x

Улаанбаатарыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд оролцохыг Японы талаас хүсэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японы нөлөө бүхий улс төрч, эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй санал солилцов.

Т.Никай, М.Хаяши тэргүүтэй Японы парламент дахь найрамдлын бүлгийн гишүүд Монгол, Японы харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлээд ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хамтын ажиллагааг нэн ялангуяа худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, олон нийт, соёл, аялал жуулчлалын салбарт улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн ойн хүрээнд хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдийн хэлхээ холбоог бэхжүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээг зохион байгуулах талаар ярилцав.

Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг түшиглэн дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын бүс байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гаргах технологийг нэвтрүүлэх чиглэлд Монгол, Японы хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, Японы хөрөнгө оруулалт, технологи, ноу-хау-г нэвтрүүлэх боломж харагдаж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжиж, мал аж ахуйг түшиглэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн нийслэл хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын төсөлд Японы хувийн хэвшлийг оролцоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлэв.

Мөн Боловсролын салбар, нэн ялангуяа мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагаа, боловсон хүчин бэлтгэх асуудлыг чухалчилж байгааг онцлов.

ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай Монгол, Японы харилцааны бат бэх үндэс сууринд тулгуурлан хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Ирэх онд тохиох дипломат харилцааны 50 жилийн ойг хамтран тэмдэглэх манай талын саналыг Японы тал талархан хүлээн авав.

Л.Оюун-Эрдэнэ ирэх онд болох дипломат харилцааны 50 жилийн ойгоор хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залуусыг харилцан илгээж, солилцооны арга хэмжээ зохион байгуулах санал гаргаж дэмжигдэв.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 2 цаг 12 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 2 цаг 16 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 2 цаг 17 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 2 цаг 18 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 24 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 29 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 31 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 2 цаг 34 мин Найман байршилд зам засварлаж байна 3 цаг 11 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 41 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 46 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 53 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 16 цаг 20 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 18 цаг 31 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 19 цаг 5 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 19 цаг 8 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 19 цаг 14 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 19 цаг 18 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top