x

Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэх нь зүй

Багш нарын ажил хаялтыг тойрсон хэрүүл төгсрөх шатандаа орж байна. Эхлээд “Нэмчихээд байхад жагслаа” гэж нэг хэсэг давшилсан. Дараа нь “Хүүхдээр барьцаалж улс төр хийлээ, гэм зэмгүй хүүхдүүд хохирлоо” гэж нэг хэсэг нь дэвэв. Багш нар ажил хаяхад сурагч нь хохирох нь зүй тогтол. Энэ болно “өвөл болоход хүйтэн болдог” гэдэг шиг л үнэн юм. Тариачин хүн эзэндээ тэрсвэл талбайгаа түймэрдэнэ үү гэхээс ууланд гарч даяан хийхгүй нь лав.

Уг нь ямар ч тохиолдолд, ямарваа нэг зөрчилдөөнт байдал үүсэхэд заргалдаж байгаа хоёр тал дундаа суугаад шийдэх арга замын тухай ярилцдаг. Цалин нэмэх боломжтой юу, боломжгүй бол яагаад, боломжтой бол яаж гэх мэтчилэн. Гэвч багш нарын ажил хаялт эхэлснээс хойш бүтэн долоо хоног өнгөрөхөд энэ талаар хэн ч ярьсангүй. Энэ удаа Засгийн газрын ярих ээлж. Засгийн газар нэг үндэслэл гаргаж тавибал багш нар ч бас нэгийг босгож ярина. Гэх мэтчилэн яриа хэлэлцээр үргэлжилсээр ямар нэг шийдэлд хүрнэ ээ дээ. Гэвч тийм юм болсонгүй.

Харин манай Боловсролын сайдтан “Багш нар хичээлийн шинэ жилийн эхэнд ажил хаядаг нь буруу. Өвөл утааны үеэр сурагчдаа амраачихаад, эсвэл зун хичээл хаасны дараа ажил хаях нь зүйтэй юм” гэсэн “мэргэн” зөвлөгөөг багш нартаа өгч байна. Ажилгүй хүн ажил хаяж болдог байх нь. Тэгвэл Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс байна. Хүн амын тэн хагас нь “тэмцлийн хурц хэлбэрт” амьдарч байхад “төр засаг” тэдний төлөө юу хийв дээ?   

Эцэс сүүлдээ “Эдийн засаг хүнд байхад багш нар цалингаа нэмүүлэх нь буруу. Эх оронч бус явдал” гэж дүгнэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсөвт их хэмжээний дарамт ирнэ” гэж айлгав. Ингэхэд улсын төсөв ямар байх нь бага ангийн багшийн бодох ёстой бодлого уу? Сангийн сайдын шийдэх ёстой асуудал уу?

Миний мэдэхийн л монголчууд энэ зуныг зусан наадсан. Хэдэн ч удаа даншиг наадам хийв. Төртэйгээ, хүнтэйгээ наадсан. Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадсан. Чадал чинээтэй далайн чанадад амарсан. Чадалгүйдээ л Хөвсгөл нуур, Байгаль далай явж, Итгэлт хамбад мөргөсөн биз дээ.

Тэгэхээр Монголд хямрал болоогүй. Ган болж, галав юүлсэн үү? Хоёр хөрш маань хилийн хориг тавьж, хоол ундаар тасалсан уу? Эсвэл Япончууд шиг цунамид өртсөн үү?

Яахав, эдийн засагчид мундаг болохоороо эдийн засаг хүнд байгааг яаж ийгээд нотлох байх л даа. Адгийн наад зах нь ам.долларын ханш, инфляци яриад ам таглана. Гэхдээ багш нар үүнд ямар хамаатай билээ? Багш нар ажил хаяснаас болж эдийн засаг хүндэрсэн үү, инфляци нэмэгдсэн үү? Үгүй.

Тэгвэл эдийн засгаа залуурдаж явах ёстой эрх баригчид нь ажлаа хийж чадаагүйн төлөө багш нар яагаад буруутах ёстой гэж. Урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг бил үү? Хэрэв тийм бол бүгдээрээ л хамт буруутъя л даа, ерөөсөө цалингүй амьдарцгаая. Яагаад УИХ-ын гишүүд, сайд нар хоёр сая төгрөгийн цалин авч, цалингаасаа давсан хангамж эдэлж байхад багш нар 500 мянган төгрөгийн цалин авах ёстой гэж. Нэг л их төсөв, эдийн засаг ярьсан, санаа зовсон хүмүүс. Тийм бол бүгдээрээ адилхан 500 мянган төгрөгөөр амьдраад үзье.

Жилийн өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Эдийн засаг хямралтай байна” гээд татвар нэмэгдүүлэхэд бид юу гэж байлаа. Бүгд л “амьдрал хүрэлцэхгүй байхад татвар нэмлээ” гэж уурлацгаасан. Угаасаа жижигхэн эдийн засгаа татварын дарамтаар улам битгий агшаагаад байгаач ээ. Тэгэхийн оронд татварынхаа бааз суурийг нэмэгдүүлээч. Үл хөдлөх хөрөнгийн татварыг нэмээч, түрээсийн орлогоос татвар аваач, хар зах дээр эргэж байгаа мөнгөө бүртгээч, тансаг хэрэглээн дээр татвар тавиач гэсэн. Одоо хоёр жил өнгөрчихөөд байхад юу өөрчлөгдөв? Ж.Эрдэнбатын оронд У.Хүрэлсүх гэдэг хүн ирж, хэдэн сайд дарга нар л амь зуулгатай болох шив дээ. Өөр юу нэмэгдэв, бидний амьдралд?

Татвар төлөгчдийн тоо хэдээр нэмэгдэж, бүртгэлгүй байсан хэр их хөрөнгийг шинээр бүртгэлжүүлэв? “Жонхуу”, Хүрэлсүх хоёр хэдэн авлигачийг хуулийн өмнө зогсоож, оффшороос хэр их мөнгө Монголд буцаж ирэв? Инээдтэй байгаа биз дээ. Тэгээд ажлаа хийхгүй байгаад нь юу ч хэлж чадахгүй байж хийж байгаа нэгийгээ “Цалин нэмүүлэх гэлээ” гэж нийтээрээ зодох нь шудрага уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шууданч (202.131.7.74)
    ямар ч байсан засгийн газар байр сууриасаа ухарч болохгүй... ард нь ирэх үр дагаврыг наад хүмүүс чинь мэдэх толгой ч үгүй яваа. инфляци маш хурдасна шүү, үр дагавар нь
    2018 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
УРАН ба “УРАН” ХОРЛОЛ 4 цаг 54 мин Марин Ле Пенд дөрвөн жилийн хорих ял оноож, 2027 оны сонгуульд оролцох эрхийг нь хаслаа 5 цаг 8 мин Малайзад хийн хоолой дэлбэрч, 100 гаруй хүн бэртжээ 5 цаг 10 мин Украин 3.5 тэрбум еврогийн гурав дахь багц тусламжийг хүлээн авлаа 5 цаг 12 мин БНСУ-д улс төрийн нөхцөл байдал хурцдаж, шүүх хурал болох өдөр 20 мянган цагдаа ажиллана 5 цаг 13 мин Овечкин NHL-ийн гоолын дээд амжилтад 4 шайбын зайтай боллоо 5 цаг 14 мин Сенатч Кори Букер 25 цаг 4 минутын турш үг хэлж, Сенатын түүхэнд хамгийн урт илтгэл тавьлаа 5 цаг 15 мин Германы Ерөнхийлөгчийн алба Уулын Карабахын далбаатай холбоотой асуудлаар Азербайжанаас уучлалт хүсжээ 5 цаг 16 мин “Реал Мадрид” Испанийн цомын финалд шалгарлаа 5 цаг 18 мин Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв 5 цаг 19 мин Шүүх: Усны онцгой хамгаалалтын бүстэй давхацсан газрыг захиргаа хэсэгчлэн шийдвэрлэх үүрэгтэй 5 цаг 20 мин Гэр хорооллын замын нөхцөлд хийсэн судалгаагаар 396 эмзэг байршил илэрчээ 5 цаг 23 мин “UB food” фестиваль Сүхбаатарын талбайд болно 5 цаг 24 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм 5 цаг 25 мин Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлж, 25 асуудал хэлэлцэнэ 5 цаг 27 мин Нийслэлийн төрийн албан хаагчид “ФИДИК” гэрээний сургалтад хамрагдлаа 5 цаг 28 мин Үйлдвэрлэлийн осол 2 дахин нэмэгдэж, ХАБЭА-д цахимжилт, хиймэл оюуныг нэвтрүүлнэ 23 цаг 38 мин "Тусгаар тогтнол" шүлгийг 21 аймаг, нийслэлд зэрэг уншина 23 цаг 39 мин Хэнтий, Сэлэнгэ аймагт гарсан хээрийн түймрийг цурамд орууллаа 23 цаг 40 мин Их хэмжээний зээл амласан зарын дагуу иргэд залилуулж байна 23 цаг 41 мин
iИх уншсан
ХӨДӨЛМӨР ба ЗАЛХУУРАЛ Б.Жаргалан: О.Алтангэрэл сайд АН-аас сонгогдсон учраас намын... “Тендерийн” нэртэй “ялтай” хуулийг өөрчлөх нь... Эрүүл мэндийн тогтолцоогоо хэрхэн шинэчлэх вэ? О.Номинчимэг: Татварын хувийг хөдөлгөхөөс илүү бааз сууриа т... АНУ-д үйлдвэрлээгүй бүх авто машинд 25 хувийн татвар ногдуул... Ц.Раднаа хошой алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүл... Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ААШТ-д оролцохоор С... Украины зэвсэгт хүчний хохирол саяд хүрсэн үү? Барууны шинжэ... Данид эмэгтэйчүүдийг заавал цэргийн алба хаалгахаар шийдвэрл... Ангараг гарагтай холбоотой солирыг Японы Дэлхийн экспод дэлг... ИТХ-ын нөхөн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт цахимаар ... Л.Гантөмөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайдтай уулзаж, г... Армени улс Европын Холбоонд элсэх үйл явцыг албан ёсоор эхлү... Украины армийн хохирлын талаарх шинэ тооцоо, шинжээчдийн лог... Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх тайланг УИХ-д танилцууллаа... Монголын говиос хоёр хуруутай шинэ үлэг гүрвэл олдлоо Суданы арми нийслэл Хартумыг дахин хяналтдаа авч, Ерөнхийлөг... Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024 оны гүйцэтгэл... “Ирээдүйн мистер-2025” тэмцээн энэ сарын 29-нд болно
Top