x

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчилж, олимпын нээлтэд оролцоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токиогийн зуны XXXII Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцоно.

Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүга-тай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцоно. Талууд ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөр,  хамтын ажиллагааны талаар ярилцана. Түүнчлэн Монгол, Японы хамтын ажиллагааны дараачийн Дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулах ажлын бэлтгэлийг хангах талаар тохирно. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ Японы эрх баригч Либерал ардчилсан намын удирдлага, Япон Улсын парламент дахь найрамдлын бүлгийн удирдлагатай мөн уулзаж, санал солилцоно.

Ерөнхий сайдын айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр болж байгаагаараа онцлог юм.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 2 цаг 7 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 2 цаг 11 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 2 цаг 12 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 2 цаг 13 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 19 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 24 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 26 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 2 цаг 29 мин Найман байршилд зам засварлаж байна 3 цаг 6 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 42 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 48 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 16 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 18 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 19 цаг 0 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 19 цаг 4 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 19 цаг 9 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 19 цаг 13 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top