x

АН: Хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй!

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "АН-ын бБүлгийн хурлаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, цар тахлын нөхцөл байдал, монгол улсад өнөөдөр болж буй асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн хууль эрх зүйд өөрчлөлт оруулах гэж байгаа нь зөв гэж үзэж байна. Түгжрэл, агаар орчин, эрх зүйн нөхцөл байдлыг харгалзан уг хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрт, 620 гаруй хүн цар тахлын улмаас нас бараад баына. Манай улсад Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэ цэнэгүй болжээ. Харин бусад юмны үнэ тэнгэрт хадсан байна. Цар тахлын хуулийг сунгахын өмнө тайлангаа тавиач гэдэг хүсэлт тавьсан боловч хүч төрөн баталлаа. Үндсэн хууль дахь иргэний эрүүл мэнд төрийн хамгаалалтад байна гэсэн зүйл заалт зөрчигдсөөр байна. Нэг иргэн эмнэлгийн тусламж чадалгүй нас барсан харамсалтай тохиолдол гараад байна. 

Хэдхэн сарын өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг таавчигтайгаа эмнэлгээс гарсаны төлөө Засгийн газар бүрэн огцорч байсан. Монгол Улсын иргэн өөрийгөө шатаах хүртэл нөхцөл байдал үүсэж байсан. Ийм байж болох уу? Нөхөд өө! 

Хариуцлагагүй нөхцөл байдалтай иргэд эвлэрэхгүй, туйлдаа хүрдэг, үгээ хэлэхээр тэднийг буруутгадаг. Нийслэлийн эрүүл мэндийн газар тухайн нас барсан хүнийг ялгаварлан гадуурхаж ярьж байна. Ийм байж болохгүй. 

Иймээс Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн гарын үсэг зурлаа. Үндсэн хуульд зааснаар нийт 19 гишүүн гарын үсэг зурснаар Засгийн газар огцрох асуудлыг ярьж эхэлдэг. Хариуцлагыг 30 хоногийн дараа тооцъё гэж байна. Бид эвлэрэхгүй. Гэмт хэрэг шахуу зүйлийн хариуцлагыг мэргэжилтэн, газрын дарга нартай тооцож байгаатай бид эвлэрэхгүй. Монгол дайн байлдаантай үед ч ингэж олноороо нас барж байгаагүй. Ард түмний гарт Төрийн эрх байдаг" гэлээ. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрох ёстой. Таван удаагийн хөл хориогоор аж ахуйн нэгжүүдийг цөхрүүллээ. Засгийн газар цар тахалд ялагдлаа. Олон их наяд төгрөгийг зарцуулсан.

Хүмүүсийн зовлонгоор олон дарга, сайд нарыг тавилаа. Чанартай вакцин оруулж ирэхийг бид анх шаардсан ч тэд иргэдийн эрх ашгийг 5.1 их наяд төгрөг зарцуулж золиосолсон" гэв. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Байдал хүнд болж, хүний эрхийн асуудал хэцүүдлээ. Нас барсан хүмүүст зул асаах гэж ирсэн залуучуудыг хүний эрхийг зөрчиж хөөж туулаа. Сая нэг залуу эмнэлгийн гадаа нас барахад тухайн хүний нууцад хамаарах олон зүйлийг ярьсан. Цар тахлын үед хүний эрхийн зөрчил гаргахгүй байх асуудлыг онцгой анхаарах нь чухал байна. Эрх баригчдад мөнгө дутаагүй. 5.1 их наяд, 10 их наядыг үр дүнгүй зарцуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна. Иймээс АН-ын бүлэг Засгийн газрыг огцрохыг шаардаж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.19.24)
    Та нар хийсэн юмгүй бж з.тайван байлгаарай огцорлоо гээд бүр дордоно тйм цаг үё бишээ.АНын хаан
    2021 оны 07 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 2 цаг 5 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 2 цаг 9 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 2 цаг 9 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 2 цаг 11 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 17 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 22 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 23 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 2 цаг 27 мин Найман байршилд зам засварлаж байна 3 цаг 4 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 34 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 39 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 46 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 16 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 18 цаг 24 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 19 цаг 1 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 19 цаг 7 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 19 цаг 10 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top