x

"Цалинтай цэрэг" хэмээн попрохын наана

Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоныхоо дараа иргэдтэй уулзахдаа “Цэргийн алба хаагчдыг төмөр зам, уул уурхайн том бүтээн байгуулалтад оролцуулж, сар бүр хоёр сая төгрөгийн цалин өгнө” гэж зарласан. Сая цэргийн баяраар алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлж, одон медаль гардуулахдаа ч бас Засгийн газраас баталсан “Монгол цэрэг-Бүтээн байгуулалт” хөтөлбөрийг бодит үйл хэрэг болгохоо амласан.

Ерөнхийлөгчийн энэ санаачилгыг өөрийнх нь хэлснээр “Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, мэргэжлийн дадалтай болох, ирээдүйдээ хуримтлал үүсгэх боломж” гэж харж байгаа хэсэг бүлэг байж болох ч үүнээс илүү “Төр өөрөө бүтээн байгуулалт хийх нь хувийн хэвшлээ дампууруулах, угаасаа хомсдолтой байгаа ажлын байрыг улам бүр хумих харалган бодлого” гэж шүүмжлэх нь олон байна. Ялангуяа цэргийн алба хаагчдыг аж ахуйн ажилд дайчилснаар улсаа батлан хамгаалах чиг үүргээ орхигдуулж, зэвсэгт хүчний чадавхи сулрах аюултай гэх болгоомжлол ч сонсогддог.

Цэргийн алба хаагч гэдэг тушаалд захирагдах үүрэгтэй. Харин хөдөлмөрийн харилцаа гэдэг хоёр тал харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр тогтдог. Ажил олгогч, ажилтан хоёрын аль нэг нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ харилцаа үргэлжлэх боломжгүй. Гэтэл тушаалаар ажиллаж буй албан хаагч ажил үүргээ биелүүлээгүй, эсвэл алдаа гаргасан тохиолдолд яах вэ? Тушаал биелүүлээгүй хэмээн цэргийн хуулиар шийтгэх үү? Алба хаагчид өндөр цалинтай барилгын цэрэг лүү хошуураад улс орноо батлан хамгаалах үүрэгтэй мэргэжлийн цэрэгт (хуучнаар ерөнхий цэрэг гэдэг байсан, байлдааны ажиллагаанд оролцдог) алба хаах хүн олдохоо боливол арми дотор бий болох энэ ялгаварлалыг яаж давах туулах вэ?

Хэрвээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч хэрэв үнэхээр хэдэн бор цэргээ, алба хаагчдынхаа ар гэрийг нь боддог нь үнэн бол ийм барьцгүй зүйлээр улс төр хийхээсээ өмнө ядахдаа энхийг сахиулах ажиллагаанд явсан байлдагчдынхаа цалинг бүтнээр олгодог болмоор. Бид л бүдүүн хадуунаараа “Энхийг сахиулагчдын цалин” гэж яриад сурчихсанаас биш үнэн хэрэгтээ НҮБ үүнийг “нөхөн төлбөр” гэж нэрлэдэг. Энхийн цагт энэ хүмүүсийг амь насыг дайны эрсдэлд оруулсны нөхөн төлбөр гэсэн үг.

Харин манайхан цэргүүдийнхээ нөхөн төлбөрийг “цалин” гэж нэрлээд татвар авдаг нь эмзэглүүштэй бөгөөд эмгэнэлтэй хэрэг мөн. Улс орон яаж ч дампуурсан, ядуурсан байлаа гэсэн иргэнээ дайны гал руу түлхээд түүнээсээ ашиг олдог байж болохгүй. Өмнө нь нөхөн олговрын 60 хувийг татварт авч байсныг Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа 30 хувь болгож бууруулсан юм байна. НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөрийг сарын 1410 ам доллараар тогтоосон байдаг. Үүний 30 хувийг манай Засгийн газар авдаг гэсэн үг.

2010 онд УИХ-аар баталсан Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай хуулийн 10-р зүйл “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал” хэсэгт,

10.1 Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох зардал нь сургалт, бэлтгэл, хангалт, оролцох үеийн зардлаас бүрдэх бөгөөд уг зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгасан байна.

10.2 Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа бие бүрэлдэхүүний цалин хангамж, эдийн засгийн бусад баталгааг төр хариуцна.

10.3 Бие бүрэлдэхүүний урьд эрхэлж байсан албан тушаалыг хэвээр хадгалж, өөрөө зөвшөөрсөн тохиолдолд цалин, нэмэгдлийг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болно.

10.4 Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүнийг амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалд заавал хамруулсан байх бөгөөд даатгалтай холбогдон гарах зардлыг тухайн ажиллагааг удирдаж байгаа эрх бүхий байгууллага, аливаа улстай байгуулсан хоёр талын болон олон талт олон улсын гэрээнд тусгаагүй бол Засгийн газрын тусгай сангийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

10.5 Энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчний цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд олгох томилолтын зардлын хэмжээг Засгийн газар тогтооно” гэж заасан байна.

Товч бөгөөд тодорхой хэлбэл “энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна. Ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалж, цалинг бүтнээр олгоно” гэсэн байгаа.

Гэтэл “томилолтын зардлыг Засгийн газар тогтооно” гэснийг манайхан “Нөхөн олговрын хэмжээг Засгийн газар тогтооно” гэж ойлгосон бололтой юм. Тиймээс Засгийн газрын 2011 оны 270 дугаар тогтоолоор “НҮБ-ын ажиллагаанд цэрэг оролцуулсны нөхөн төлбөр болон томилолтын зардал, тусгай мэргэжилтний нэмэгдлийн 70 хувиар тооцон олгохоор” шийдвэрлэсэн байна. Нөхөн төлбөрийн хэмжээг НҮБ-аас тогтоосон, манай Засгийн газарт хамаагүй гэдгийг өмнө хэлсэн. Үүнээс болж ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчдын цалин саатсан тохиолдол цөөнгүй.

Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2002 онд элсэж, цэрэг, зэвсэг нийлүүлэх болсон. 2012 оноос хойш Бүгд Наймардах Өмнөд Судан улсад (БНӨСУ) жил бүр 850 хүний баг бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа. НҮБ-аас энхийг сахиулагч бүрт олгодог сарын 1410 ам.доллар буюу төгрөгөөр тооцвол гурван сая 463 мянган төгрөг. Зургаан сарын хугацаанд 20 сая 777 мянга, нэг жилийн хугацаанд 41 сая 555 мянган төгрөгийн урамшуулал өгдөг. Дээрх мөнгөний 30 хувийг салбарын яам нь суутган авч “Батлан хамгаалах яамны хөгжлийн сан”-д төвлөрүүлдэг болжээ. Санд жил бүр 66 тэрбум төгрөг төвлөрдөг.

БХЯ-ны удирдлагууд энэ тухай “Хөгжлийн санд төвлөрсөн мөнгөний 34 тэрбум төгрөг дараа жилийн үүрэг гүйцэтгэгчдийн энхийг сахиулах ажиллагааны өмнөх 45 хоногийн цэргийн бэлтгэлд төсөвлөгддөг. Уг бэлтгэл Таван толгойн цэргийн ангийн цогцолборт хийгддэг бөгөөд сургуулилтын хэрэгсэл, буу, сум, техникийн шатахууны зардал, нийт бүрэлдэхүүний хоол хүнс, ахуйн хэрэглээ багтдаг. Үүнээс хоёр тэрбум төгрөг нь үүрэг гүйцэтгэхээр томилогдсон алба хаагчдын цэргийн ногоон хувцас, биеийн тамирын хувцас, эм хангамжинд зарцуулагддаг. Мөн үлдсэн 30 тэрбумыг Хөгжлийн сангийн журмын дагуу захиран зарцуулдаг” гэсэн байна.

Дахиад хууль сануулъя. “Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна. Ажиллагаанд оролцож байгаа алба хаагчдын ажлын байрыг хэвээр хадгалж, цалинг бүтнээр олгоно” гэж хуульд заасан. 2018 оны нэгдүгээр сард шаталсан татварт шилжихээс өмнө иргэдийн цалин, түүнтэй адилтгах орлогоос 10 хувийн татвар авдаг байв. НДШ-ийг оролцуулаад 22 хувиас хэтрэхгүй. Одоо ч энэ хэвээр мөрдөж байгаа. Гэтэл Засгийн газар хуулиас давсан эрх эдэлж, энхийг сахиулагчдын нөхөн төлбөрөөс 30 хувийн татвар авах, түүнийгээ “Хөгжлийн сан” гэгчээр дамжуулан захиран зарцуулах нь зөв үү?

Эрхэм Ерөнхийлөгч энэ асуултад эхлээд хариулт өгнө үү. Цэргийн цалинг хоёр саяд хүргэж, манийгаа “Шамбалын орон”-д аваачихаасаа өмнө...

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • зочин (103.229.121.161)
    санг шалга Женко бол сайхан амлаж сайхан ярьж Ерөнхийлөгч болсон Сандуйтай адилхан л ялламаар байгаа юм
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (139.5.217.78)
    Тэгээд татвар ндш хувцас хэрэгслийн мөнгө нь яах болж байна. Сайн бод. Дараа нь бич
    2019 оны 11 сарын 01 | Хариулах
  • Иргэн (202.131.250.130)
    Зөв л юм бичсэн бна. Тэр санг нь шалгаад үр дүнүй бол больчих, үр дүнтэй бол орхичих л хэрэгтэй.
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
  • Штабные крысы (192.82.72.90)
    Манай садангийн залуу нисэхийн эцэст айлын хашаанд эхнэр хуухдээ гэр барьж орхиод тэр энхийг сахиулахт явсан ирэхэд нь доллар их оссон байсан боловч явсан уеийнх нь ханшаар тооцож тогрогоор огсон. Цудгэр хурандаа нар заваан шуу. Штабные крысы
    2019 оны 10 сарын 29 | Хариулах
  • NCO (202.9.44.128)
    БХЯ-ЗХЖШ энэ талаар нэг ч дуугардаггүй хүмүүсийнхээ төлөө юм хийлдээ таг дуугай энэ талаар ярьж хөөцөлдсөн генерал, хурандаа бна уу
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Erdenezul (66.181.161.125)
    Unen dawartsan bna zowj olson mongiig ni yaahaaraa awdiin
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Албаны хариу (202.9.43.124)
    Татвар авдаггүй, харин засгийн газарт өгсөн нөхөн төлбөрийн 70 хувийг нь цэргүүддээ өгдөг
    2019 оны 09 сарын 20 | Хариулах
    • Засгийн газар явдаггүй шдээ. Хүн тодруулбал цэрэг явж амь насаа эрсдэлд оруулдаг юм. Тэнд ашиглаж байгаа техник хэрэгсэл сум галт хэрэглэл бүр нөхөн төлбөр авдиймаа.
      2019 оны 09 сарын 20
  • Зочин (202.9.42.194)
    30 huwi aria dendene ee 3 huwi l awahad bolno sh dee er ni hvnii mungunuus humslah hen ym erunhiilugch battulga nasand hvreegvi bhdaa bairand baychuudiin hvvhdvvdiig nuutsar porno kino vzvvlj mungu saadag bsn notolgoo bii baga bagar humslahaa medeh bailgvi bid uur hvneer turiin tergvnee songoh heregtei bsan nowsh gj hugiin hulgaich zantai
    2018 оны 10 сарын 03 | Хариулах
  • амрү. (124.158.106.141)
    Энэ 30 % авдагаа болиочээ. Энэ хүүхдүүд амь насаараа дэнчин тавьж явж байгаа ш дээ. Монгол улсын батлан хамгаалах бодлогод нэлээд нэмэр болж гадны оронд үүрэг гүйцэтгэж сурсан мэдсэнээ баталгаажуулж туршлагажиж ирж байгаа гэж аав хүний хувьд үзэж байна. Эрхэм ерөнхийлөгч та цэрэгт явж үзсэн үү?. Жүдоч, самбоч -иййг л мэдэх юм байна. Энэ тал дээр эргэж хараасай билээ.
    2018 оны 10 сарын 02 | Хариулах
    • Сволочи. Расстрелять надо на месте.Штабные крыси
      2018 оны 10 сарын 02
  • Sainaa (109.228.237.188)
    Alham burdeen tataas hahuuli.ene jiliin beltgel 5 tolgoi deer bolson.buh yumandaa tsentsched jijighen shaltgaanar manai naiz hasagdsan.suuld ni yvah dohojod beltgeliin daraa 150 hun ochij eruul mendiin shalgalt ogcch bsan.ted nar beltgel hamtarsan beltgeld neg ch uzegdegui gesen. Ar tal mongo muutai bolhoor naiz maani yvj chadagui
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Zaya (109.228.237.188)
    Emch nar ni hurtel uzleg deeree ajillaj mongo olno. Manai duugees zeelchih gd mongo avsan bgamda. Tanihchguin baij.darga tsereg bas oor heden hund hed heden togrog ogson.shat shatandaa hahuuli avaad baij baidiin bnalee.odoo irheere bas heden ch hund ortei yum shih ogoh bailgui
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
    • Сайн байна уу та энэ гомдлоо албан ёсоор бидэнд хандаж болно. ЗХЖШ
      2018 оны 10 сарын 01
  • ама (103.9.91.40)
    зовж олсон мөнгийг өөрсөдөд нь зориулал даа иргэн баян бол улс баяаан
    2018 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.161.43)
    Женкогийн шунал хязгаартай ч болоосой
    2018 оны 09 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.112.115)
    Сэнгүүм ээ чи энэ мэдээг хөрвүүлээд бич. Мэдэхгүй байж худлаа шаагаад. Сенсаац хэрэгтэй бол жинхэнэ сенсаац энд байна. https://www.theguardian.com/global-development/2018/jul/27/un-running-out-of-cash-and-facing-urgent-cuts-warns-chief-antonio-guterres
    2018 оны 08 сарын 19 | Хариулах
  • Ganchimeg (27.123.212.135)
    Ene une hunii nutagt ochood l zowj zowj iren irheer ni boloogui 30%n awn ymr sain daal ehner huudee orihood ywhawdee bur huuhdee toroochgui bhdn hurtel ywn ter ch bas er hunii twcheer zorig ter bugdiin unelhgui tgd zugeer suuj bgaa heden tom tolgoinuud ni deeguur ni belen mong awaad huwaaaj iden hunii hodolmoriig unlehgui ene talaar ar geriih ni bosuul ysiin
    2018 оны 08 сарын 16 | Хариулах
    • Энхийг сахиулах ажил амар юм уу. Ар гэрийнхэн нь энхийг сахиулагчдыг хэдэн төгрөгний төлөө ертөнцийн ёроол руу илгээж байгаагаа мэддэг болов уу. Бөөн өвчний үүр уурхай ирдэг гэдгийг мэдэх юм уу та нар. 10-15 жилийн дараа энэ хэдэн энхийг сахиулагч нар чинь элэг, уушиг, бөөрний өвчнөөр бүгд хүний орчлонгоос яваад өгнө. Та нар тэр төр авчлаа гээд байгаа мөнгөөр чадваргүй арын хаалгаар дүүрэн Цэргийн Төв эмнэлэгийг сайжруул гэж тэмцэх ёстой болохоос өнөөдөр таны аманд ч үгүй хамарт ч үгүй үрэгдээд өнгөрөх хэдэн халтар төгрөг биш. Энэ асуудлыг шийдэх маш амархан. Цэргүүдээ явуулахаа зогсоох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргачих. Тэгээд л хаа хаанаа асуудлаа шийднэ гэсэн үг.
      2018 оны 08 сарын 16
  • Mongol (66.181.188.146)
    Bodood uzhed zuwhun 1 hunees 30% gehed ter n 12 say tugrug shuu. Niit 850 hunii negnees n 12say geheer ter ih munguur haana yu hgeed bgan be haragdah yum baina uu.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Mongol (66.181.188.146)
    Ene zuw shuu. Tserguudiin tsalingaas 30 % s gadna tehnik heregseliin mungu gj uch duchnuun mungu nub ugch bgaashdee. Ydjil 10% baij boldoggui yumuu. Odoo bur heden tserguudee ajilgaand ybuulah gj buun buun hahuuli awdag bolson shdee... tgeed ireed mungu awah gj buten sar huleene ter hoorond asar ih mungu ugaalt ybagdaj bga bas boloogui 2 huwaaj ugdug bolimoor yum.aa ene henii halaasand orood bgaan be. Tgeed heden tugruguu arai gj gar deere awanguut. Es yum shig undsen angidaa tediig ug salbarta tediig ug geed arai dawartsan.
    2018 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.180.26)
    Өмнө нь нөхөн олговрын 60 хувийг татварт авч байсныг Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа 30 хувь болгож бууруулсан юм байна. -Шаа банди михь. Лу Болдоос мөнгө авч бичээ юү чи. Бас засгийн газар татвар авдаггүй. НҮБ цалин өгдөггүй ба цэрэг хандивласаны нөхөн төлбөр өгдөг. Хэрхэн захирчзарцуулах нь тухайн улсын төр мэдэх асуудалюм даа хө.Учраа мэдэхгүй амны салиа нь арилаагүй хүүхэд минь. Юм унш.Сэмүүнээ
    2018 оны 08 сарын 13 | Хариулах
    • Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна.- тэгээд төр хариуцаж байгаа нь хаа байна. Цэргийн хувцасыг ч төрөөс мөнгө авахгүй хөгжлийн сангийн мөнгөөр хийж цэрэгтээ өгч байгаа.
      2018 оны 08 сарын 13
    • Энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбоотой бүх зардлыг төр хариуцна.- тэгээд төр хариуцаж байгаа нь хаа байна. Цэргийн хувцасыг ч төрөөс мөнгө авахгүй хөгжлийн сангийн мөнгөөр хийж цэрэгтээ өгч байгаа.
      2018 оны 08 сарын 13
  • Зочин (43.250.126.90)
    Энхийг сахиулах ажиллагаа зогслоо л бол Монголын батлан хамгаалах салбар ганхахад хүрсэн гэдгийг хэн ч мэднэ. Тэгэхээр энэ чиглэлээ өргөжүүлж, цэргүүдээ сайн дэмжих хэрэгтэй. тэгвэл 130 мянган цэргийн амьдрал дээшилж, түүний цаана гэр бүл нь өндийгөөд л ирнэ дээ.
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
    • сэтгэгдэл
      Рэн чамд 130 мянган цэрэгтэй гэж хэлэв? Худал мэдээлэл хийхээ боль
      2018 оны 05 сарын 25
  • Зочин (43.250.126.90)
    Энхийг сахиулагчдын мөнгийг 100 хувь олгодог болье. Хэдэн дарга нар баяжаад л дуусаж байгаа ш дээ. Үүрэхийг нь чи үүр, идэхийг нь би идье гээд л. Одоо хэдэн бор цэрэгээ энхийг сахиулах ажиллагаанд явуулах гэж татаас авдаг болсон байна гэнэ лээ. Эмч, сувилагч, дарга цэрэггүй шүү бүр. Арай хэтэрхий.
    2018 оны 05 сарын 25 | Хариулах
    • Татаас авч байгаа асуудлыг баримттай нь аваад ир гэхээр хэн ч авчирахгүй байж ингэж худлаа шаахаа больчих л доо. Үнэн бол баримттай нь аваад ир. Нэрээ нууцлаад. Авсан хүнд нь хариуцлага тооций.
      2018 оны 05 сарын 25
  • Ми (59.153.113.13)
    1. Нөхөн төлбөрийн хэмжээг НҮБ-аас тогтоосон, манай Засгийн газарт хамаагүй гэдгийг өмнө хэлсэн. - ШАЛ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ. НӨХӨН ОЛГОВОРЫГ НҮБ ТОГТООНО ГЭХДЭЭ ЯАЖ ХҮМҮҮСТЭЭ ӨГӨХИЙГ ТУХАЙН УЛСЫН ЗАСАГ ШИЙДНЭгэсэн заалт байгаа. 2т. Төр тэр мөнгөнөөс татвар авдаггүй. Учир нь тэр мөнгө цэрэг хандивласных нь төлөө НҮБээс өгч буй нөхөн төлбөр болохоос цэрэгт өгч буй ЦАЛИН БИШ. Мэдлэгтэй байж бич. Сэмүүн гэгчээ
    2018 оны 05 сарын 23 | Хариулах
    • Баярлалаа. Сэмүүн гэж мөнгөний бичээч хол очиж хуц.
      2018 оны 05 сарын 23
  • Зочин (112.72.14.235)
    УГААСАА НДШ ХАОАТ хууль чинь 30 хувь бараг авхаар хууль гарсан МАН тайгаа ярь эргүү нараа.
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (112.72.14.235)
    Төр даана гэж балайгаа яриад байгааин. Төсвийг нуруун дээр ачаа ирвэл энхийг сахиулах ажиллагаагд явуулахөа болчихье л доо. Ард түмний татаварын мөнгө шд. Хувиараа энхийг сахиулахдаа явцгаахгүй юу. Тийм юм байхгүй л дээ. Хэдэн цэргийн албан хаагч өндөр цалин авахын тулд тэдний гадаадад гүйцэтгэх үүргийн төлөө монголын татвар төлөгчид төлөх болтлоо ианай улс ыаяжаагүй л юмсан.
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
    • Жоохон мэдэж байж бичмээр юм
      2018 оны 04 сарын 06
    • НҮБ-с тэнд ашиглагдаж бга техник бүх хэрэгсэлд сард 2 сая долларын нөхөн олговор олгодог. Моннол улсад ашиггүй бол юу гэж цэргээ явуулах вэ дэ хө
      2018 оны 04 сарын 06
  • Mongol (103.46.209.242)
    Www.inews.mn tanai hamt olon mash zob sedebeer yrij bnaa vvniig demjij bga 30% boliluulah mynga myngan alban haagch bi daanch tedend vvniigee heleh erh huuli zvin akt baidaggvi ee zobhon tushaalaar ybnaa ene hondson sedebee ali neg telebizt hamtaraad ajil bolgood ogooch gej niit tsergiin alba haagchdiin omnoos guij bnaa bayrllaa
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Mongol (103.46.209.242)
    Www.inews.mn tanai hamt olon mash zob sedebeer yrij bnaa vvniig demjij bga 30% boliluulah mynga myngan alban haagch bi daanch tedend vvniigee heleh erh huuli zvin akt baidaggvi ee zobhon tushaalaar ybnaa ene hondson sedebee ali neg telebizt hamtaraad ajil bolgood ogooch gej niit tsergiin alba haagchdiin omnoos guij bnaa bayrllaa
    2018 оны 04 сарын 05 | Хариулах
  • Иии (202.9.42.222)
    Төр даана гэж балайгаа яриад байгааин. Төсвийг нуруун дээр ачаа ирвэл энхийг сахиулах ажиллагаагд явуулахөа болчихье л доо. Ард түмний татаварын мөнгө шд. Хувиараа энхийг сахиулахдаа явцгаахгүй юу. Тийм юм байхгүй л дээ. Хэдэн цэргийн албан хаагч өндөр цалин авахын тулд тэдний гадаадад гүйцэтгэх үүргийн төлөө монголын татвар төлөгчид төлөх болтлоо ианай улс ыаяжаагүй л юмсан.
    2018 оны 04 сарын 03 | Хариулах
    • Enhiig sahiulagch
      Enhiig sahiulahiin tuld tatvar tulogchidoos bus negdsen undesnii baiguullagaas ttetgemj avdag ymaa tgd ch eh ornoo batlan hamgaalagchid iig tatvar tulogchidiin mungoor tsalinjdag gj hen chamd heleev yriach hamaa kk chi tgd hedii her tatvar eh orondoo ugch giiguuleevdee zailuul
      2018 оны 04 сарын 03
  • Иргнж (27.123.212.140)
    Сайн байна. Маш зөв сэдэв. Ажиллагаанд явах гэж эгэл жирийн ахлагч нар 3-5 сая төгрөг ангийн захирагч, штабын дарга нартаа төлдөг гэнэ. Үүний учрыг олох хэрэгтэй байна. Үнэн байх магадлалтай. Элэгний хатууралтай хүн афганд явж байгаа нь үүнийг нотлох байх.
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
    • Гэнэ биш ээ. Өгчихлөө гээд баримтаа аваад ир. Тэгэж лтаслан зогсоохгүй бол өөрөөр яаж энэ гэнээг чинь үндэслэх вэ. Мөнгө өгч байгаа хүмүүс бол бие бялдар сул дорой арчаагүй МАЛууд ажиллагаанаас явж чадахгүй хасагдахаараа ийм баримтгүй яриа гаргадаг.
      2018 оны 04 сарын 01
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 24 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 46 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 27 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 37 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 44 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 13 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 25 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 39 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 46 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 52 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 13 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top