга..."

Дараалаад улам бүр зүйгүй хараалууд…энэ Запорожийн казакуудын хээрийн цэргийн дипломатын шилдэг аман зохиолыг урлагийг ивээн тэтгэгч Савва Мамонтовын эдлэнд 1878 оны нэгэн орой ярьж эзэд, зочдыг нь инээлгэн баясуулжээ. Илья Репин ч элгээ хөшөөж байв. Зураач тэр захидлыг анх удаагаа сонсоогүй. Энэ тухайгаа "Малороссия-д бичээч бүр энэ онигооны жагсаалттай" гэж бичсэн байдаг.

Домгоор бол, султан IV Мехмед запоражчуудад халдлагаа зогсоо гэж тушаажээ. Тэд хариуд нь баахан доромжлолтой хариу бичжээ. Гэхдээ түүхчид тэдний хоорондын захидлыг бодит түүхэн үйл явдал гэж үздэггүй. Османтай Орос сөргөлдөж байх цагаар энэ улс төрийн гэхээр шог Орос, Украины нутагт тархжээ.

Османы эзэнт улсад славян түмнийг хавчин шахаж байснаас гарсан Орос-Туркийн дайн 1878 онд дуусав. Ялалтад хөөрсөн сэтгэл нь Репиныг өргөн цар хүрээтэй зургаа бүтээхэд нь түлхжээ.

1. Бичээч. 

Украины түүхч Дмитрий Яворницкий (1917 он хүртэл түүний овгийг Эварницкий гэж бичиж ирэв) запоражийн казакуудын талаар зураачид зөвлөсөн төдийгүй зургийн энэ баатрын модель болжээ. Олны өмнө өөрийгөө товойлгоод байдаггүй эрдэмтэн арай гэж зуруулахаар зөвшөөрчээ. Мөн тэр урланд ирэх замдаа даарч их баргар байсан гэдэг. Репин шог зурагтай сэтгүүл бариулж байж түүнийг хөгжөөж чадсан байна.

2. Иван Серко

Энэ кошевой нарын атаман захидлын зарим хувилбарыг зохиосон гэдэг. Репин түүнийг 1877–1878 онуудын Орос-Туркийн дайны баатар, армидаа хурц шогч байсан гэгдэх, Киевын цэргийн тойргийн командлагч генерал Михаил Драгомироваас харан зуржээ. Ярих нь Драгомиров нэг удаа III Александр хааны төрсөн өдрөөр баяр хүргэхээ мартаад хоёр өдрийн дараа "Гурав дахь өдрөө эрхэм дээдэс таны эрүүл мэндийн төлөө ууж байна" гэсэн цахилгаан явуулж байжээ.

3. Тарас Бульба. 

"Гоголь тэдний тухай зүгээр нэг бичээгүй, энэ бүгд нь бүгд үнэн!" гэж Репин  запорожчуудын тухай хэлж байв. Гоголийн туужууд Репины онгодыг оруулж өгснөөс зурагт уран зохиолын баатрууд зурагджээ. Бульбаг казак цустай хоёр танилаасаа Репин бичив. Түүнд сэтгүүлч "Москва ба москвачууд" номыг зохиогч Владимир Гиляровский, Петербургийн консерваторийн профессор Александр Рубец нар зуруулжээ.

4. Андрий. 

Гоголийн Тарас Бульагийн бага хүү. Хөгжмийн зохиолч Михаил Глинкийн үеэл ач хүү Репины модель болжээ.

5. Остап. 

Бас нэг уран зохиолын баатар Тарас Бульбагийн том хүү. Түүнд одессийн зураач Николай Кузнецов гэдэг хүчтэй эр зуруулжээ. Тэр хүч тамирын дасгал хийн танилууддаа гайхуулан үзүүлж байгаад ноцтой гэмтэл авч байв.

6. Вакула. 

Гоголийн "Зул сарын өмнөх шөнө" туужийн баатар дархан Вакула зурагт байраа олсныг Репины охин хэлсэн юм. Түүний дүрийг польш гаралтай зураач Ян Ционглинскийгаас харан зуржээ.

7. Цэргийн шүүгч. 

Модель нь украины газрын эзэн Василий Тарновский. Тэр бага оросын эртний эд зүйл цуглуулдаг, урлагийг ивээн тэтгэгч байжээ. Түүний эдлэнд Репин нэг жилийг өнгөрөөн казакуудын ахуйг судлан зурж байлаа.

8. Хөзөрчин. 

Энэ казак банк баригч бөгөөд хөзрөө биедээ нуухгүй гэж чээжээ нүцэглэжээ.

9. Илья Голота. 

XVII зууны дунд үе хүртэл Речи Посполитагийн (Польшийн нэгдлийн улс) эсрэг боссон Украин, Белорусь нарын лидерүүдийн нэг нь Голота байжээ. Репин түүнийг Тарновскийн улаач байсан Никишкигаас зуржээ.

10. Халзан казак. 

"Ийм дагзыг бүтээхэд зуун хэрэгтэй!" гэж Репин биширч байсан ч, хааны ордны обер-гофмейстер Георгий Алексеев өөрийн халзныг зуруулах хүсэлгүй байв. Харин Яворницкий зоос зуглуулах хорхойтой Алексеевын анхаарлыг зоосны цуглуулгаар татаж тэр хооронд Репин шуурхайлан таталбарууд хийж авчээ. "Товойж үзэгчдийн зүг налсан дагз нь зургийн хавтгайг алдагдуулан зохиомжийг нь өөрчлөн тэднийг сэтгэлээр нь зурагт оруулдаг" хэмээн урлаг судлаач Ольга Лясковская өгүүлжээ.

 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн байна 6 мин Цахим виз мэдүүлэх гадаад иргэдийн тоо нэмэгджээ 11 мин Сүхбаатарын талбайгаас “СКАЙ РЕСОРТ” чиглэлд нэмэлт автобус явж эхэллээ 23 мин Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга 2 цаг 18 мин “Үндэсний хиймэл дагуул” хөөргөх судалгааны ажлыг нягталж дуусгав 22 цаг 29 мин Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн хуримтлал бүрдлээ Уржигдар 13 цаг 29 мин ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн бэ? Уржигдар 13 цаг 17 мин Утааны асуудлаар сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг Ж.Чинбүрэн гишүүн ахлана Уржигдар 11 цаг 54 мин Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Уржигдар 11 цаг 28 мин Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана Уржигдар 09 цаг 11 мин Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр хөрш ямар байр эзлэнэ вэ? Уржигдар 08 цаг 55 мин 450 мянгаас дээш торгуультай иргэдийг шинэ оны эхний өдрөөс албадан ажил хийлгэнэ Уржигдар 08 цаг 53 мин Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Уржигдар 08 цаг 43 мин Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна Уржигдар 08 цаг 36 мин Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2024-12-19 Нарансэвстэйн боомтыг эсэргүүцсэн иргэдийн төлөөллийг хүлээж авч уулзлаа 2024-12-19 Улаанбаатарт 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг 2024-12-19 МҮОХ, Боловсролын яамтай хамтран ажиллах хүсэлт тавив 2024-12-19 Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөөг танилцууллаа 2024-12-19 Эрүүл мэндийн салбарын цахимжилтийн асуудлаар Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав 2024-12-19
iИх уншсан
Д.Баттогтох: Шинжлэх ухаанд үзэл баримтлалын том шилжилт явж... Сирийн Асадын дэглэм нурсан нь Сири яагаад бутрах аюулд оров? Намын дээд сургуулийг дунд сургууль болгох санал асуулгыг Ха... Ард түмнээ тонон дээрэмдэх технологи: Автомашины хотын дугаа... Хоточ банхрууд чонотой уралцахдаа биенээ хаздаггүй Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг Билл Гейтс өөрт нь сэтгэгдэл төрүүлсэн ТОП-5 номыг нэрлэв Аюултай хог хаягдал үүсгэгчийг шалгажээ Шольц дууслаа. Бундестаг яагаад түүнд итгэл үзүүлсэнгүй вэ? Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана 2025 оны технологийн чиг хандлага С.Амарсайхан: Евроазийн эдийн засгийн холбоотой хийх хэлэлцэ... Х.Нямбаатар: Яндан, зуух солих ажлыг зогсоохгүй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог байгуулж, бүрэлдэх...
Top