x

Х.Тэмүүжин: МАН-аас тамга гуйдаг биш, Монгол улсын хувь заяаг шийдэх нам болох ёстой

АН-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн хурал хийлээ. Тэд АН-ын эргүүлэн нэгтгэх, нэгтдмэл нэг нам болгон зохион байгуулах, АН-ын Онц их хурлыг зарлан хуралдуулахаар намынхаа 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүлснээ зарлав.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-АН-ын дотоод хагарал угтаа тулж, сая болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 1990 оноос хойш хамгийн бага түвшинд санал авлаа. МАН манай намын дотоод хагарлыг ашиглаж, АН-ын дүрмийн эсрэг сонгуулийн хуулийг батлуулах ажлыг хийлээ. Тийм учраас АН-ын онц их хурлыг зарлаж, нэг удирдлагатай болох хүсэлт, санал санаачилга намын жирийн гишүүдээс маш ихээр ирж байна. Энэ дагуу намынхаа 100 мянган гишүүдийн гарын үсгийг цуглуулах аяныг өнөөдөр эхлүүлж байна. Манай нам албан ёсоор бүртгэлтэй 180 мянган гишүүнтэй. Түүнээс төлөөлөл болгон 100 мянган гишүүний гарын үсгийг цуглуулья. Маргалдагч талуудыг нэг танхимд авчиран хуралдаж, нэг удирдлагатай болох санаачлагыг гаргаж байна. Намын нийт гишүүддээ, энэ аяныг дэмжиж оролцоорой, гарын үсгээ зураарай хэмээн хүсч байна. Аймаг, сум, баг болгонд манай намын үүр, хороод бий. Үүр хороодын дарга нар гишүүддээ дамжуулаарай, дэмжиж ажиллаарай гэж хүсч байна. Үүний үр дүнд АН нэгдмэл удирдлагатай нэг цул болж, сөрөг хүчнийхээ үүргийн амжилттай биелүүлж чадна аа. 

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

-Тамганы булан барьж хуваагдсан хоёр тал нэг нэгэндээ дэгээ тавихаас илүү босч зогсоод, бие биенээ түшээд хамтдаа алхах цаг боллоо. АН-ын тамгыг хэн барихыг МАН шийддэг байх, МАН-д хүчин зүтгэснийхээ төлөө АН-ын тамгыг авч чадна гэсэн тооцоо байж болохгүй ээ. Ардчилсан намгүйгээр явагдаж байгаа сонгууль, ардчилсан хүчингүйгээр өрнөж буй үйл явдалд хохирогч нь иргэд байх болно. АН-ын дарга МАН-ын даргаас тамгаа авдаг биш, АН улс орны хувь заяаг шийддэг нам байхын төлөө нэгдэх цаг болсон. Ийм эв нэгдэлтэй АН-ыг бий болгохын тулд нийт гишүүдийнхээ дэмжлэгийг авах ёстой. Энэ бол АН-ыг шинэчлэх, өөрчлөх тухай санаачилга биш. Энэ бол үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэг нам болж нэгдэхийг хүссэн санаачилга юм. 

УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа:

-Өнөөдрийн энэ аян бол АН-ын дотоод асуудлын тухай биш, улс төрийн хариуцлагатай сөрөг хүчний чадамжийн тухай асуудал юм. Сүүлийн хоёр удаагийн УИХ, орон нутаг, нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН нийтдээ таван удаа ялагдал хүлээлээ. Эв нэгдэлгүйн улмаас ийм байдалд хүрлээ. Хэдийгээр энэ удаагийн сонгуульд АН-ын нэрийн дор нэр дэвшсэн хүн хамгийн бага санал авсан ч гэлээ цаана нь сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй нийт сонгогчдын 42 хувь бий. Энэ хүмүүс сонголтгүй байсан учраас сонгуульдаа оролцоогүй гэж үзэж байгаа. Тэдэнд сонголт бий болгохын төлөө, Үндсэн хуулиараа тунхагласан ардчилсан засаглалыг бий болгох, ардчиллаа сэргээн бататгахын төлөө АН сэргэн босох шаардлагатай. 

Хоорондоо таарахаа байсан сүүлийн үеийн лидерүүдээс болж, АН тарж бутрах ёсгүй. Мянга мянган гишүүдийн маань ардчиллын төлөөх сэтгэл, зүтгэл хэвээрээ байгаа. Монгол Улсад аль ч улс төрийн хүчинд орж, улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулах итгэлийг залуучуудад үлдээх ёстой. Хаалттай, хариуцлагагүй улс төрөөс татгалзах цаг болсон. Тийм учраас МАН-ын удирдлагуудад мөн хандаж хэлмээр байна. Ардчилсан намын хагаралтай байдал дээр битгий тоглооч. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх улс төрийн чөлөөт сонголтыг нь өгөөч гэж уриалмаар байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Иргэн (66.181.181.121)
    Та 3-аас эхлээд ШИНЭЧЛЭЛ хүсч байгаа бол Хандлагаа өөрчлөх ёстой, тэгэхгүйгээр явахгүй! Юу вэ гэвэл, ӨӨРСДИЙН АЛДААГ БУСДАД ЧИХЭЛГҮЙ БОДИТ БАЙЙДАЛДАА, ӨӨРСӨДДӨӨ БОДИТ ДҮГНЭЛТ ХИЙЖ СУРАХ! Тэгж чадах эрүүл сэтгэлгээтэй улс төрч одоогоор АН-д алга шиг байна!
    2021 оны 06 сарын 17 | Хариулах
  • Дэмжигч (203.91.115.38)
    Дэмжиж байна
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Мийгаа (64.119.22.208)
    Эвт шаазгай буга барина гэджэг үг байдаг даа. Өөрсдийнхөө муу муухайг бусдад нялзаах хэрэггүй. Бушуухан нам дотроо эв эеэ олцгоо. Тун болохгүй бол хуваагдаад л болоо шүү дээ. Та нарыг хооронд нь наачихсан биш. Олон жижиг нам нэгдсэн учир танай дотор зөндөө фракц, бүлэглэл байдаг нь нууц биш. Нэгэнт таарч тохирохгүй бол дүр эсгэх хэрэггүй. Эртхэн учраа олцгоо. Энэ янзаараа удвал танай намыг нохой ч тоож шиншлэхгүй болно гэдгийг ухаарцгаа..
    2021 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.16)
    Өөрсдийнхөө чадваргүй хий хоосон шунаг сэтгээлээ болж намаа хаглаж хаячихаад бусад руу чихэхээ болио АНгуучидаа
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.213.78)
    ҮБ хороонд цоо шинээр хүмүүсийг оруулах хэрэгтэй жирийн гишүүдээс оруулмаар байна
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Иргэн (202.9.46.181)
    1990 оноос хойших бүх шатны сонгуульд Эрдэнэ шиг 5% ийн санал авсан үзүүлэлт байхгүй. Өөрөөр хэлбэл АН дарга Эрдэнэ хамгийн доод саналын рекорд амжилтыг тогтоолоо. Луйвараар нэр дэвшиж АН ын нэр хүндийг гутаасан энэ хүнийг АН аас зайлуулах хэрэгтэй.
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Zoljargal (66.181.161.38)
    Demjij bna
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Лорд (192.82.71.12)
    Жонхуугийн фракцыг зайлуул!!! Яг Ардчилагчидаа авч үлд! Амбиц хөөсөн дуракуудыг хөөж явуул!!!!
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (172.58.140.252)
    Jenko bulegee zailuul tegej baij eblerene
    2021 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.47.3)
    Аливаа үйл ажиллагаа хуулийн л дагуу явагдах ёстой Гуйх гуйхгүйдээ биш шүү
    2021 оны 06 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 5 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 9 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 9 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 11 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 17 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 22 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 23 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 27 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 4 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 34 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 39 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 46 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 13 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 24 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 17 цаг 57 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 1 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 7 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 10 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top