x

Ардчилсан нам Засгийн газрыг огцруулахад манлайлан оролцоно

Цар тахлын өвчлөл xүндэрч, коронавирусийн халдварын хүндэрлээр нас барсан иргэдийн тоо буураxгүй байна. 

Ардчилсан намаас Улсын онцгой комисс, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд үр дүнгээ төдийлөн өгөхгүй байна гэж үзэн мэдээлэл хийлээ.

Халдварын тархалт тэлснээс болж эдийн засаг хямарч, ядуурал гүнзгийрч, үнийн өсөлт тэнгэрт тулж, аж ахуйн нэгж, бизнесийн салбарынхан бүрэн дампууралд тулж ирээд байгаа учир гарц, шийдлийн xувилбар бүxий шаардлагыг Ардчилсан намаас Улсын их хурал, Засгийн газарт хандан гаргажээ.

Нийт зургаан зүйл бүхий заалттай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна.

АН-ын дэд дарга Ц.Оюундарь "УИХ 2021 оны Улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Гэвч яаралтай горимоор нээлттэй бус хийж байна. 2021 онд 3.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөсөн. Төсвийн тодотголын зардлыг танаж, алдагдлыг бууруулах гэж хийдэг ч эсрэгээрээ болж байна. Одоогийн байдлаар төсвийн алдагдлыг хоёр дахин нэмж, дөрвөн их наяд болгосон тодотгол хийж байна. Мэдээж сайшаалтай зүйл бий. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох гэх мэт. Гэхдээ хэмнэж болох олон зүйл байна.

Бид хүргэж буй шаардлагатаа иргэдийг нээлттэй, ойлгомжтой мэдээллээр хангах заалт тусгасан. Хүн амьд явах эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өвдсөн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн тод жишээ өнгөрсөн хагас сайн өдөр тохиолдсон. Тиймээс халдвараар өвчилсөн иргэд хаана, хэрхэн хандах маршрут тодорхой байх ёстой.

Мөн эмнэлгийн орыг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Эмнэлэгт 230 тэрбум төгрөг баталсан ч энэ нь ковид-19 нөхцөл байдал дээр тоглолт хийж байна.

Монгол Улсын нийт хүн амын 50 хувь ядуурлын түвшинд орсон. Өргөн хэрэглээний бүх барааны үнэ хөөрөгдсөн. Гарц шийдэл нь үнэ тогтворжуулах шаардлагатай байна. Covid-19-өөр дамжуулж төсвөө нэмэгдүүлсэн ч 10 хувь нь л шаардлагатай талбарт хүрч байна. Наадам хийхгүй юм чинь чуулганаа үргэлжлүүлэх шаардлага тавьж байна. Хэрэв иргэдийн төлөө ажиллахгүй бол Засгийн газрыг огцруулах шатанд Ардчилсан нам манлайлан оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 50 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 54 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 55 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 56 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 2 цаг 2 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 2 цаг 7 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 2 цаг 9 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 2 цаг 12 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 49 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 19 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 25 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 31 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 58 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 18 цаг 9 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 43 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 47 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 52 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 56 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top