x

Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ эзэн болж, сайд нартаа хариуцлага тооц

Ардчилсан намаас цаг үеиййн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улсад хамгийн үнэт зүйл хүний эрх, эрхч чөлөө. Иргэний эрх чөлөөг зөрчдөг, түүний хажуугаар дуугүй өнгөрдөг төр засаг, эрх баригч нартай байж таарахгүй. Өмнө нь хоёр ялтан нэгнийгээ зодоход УИХ-ын гишүүд уйлан дуулж, тухайн үеийн хууль зүйн сайд, одоогийн ЗГХЭГ-ын сайд халаглаад сууж байсан. Гэтэл өөрийг нь хууль зүйн сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг тамлан зовоосон цагдаагийн албан хаагчдыг мэдээгүй өнгөрсөн байж таарч байна.

Хууль зүйн салбарыг толгойлж байсан хүмүүс ч мэдээгүй өнгөрсөн байж таарч байна. Ийм хариуцлагагүй байж болохгүй. Хоёр иргэнийг миний удирдлага дор байсан цагдаа ямар аймшигтай зодсон юм гэж харамсаад сууж байгаа гэж найдаж байна. Одоо энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тодорхой хүмүүст хариуцлага ярихаар дээд түвшиндээ нуугдаад алга болдог, доод түвшиндээ хариуцлага тооцсон болоод өнгөрдөг.

Иргэдийн эсрэг дайсагнадаг, хүчирхийллийг үзүүлдэг, цагдааг өөгшүүлээд байж байсан хууль зүйн сайдаар Засгийн газрын гал тогоог бариулж буй Ерөнхий сайд энэ хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. 

Засгийн газрын тэргүүн, хууль зүйн сайд гэмт хэрэг яриад явах биш цагдаагаа иргэнлэг болгох, цагдаа нь иргэнийхээ талд зогсож чаддаг байх талаар ямар бодлого гаргасан бэ. Засгийн газар хуруугаа хөдөлгөсөнгүй, ажил хийсэнгүй.

Монгол Улс иргэнээ үзэн яддаг, дайсан гэж хардаг цагдаатай болжээ. Цагдааг, хууль сахиулагчийг бэлтгэдэг бодлого үгүйлэгдэж байна. Энэ зүйлийг өөгшүүлээд байсан хүмүүс Засгийн газарт сайдаар ажиллаж байна. Ц.Нямдорж сайд ёсзүйн хувьд энэ ажлыг хийх эрхгүй. Хоёрдугаарт энэ байдлыг мэдээгүй байсныхаа төлөө олон нийтээс уучлал гуйх хэрэгтэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийг засаглуулдаг улс болно гэсэн. Та хуулийн болон хүний эрхийн дээгүүр алхсан хэнтэй ч хариуцлага тооцдог байж чадна гэсэн. Засгийн газрын сайд нартай хариуцлагын асуудлыг яриач!

Монгол Улсын хамгийн үнэтэй баялаг монгол хүн гэсэн. Гэтэл үнэтэй баялгийг чинь эвдэж, нухчин дарах гэж байна. Та хэлсэн үгэндээ эзэн болох ёстой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 2 цаг 2 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 2 цаг 6 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 2 цаг 7 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 2 цаг 8 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 14 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 19 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 21 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 2 цаг 24 мин Найман байршилд зам засварлаж байна 3 цаг 1 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 37 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 43 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 16 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 18 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 55 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 59 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 19 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 19 цаг 8 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top