x

Хэнтийн тойрогт нөхөн сонгууль болохгүй

Үндсэн хуулийн Цэц дахиад л улс төрийн захиалга гүйцэтгэлээ. Хэнтийн 42-р тойрогт нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргав. Ингэхдээ, төрийн албан хаагч сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалтыг үндэс болгосон байна. (Сонгуулийн тухай хуулийн 125-ын 5: Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна)

Нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сард явуулах тухай УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлснээр нөхөн сонгууль явуулах хугацаа автоматаар ирэх оны зургадугаар сар луу шидэгдэж байгаа юм. (Сонгуулийн тухай хуулийн 20-ийн 1.Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана) Гэвч улс төрийн нөхцөл байдлаас харвал ирэх оны зургадуур сард ч бас нөхөн сонгууль болохгүй, хоёр том нам үүн дээр нэгдсэн гэдэг дүгнэлтийг ажиглагчид хийж байна.

Уг нь Үндсэн хуулийн Цэцээс үндэслэл болгоод байгаа төрийн албан хаагчтай заалт дээрх “сонгуулийн жил” гэдэг нь нөхөн сонгуульд бус, УИХ-ын ээлжит сонгуульд хамааралтай ойлголт юм. Харин нөхөн сонгуулийн хугацааг товлон зарлах эрхийг сонгуулийн төв байгууллага буюу СЕХ-нд хуулиар олгосон байдаг. Тиймээс төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээс зургаан сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэх тухай хуулийн заалт нөхөн сонгуульд нэр дэвшигчдэд хамаарахгүй гэсэн үг.

Нөгөө талаас хэрвээ нөхөн сонгуулийн хугацаанаас болж Үндсэн хуульд заасан иргэдийн сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзвэл нөхөн сонгуулийн хугацааг товлон зарласан УИХ-ны тогтоолыг бус, Сонгуулийн хуульд заасан төрийн албан хаагчтай холбоотой заалтыг Цэцэд өгөх ёстой байлаа.

Гэвч анхнаасаа нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолыг Цэцэд өгсөн, Цэц уг гомдлыг хүлээж аваад “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан зэргээс үзвэл энэ нь анхнаасаа УИХ-д суудалтай хоёр том намын (тэр дундаа МАН-ын) улс төрийн захиалга байжээ гэж үзэхээс аргагүйд хүрч байна. Ядаж л УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө буюу нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдсан даруйд Цэцийн дүгнэлт гарсан бол УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад баталсан хуулиа тайлбарлах хангалттай хугацаа байлаа. Гэтэл намууд сонгуульд оролцохоо илэрхийлж, нэр дэвшигчид эхнээсээ тодорч эхэлсний дараа Цэц ийм дүгнэлт гаргаж байгаа нь улс төрийн захиалга гэж эзэхээс аргагүй.

Ялангуяа намуудын нэр дэвшигчдийн талаар олон нийтийн дунд явж байгаа үнэлэлт, дүгнэлт нь МАН, АН-ын удирдлагуудыг нөхөн сонгуулийг нэгмөсөн явуулахгүй байх шийдэлд хүргэсэн гэж хэлж болохоор байна. Учир нь одоо байгаа улс төрийн нөхцөл байдлыг аваад үзэхэд эрх баригч МАН энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах ямар ч боломжгүй. АН-ын хувьд ялалт байгуулах хамгийн боломжит хувилбар гэгдэж байсан Э.Бат-Үүлийг нам нь нэр дэвшүүлэхгүй (түүний оронд ЕТГ-ын дарга З.Энхболдыг АН нэр дэвшүүлэхээр яригдаж байв) гэснээс үзвэл АН-д ч шаанс байхгүй. Харин бие даагч Э.Бат-Үүл, МАХН-ын Н.Энхбаяр нарын хооронд гол өрсөлдөөн явах болчихоод байгаа. Тэдний хэн нь ч УИХ-д орж ирлээ гэсэн АН, МАН-ын аль алинд нь ашиггүй учраас хоёр нам Хэнтийн 42-р тойргийг 2020 он хүртэл төлөөлөлгүй үлдээхээр шийдсэн бололтой. Нөхөн сонгууль болохгүй гэдэг дээр ажиглагчид аль хэдийн бооцоо тавиад эхэлчихсэн байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.114.162)
    lalar hoshnogo yu yum be .
    2018 оны 08 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 20 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 20 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 49 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 17 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 25 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 34 мин 1968 оны Чехословакийн хавар 4 цаг 2 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 16 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 50 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 59 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 20 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 7 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 20 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 59 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ
Top