x

У.Хүрэлсүхийн сүх нь Х.Баттулга байв уу?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү дүгнэжээ. Тэрбээр АН-ын хуваагдалд Ерөнхийлөгчийн судлаа удахгүй өгөх Х.Баттулгыг буруутгаж буйгаа нуусангүй. Тэр тусмаа У.Хүрэлсүхийн нохойд барьдаг мод нь Х.Баттулга болсон гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа бололтой хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Угаасаа л Х.Баттулгыг нэр дэвшүүлэхгүй байх нь МАН-ын ходоодныхоо мухарт хадгалчихсан байсан бодол шүү дээ. Наанаа тэврэлдээд, хэлсэн болгоныг нь гүйцэлдүүлээд байгаа юм шиг боловч цаанаа бол “Энэ хүнийг дахиж нэр дэвшүүлж болохгүй” гэдэг бодолтой. Өрсөлдөгч нам шүү дээ. 65 суудалтай нам дахиад ялахын тулд АН-ыг аль болох жижиг байлгахын төлөө зүтгэнэ.

Өнгөрсөн 4-5 жилийн Баттулга, Хүрэлсүх хоёрын хамтрал Хүрэлсүхэд АН-ыг хуваах сүх нь Баттулга болж, харин Баттулгын МАН-д хийсэн үр нь Хүрэлсүх болсон.

Баттулга сүхнийхээ үүргийг сайн гүйцэтгэсэн бол харин Хүрэлсүх Баттулгын хувьд үр могой л болчихлоо. Өөрийн намыг унагаж, өрөөлийн намд өөрийнхөө тэжээсэн үр могойд хатгуулаад" гэсэн байна. Мөн тэд худлаа цаасан буу буудсанаас цаанаа нотой гэж хардаж байгаагаа нуусангүй нь "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд, Ж.Эрдэнэбатыг унагаад У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш Х.Баттулга, У.Хүрэлсүх гэдэг хоёр хүний түншлэлийн дунд ямар хэмжээний мөнгө, ямар хэмжээний том төсөл, ямар гэмт хэргүүд яригдаж шийдэгдсэн бэ? Ихэнх нь хөшигний ард, далд нууц байгаа. Сонгууль дөхөхөөр “хонгил” энэ тэр гэж нэрлээд, лифтэнд оцгонодог шүүгчийн асуудлаар “цаасан буу” буудаж үзсэнээс биш яг үнэндээ гэдэс дотроо уудлалцаагүй биз дээ" гэх үг нь.

Өнгөрсөн хугацаанд үзэл бодол өөр, өрсөлдөгч бүхнээ шоронд хорьсон Х.Баттулга хамгийн их ганцаардаж явна. Түүний хажуу хавирга, бөөр бөгсөнд нь наалдаж явсан бүхэн өнөөдөр МАН-ын хаяаг бараадаж, хаялга горьдон амьдрах болсон нь худлаа биш. Херо Б.Баатар, Аса Д.Дагвадорж нараас эхлээд хоёр талд гарч, хор найруулан гүйх болсон юм.

Одоо АН-ыг Х.Баттулгадаа өгөх үү, эсвэл ингээд гудамжинд нь үлдээх үү гэдгийг У.Хүрэлсүхийн улс төр шийднэ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 25 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 29 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 29 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 30 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 37 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 42 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 43 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 46 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 24 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 54 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 59 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 5 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 33 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 44 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 17 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 21 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 27 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 30 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top