x

Одонгийн найр, тамганы хулгай, сонгуулийн пиар

Трэнд 7 хоногийн гол сэдэв нь мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн үйл явц. Сошиалын жижиг хэрүүл, тэмцлийг эс тооцвол ямартай ч одоогоор нэр дэвшигчийг болон Монголыг сүйрүүлэхдээ тулсан бичлэг, гүтгэлэг гарсангүй. АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бор зүрхээрээ өрсөлдөж байгаа бол МАН мөнгөөр аархаж байгаа тухай баримтууд ч дэлгэгдсээр. Ахмадууд 100-200 мянган төгрөгийг ханцуй дотор нь атгуулж байгаа бол 181 мянган малчдад дансаар нь мөнгө шилжүүлэн аархав. Иргэдийн саналыг мөнгөөр худалдаж авдаг хар технологиосоо эрх баригчид бүр ч ичихээ байжээ. Сонгуулийн луйвар ийнхүү ил цагаандаа гарсан нь эрх баригчид ард иргэдийг басамжлан доромжилж буй хэлбэр гэж эгдүүцэх хүмүүс ч олон байна. Тиймээс NoHOOK гэх хаштиг бүхий эсэргүүцэлд олон залуус нэгдэж байна.

АН-ын дансыг шүүхээс хааж, С.Эрдэнэд хандив цуглуулах боломжгүй болгосон эрх баригчдын башир арга заль гэж сөрөг хүчний зүтгэлтнүүд дүгнэж, эсэргүүцэл ч илэрхийлэв.

Сонгуулийн мэтгэлцээний өмнөхөн нэр дэвшигч Д.Энхбат ковид-19-ийн халдвар авснаар сурталчилгаагаа цахимжууллаа. Тэрээр давтан тунгаа хийлгээгүй байснаа хүлээн зөвшөөрсөн нь эсрэг талын өрсөлдөгчдийн шүүмжлэлийг дагуулав. Шинжлэх ухаанч гэдгээрээ пиардаж яваа түүний "антивакцин" үзэлтэй байсныг нь жиргээ нь нотлож буй юм.

Мөн эрх баригч МАН ч сонгуулийн сурталчилгаагаа цахимд шилжүүлснээ зарлав.

Зургаа дахь Ерөнхийлөгчийн сунгаатай зэрэгцээд тав дахь Ерөнхийлөгч өдөр өнжихгүй  одон тарааж, талбай дээр олон хүн цуглуулсаар. Ковид-19-ийн халдварыг ч тоож байгаа юм алга. Халдварыг Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ хяналтаасаа хэдийнэ алджээ. Шинжилгээ өгсөн зургаан хүн тутмын нэг нь халдвартай нь батлагдаж байна. Хөл хорионы дараа бага зэрэг буурсан халдвар өдөртөө 1000 давж, найман настай охин ковид-19-өөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв.

Гэвч, дээдчүүл нь тус, тусын улс төрөө хийгээд завгүй, цар тахлын гамшиг хуурай өвсөн тавьсан түймэр мэт "тархаж" байна.

Гэтэл Ерөнхий сайд нь  хүүхдийн эрхийг хамгаалах өдөр паркын газрыг буцаан авч, Бамбарууш кафег сэргээх төдийнхнөөр хүүхдийн төлөөх бодлого зарлав. Үүнээс өөр, түүнээс цааш газаргүй гэгчээр Ерөнхий сайдад том бодлого, бяр үнэндээ дутаж байна.

Долоо хоногийн үйл явдлаас хамгийн инээд ханиадам болсон үйл явдал нь Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан тухай. Тэрбээр тамгаа буцааж өгөхөө баасан гаригт мэдэгдэв.

Ийн тамганы хэрүүлтэй, одон найруудтай, ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн долоо хоног өнгөрчээ.

iPen.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 10 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 14 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 14 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 16 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 22 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 27 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 28 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 32 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 9 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 39 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 44 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 51 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 18 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 29 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 2 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 6 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 12 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 15 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top