x

Х.Баттулга уучлах санал гаргасан ч М.Энхсайхан өргөдөл бичихгүй гэжээ

Ерөнхий Сайд асан М.Энхсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан зүйлчлэлийн дагуу Нийтийн албанд томилогдох эрхээ 4 жилийн хугацаагаар хасуулж, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн, улмаар нээлттэй хорих байгууллагад ял эдэлж буй билээ.

Түүнд анх хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч Эрчим Хүчний Яамны харьяа Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа  75 сая төгрөгийн үнэлгээтэй автомашиныг 130 саяар худалдан авч, улсад 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж, ял өгсөн юм.

М.Энхсайхан өөрөө энэ тухай: "Тавантолгой цахилгаан станц төслийн нэгжид өнөөдрийг хүртэл явж байгаа автомашиныг 2013 оны зах зээлийн үнэлгээг АТГ гаргуулахдаа “Гэрэгэ эстимэйт” компанид автомашины гүйлтийг 160 000 гаруй км-ээр илүү буюу 2019 оны үзүүлэлтүүдээр бодуулсан нь 6 жилээр хуучруулсан машины үнийн тооцоолол байх бөгөөд тэр нь 75 сая төгрөг гэжээ. Зөрүү (130-75=55) 55 сая төгрөг гаргаж, намайг “Их хэмжээний хохирол” учруулсан гэж буруутгасан. Тооцооллын энэ алдааг хэргийн мөрдөн шалгах явцад засуулах, өмгөөлөгч байлцуулан дахин мэдүүлэг авах хүсэлт удаа дараа тавьсан боловч прокурор, АТГ миний болон өмгөөлөгчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй.

Анхан шатны шүүх тогтоолдоо “Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Лексус 570 маркийн автомашины зах зээлийн үнэлгээг тухай үед 115 000 000 төгрөгөөс 125 000 000 төгрөгийн үнэлгээтэй байсан талаар нотлох баримт гаргаж өгснийг хууль ёсны гэж зөвшөөрсөн атлаа “шүүхээс үнэлэх боломжгүйгээс” (АШШТ, 40х) авч үзээгүй.

Анхан шатны шүүх энэ асуудлаар “Их хэмжээний хохирол” учруулсан гэмт хэрэг хийсэн гэж буруутгахдаа зөвхөн АТГ-ын томилсон шинжээчийн алдаатай тооцоолол бүхий үнэлгээний дүгнэлтийг нотлох баримт болгосонтой санал нийлэхгүй, өөр нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолдоо дурдаагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн “1.3 дүгнэлтэд “онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” гэсэн заалтыг ямар ч хоёрдмол утгагүй зөрчсөн нь тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна." гэж тайлбарласан байдаг.

Ер нь М.Энхсайханд ял оноосон явдлыг хуульчдын дийлэнхи нь "хэлмэгдүүлэлт" гэж дүгнэдэг. Тэр бүү хэл АН ч албан ёсны тогтоол гарган, түүнийг "үзэл санааны хоригдол" хэмээн зарласан билээ. Түүнийг хэлмэгдүүлсэн шалтгааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн өс хонзонтой холбогдуулан дүгнэх нь түгээмэл.

Тэгвэл эх сурвалжийн өгүүлж буйгаар бүрэн эрх нь хэдхэн өдрийн дараа дуусах гэж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой хүнээр дамжуулан, Ерөнхий сайд асан М.Энхсайханд "Гэм буруугаа хүлээсэн өргөдлөө бичээд өгчих, чамайг уучлая" гэсэн хүсэлт дайжээ.

Гэвч М.Энхсайхан "Би ямар ч хэрэг хийгээгүй учраас хэнд ч ямар ч өргөдөл бичихгүй" гэсэн маш тодорхой хариултыг өгсөн гэнэ.

sonin.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.70)
    Эр хүн
    2021 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (45.44.239.138)
    Нофшийн жонхуу!
    2021 оны 06 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 17 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 21 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 22 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 23 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 29 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 34 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 36 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 39 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 16 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 46 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 52 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 58 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 25 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 36 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 10 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 14 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 19 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 23 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top