x

Цар тахлын улмаас нас барсан иргэдийн ар гэрт 10 сая төгрөгийн нөхөн олговор олгохыг шаардав

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургадугаар сарын 25-нд болно. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Ийм зүйл энэ цаг үед байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс 436 иргэнээ цар тахлаар алдчихаад байна. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. 2021 оны Зургаадугаар сарын 25-ний өдрийг “ҮНДЭСНИЙ ЭМГЭНЭЛИЙН ӨДӨР” болгон зарлах ёстой гэж харж байна. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.

Цар тахлын улмаас амь насаа алдсан иргэдийн гэр бүлд 10 сая төгрөг өгөхөд 4.3 тэрбум төгрөг. Энэ нь наадам хийх, баяр цэнгэлд зарцуулах мөнгөний 50 хувьд ч хүрэхгүй байна. Ийм байдлаар асуудлыг яагаад шийдэж болдоггүй юм бэ? Монголын төр яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ?

Мөн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй байгаа юм бэ? Миний авсан мэдээллээр Монголд 900 орчим амьсгалын аппарат байгаа юм байна. Энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас амьсгалын аппаратыг хангалттай хэмжээнд бэлдээгүй юм бэ?

Тэмдэг одон медаль тараахынхаа оронд үндсэн хуулиа эргэж нэг хар. Та бүхэн үндсэн хуулиндаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Үндсэн хууль дээр төр засаг өөрөө иргэнийхээ эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, хууль зүйн болон бусад баталгааг хариуцна гэж заасан. Гэтэл Төрийн хариуцлага хаана байна. Иргэнийхээ амь насыг ч хариуцаж чадахгүй байна. Төр өөрөө иргэнийхээ өмнө хариуцлага хүлээдгээрээ ардчилсан нийгэм ялгаатай.

Сайд дарга нар нь эрх ямба эдэлдэг, харин үүрэг хариуцлагаа хүлээх болохоороо зугтаагаад алга болдог байж болохгүй ээ. Улс төрчид асуудлаас зугтаадаг байж таарахгүй. Асуудлыг барьж авч, шийддэг байх ёстой. Асуудлаа зөв тодорхойлоод манлайлаад явах ёстой. Хэн төрд байх нь гол биш, Хэн сайд дарга байх нь ч гол биш. Монголын төр хүлээх хариуцлага байх ёстой" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.58.141.125)
    An geed hulgaich luibarchin medrel muutai ubchtei humuusiig tsugluulsan buleglel ba jenko altanhuag elbeg da ganbold ih hurald orson hed gej yahaaraa iim humuusiig songoj mongoliig hyamraagaad ba I ustgald oruul
    2021 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 7 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 11 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 12 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 13 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 19 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 24 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 26 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 29 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 6 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 42 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 48 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 15 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 26 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 0 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 4 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 9 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 13 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top