x

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ

Монгол улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордны Их Монгол танхимд Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Ийнхүү түүний бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.

Тангараг өргөх ёслолын үеэр хэлсэн үгийг хүргэж байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Миний Монголын элэг нэгт ахан дүүс ээ, Монгол Улсын Их хурал, Засгийн газын эрхэм гишүүд ээ, эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө!

Миний бие бүтэн заяат туурга тусгаар Монгол Улсынхаа Төрийн тэргүүний төрийн сэнтийг түшиж, Үндсэн хуулиар олгогдсон эрх үүргийг шударгаар сахин биелүүлэхээ андгайлан Монгол төрийн тамгыг ёс төртэйгөөр гардан авлаа. Эгэл жирийн жолоочийн гэр бүлд төрж өссөн надад буурал дээдсээс өвлөгдөн ирсэн аугаа түүхт Монгол төрийг тэргүүлэх их хувь заяа оноож, өндөр итгэл найдвар хүлээлгэсэн эрхэм хүндэт ард иргэд, сонгогч түмэндээ гүн талархал илэрхийлэн мэхийн ёсолъё. Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн бурхны орноос харж байгаа аав ээждээ, өвөг дээдэстээ мэхийн ёсолъё. 

Миний бие энэ их итгэл найдварыг, ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлж,  улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахын төлөө хичээн зүтгээрэй гэсэн манай ард түмний асар их захиас даалгавар үүрэг хариуцлага хэмээн би хүлээж авч байна.

Энэ удаагийн сонгуульд надтай хамт нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ, Д.Энхбат нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнээр ажилласан Х.Баттулга танд гүн хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Эрхэм хүндэт ар иргэд ээ, монголчууд бид эрх чөлөөний дуудлага, хүний эрхийн мэдрэмж, шударга ёсны хүсэмжлэл, тэгш эрхийн зарчмаа хэзээ ч алдаж байгаагүй ард түмэн. Энэхүү эрх чөлөө, шударга ёс, үнэт зүйлийнхээ төлөө манай ард түмэн ямагт үеийн үед тэмцэж ирсэн түүхтэй. Чухамхүү шударга ёс тогтсон тэр л нийгэмд ирээдүйдээ итгэлтэй сэтгэл хангалтай аз жаргалтай амьдрахы учиртай. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж мөрөөдөж, шахаж шаардаж байна. 

Нийгэмд шударга ёс тогтооход хараат бус шүүхийн тогтолцоо прокурорын байгууллагатай байх явдал юм. Иргэд шударга шүүхээр шүүлгэх, шүүхчид нь мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй байх , шүүх прокурорын байгууллага нь зөвхөн хууль дээдэлдэг, хуульд захирагдан ажилладаг, хараат бус хууль шүүхийн тогтолцоог бий болгохын тулд нэн чухал шаардлагатай байна. Иймд миний бие нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг, ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно. Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр юм. 

Байгалийн баялгийг адил тэгш хүртэх нь шударга ёсны бас нэгэн зарчим. Монголчууд бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн баялаг бол байгалийн баялаг, газрын өгөөж, малын буян, ард түмний маань оюун санааны охь ундарга юм.  Байгалийн баялгийг ашиглах бодлогыг төрийн урт хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлэн, Монгол эх орноо хүчирхэг эдийн засагтай, үйлдвэрлэгч, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ монгол хүн бүр баялагтаа эзэн байх тогтолцоо хөгжүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх шаардлагатай. Баялагтаа эзэн Монгол гэсэн ард түмний минь хүсэл тэмүүлэл, төрийн тэргүүн миний байр суурь цаашид ч улам биеллээ олж, үр шим, үр өгөөжийг нь манай ард түмэн хүртэнэ гэдэгт итгэл төгс байна.

Гэхдээ газрын хэвлийн баялаг бол дундардаг баялаг. Харин манай ард түмний оюун санааны баялаг бол ундардаг баялаг гэдгийг бид ямагт санаж байх ёстой. Тийм учраас байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, байгалийн баялгаа ариг гамтай зүй зохистой ашиглах явдал нэн чухал гэдгийг Монголын хүн бүр оюун санаандаа бодож явах учиртай юм.

Монгол хүний оюун санаа, үүх түүх, зан заншил, бүтээл туурвил, хэл соёл, бичиг үсэг, мэдлэг боловсрол, нүүдэлчдийн соёл иргэншил гээд бид бүхэнд ундран арвиждаг баялаг асар их бий. Энэ баялаг бол даяаршиж буй дэлхий ертөнцөд монголчууд бид Монголоороо үлдэх, Монголоороо бахархах, Монголоороо оршихын үндэс суурь болох юм.

Монголын хамгийн том баялаг бол монгол хүн та өөрөө юм. Төрийн тэргүүн миний бие дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүнийг хөгжүүлэх, өв соёл, үүх түүх, ёс заншлаа дэлхий нийтэд сурталчлан таниулах, үр хүүдүүддээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Түүнчлэн эх дэлхий, ургамал амьтан, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ус, хөрс, агаарын бохирдол, уул уурхай, үйлдвэрлэгчдээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг экологийн тэнцвэрт байдлыг хадгалах талаар идэвх санаачилга гарган төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзэж байна.

Эрхэм нөхөд өө, улс орны минь тусгаар тогтнол, оршин тогтнохын үндэс нь эх орон, газар шороо, хэл соёл, ард түмэн нь билээ. Энэхүү үнэт зүйлсийн амин холбоо, алтан гагнаас нь Монголын ард түмний эв нэгдэл юм. Эвт шаазгай буга барина гэж ардын сайхан үг байдаг. Монголчууд бид эвтэй байхдаа хүчирхэгжин мандаж, эвдэрч талцсан үедээ уруудан доройтож байсныг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн. 

Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн, эвлэрлийг дэмжсэн төрийн тэргүүн байх болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 22 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 26 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 27 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 28 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 34 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 39 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 41 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 44 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 21 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 51 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 57 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 3 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 30 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 41 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 15 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 19 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 24 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 28 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top