x

Вэй Фөнхө: БНХАУ-ын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө гэж найдаж байна

УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө хятадын талтай идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.

Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав.

Тэрээр Төрийн тэргүүн Ши Жиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа.

Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход Монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.

Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.

Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах түвшний хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн. 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.

Батлан хамгаалын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.

Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж,  эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.142.231)
    Хятад зарим улсын хувьд мөрөөдлийн хөрш шүү. Ямар сайндаа ОХУ зөндөө хоригт орсон ч хөгжөөд байх вэ дэ
    2021 оны 07 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 16 цаг 5 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 16 цаг 6 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 16 цаг 10 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 16 цаг 13 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 16 цаг 15 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 16 цаг 18 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 16 цаг 21 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 16 цаг 24 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 19 цаг 16 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 19 цаг 43 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 19 цаг 47 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 19 цаг 50 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 19 цаг 53 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 19 цаг 54 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 19 цаг 55 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 19 цаг 56 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 19 цаг 58 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 19 цаг 59 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 20 цаг 0 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 20 цаг 1 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно
Top