x

Буцаж буй Х.Баттулгын ҮГ

Х.Баттулга Төрийн тэргүүний хувиар хамгийн сүүлчийн ярилцлагаа өгөв. Монголын бүхий л телевизүүдийн эфирийн худалдаж авсан түүний ярилцлагын гол зорилго нь МАН-д чиглэжээ. Ингэхдээ үгэн дотроо үг хавчуулж МАН-д битгий саналаа өгөөрэй л гээд хэлчихлээ.

Түүний ярилцлага тогтуун сайхан, төлөв төвшин болсон. Нөгөө талаасаа өнгөрсөн дөрвөн жилийнхээ ажлыг дүгнэсэн маягтай өрнөсөн ч үнэндээ МАН-ыг голдуу асууж, МАН руу чиглэж аядуу зөөлнөөр сумаа тавиад яриагаа өндөрлөв. Хэдийгээр наанаа У.Хүрэлсүхтэй муудаагүй, аятай сайхан байгаа ч цаанаа түүний өсөө хорсол нь хэвээр үнэндээ МАН-ыг муулах замаар МАН-ыг нэр дэвшигчийг битгий сонгоорой гэсэн мессеж өглөө.

Ингээд түүний онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Ерөнхийлөгчөөр нэр дэвшихгүй болсондоо харамсахгүй байна.

  • Ерөнхий сайдыг огцрохоо зарлах хүртэл би энэ шийдвэрийг нь мэдээгүй байсан.

  • Ерөнхий сайдыг огцролтыг МАН-ын Удирдах зөвлөл, хуучнаар улс төрийн товчоо шийдсэн.

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх "үргээлгэнд" орсон.

  • У.Хүрэлсүхтэй муудалцсанаасаа хойш уулзаагүй.

  • У.Хүрэлсүх намайг Салхитын мөнгөний ордыг авах нь гэж бодсон.

  • Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлах үед Х.Баттулга Ерөнхийлөгч газрын зураг барьж ороод хийн хоолойг Монголоор дайруулах санал тавьж, Саяны нурууг дагуулж хүнд нөхцөлд тавихын оронд төмөр замаа дагуулаад тавих тооцооллыг танилцуулсан.

  • Мөнгө өгөөд л сонгуульд оролцдог. Сонгууль хуурамч болоод байна.

  • МАН хэлсэн амлалтаа биелүүлээгүй.

  • 100 жилийн түүхтэй МАН-ын байрыг харчих. 30 жилийн түүхтэй АН-ын байрыг харчих. Нөгөө гучин гаруй намуудынхаа байрыг харчих. Ингээд ирэхээр шударга өрсөлдөөн байхгүй. Шударга өрсөлдөөн байхгүй учраас шударга сонгууль байхгүй.

  • Оюутолгой, Эрдэнэт, Таван толгой гэсэн гурван том ордыг Ардын намынхан л барьлаа.

  • Бүх намууд нэг гараанаас дахин эхлэх хэрэгтэй гэсэн үндсээр Ардын намыг тараах асуудлыг хөндөж, Улсын дээд шүүхэд хандсан.

  • Сонгуулиар хэний ч танихгүй хүн УИХ-д сонгогдож гарч ирээд байгаа биз. Тэр хүн яаж гарч ирж байна гэхээр мөнгөөр л гарч ирж байгаа юм.

  • Би УИХ-ын индэр дээрээс энэ Их Хуралд байгаа гишүүдийн 50-иас илүү хувь нь гэмт хэрэгтнүүд байна аа гэхэд нэг гишүүн над дээр гомдол гаргаагүй.

  • Оффшор бүсэд хууль бусаар гарчихсан 4 их наяд төгрөг байгаа. Үүнийг оруулж ирэх төрийн данс байхгүй. Энэ дансыг УИХ-аар хэлэлцүүлж нээдэг. Энэ дансыг нээж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

  • Рио Тинтой Монголын Засгийн газрыг унагасан.

  • Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж чадахаа байсан гэдгийг би ард түмэндээ хэлчихмээр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 15 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 19 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 19 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 20 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 27 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 32 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 33 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 37 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 14 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 49 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 56 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 23 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 7 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 11 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 17 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 20 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top