x

Хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сурталчилгаа ид өрнөж, одоо төгсгөлийн шат руугаа орж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өдрийн сонин” үйл явдлыг тоймлож гаргадаг. Одоо яг тэр үе нь таарч байна. Өнгөрсөн өдрүүдэд юу болов, ямар үйл явдал өрнөв, тэр бүгдийг багцлаад нэг харъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд байсан, МАНын одоогийн дарга энэ хүн ёстой л шуугиулж байна аа. Амтай болгон У.Хүрэлсүхийг гэж байна. Хуучны монгол кинон дээр Жа ламыг морилж ирэхэд сүсэгтэн олон хуйгаараа ханарч мөргөдөг бол бүр цаашаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй гар барих, нүүрээ харуулчих санаатай олны хөл хөдөлгөөн дийлдэшгүй байна. Гар барина, ариун мэлмийд нь таалагдана гэдэг бол хуучны сүсэгтнүүдийн хувьд тун ховор олдох боломж юм. Түүний сууж байгаа ширээний булангаас адис авч байна уу гэлтэй зураг хөрөг ч гарлаа. “Хүрэлсүх сонгогдоно. Юм хийх хүү” гэж тэд хир халдаагүй өмөөрч байна. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр боллоо” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид шүүмжилж байлаа. Гэтэл тэр үе үнэнгээсээ юу ч биш болов. Нутаг оронд шинэ хувилгаан тодорсон мэт л Хүрэлсүх ханаруулан шуугиулж байна. Хамаг сайн сайхан бүхэн нэг хүнд бүрэн цогцолсон мэт сурталчлах болов. Гэхдээ энэ их дуулиан шуугиан зөвхөн өөрийнх нь хүрээлэл дотор л өрнөж байна. МАНын гишүүд, энэ намын тойрон хүрээлэгчид, фенүүдийнх нь дотор л ийм дуулиан шуугиан цуурайтаж,бужигнаж байгаа харагдах юм.

Хар машинаар сонгуулийн санал тоолох болсноос хойш сонгуулийн бульхай гэж гарахаа больсон нь үнэн юм. Хэнд хэдэн хувийн санал өгсөн нь тов тодорхой харагддаг болсон. Хар машинаар санал авснаас хойш МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 50 хувийн амжилт үзүүлсэн түүх алга. 2009 онд МАХН (МАН)аас нэр дэвшигч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болов. 2013 онд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41.47 хувийн санал авснаар Ц.Элбэгдорж улиран сонгогдов. 2017 онд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41.16 хувийн санал авснаар Х.Баттулга Ерөнхийлөгч болж байлаа. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх энэ их дуулиан нам доторх “бүүм” байж мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН-аас нэр дэвшигч Д.ЭнхбатЭнэ хүний сонгуулийн сурталчилгаа мөн л шагшаан шуугиан дүүрэн өрнөж байна. Энэ жижиг Монголоос хэтийдсэн гэмээр л энэ хүний тухай дуулдах юм. “Ард түмний хүсэн хүлээж байгаа Ерөнхийлөгч. У.Хүрэлсүхээс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэсэн сурталчилгаа хөвөрнө. Гэхдээ ийм сурталчилгаа мөн л сошиал хүрээнд сүйдийг нь хийж байгаа. Тэнд Д.Энхбат хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон мэт. Энхбатыг сүхээр цохисон ч эмтэрч элтрэхгүй юм шиг санагдаж байна. Энэ бол сошиал доторх үйл явдал юм аа.

Сошиалаас гаднах үйл явдлыг дүгнэх нь одоохондоо эрт төдийгүй хууль эрх зүйн хувьд боломж бага байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.ЭрдэнэНам нь дотроо хагарчихсан. Сонгуулийн сурталчилгаа хийхээр очсон газар бүрд нь шахуу “Санал өгөхгүй” гэж хөөж туусан дүр зураг харагдаж байна. С.Эрдэнийг эсэргүүцэж жагсав. “Даргагүй учир дансгүй. Сонгуульд зориуд бууж өгөх гэж орсон” гэсэн хар пиарын тоосонд булуулж сонгуульд орсон С.Эрдэнийн сурталчилгаа ямархуу байна вэ.

Тэр номхон томоотой, аядуу зөөлөн. Яг хонины номхон хээр морь мэт нэгэн жигд зөөлөн явж байгаа. Залуус хонины хээр гэж мэдэхгүй байх. Хүүхэд хөгшид ноолсон, ямар ч үед гараар баригддаг, ядарсан үед хөл дүүжилдэг морь. Хэзээд л иймээрээ байдаг морь. С.Эрдэнэ яг хонины хээр шиг нэгэн жигд, цуцашгүй сурталчилгаагаа хийж байна. Хар, цагаан хэл амны дундуур тэрээр өөрийнхөөрөө энгийн даруу явсаар л. Хайр хүрэм биш, сайхан биш, гоё биш, гэхдээ энгийн даруу өөрийнхөөрөө. Уулзсан хүн бүр “Нээрэн ийм л байдаг даа” гэж итгэл төрөм даруу. Нэвтрүүлгийг нь үзсэн хүмүүс нийтээрээ нулимс унаган магтан дуулахгүй ээ.

Гэхдээ сэтгэлийн чинадад “Дажгүй юм аа” гэсэн үнэлэлт дүгнэлт өгмөөр тийм энгийн. С.Эрдэнэ УИХд суухдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль санаачилж хэрэгжүүлсэн нь олон олон хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. УИХ-д насаараа суусан ч юу хийсэн нь мэдэгдэхгүй олон хүн байдаг. Түүний хажууд С.Эрдэнийн санаачилсан хуулиуд амьдралд хэрэгжиж, үр өгөөжөө өгсөөр байна. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж зарим нь шоглож ярьдаг. Үнэндээ сүүлийн хэдэн жил Баянгол дүүрэгт хамгийн олон эмнэлэг, ахмадын сувилал баригджээ. Баянгол дүүрэг хамгийн анх Хүүхдийн эмнэлэгтэй болов. Хүмүүст хамгийн хэрэгтэй үйлчилгээ тэр юм. Хүмүүс одоо санаж байгаа байх аа. АН өнөөдөр хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Яг санал өгөх дээрээ тулаад ирэхээр энэ намынхан өөрийнхөө хүнд санал өгөх нь тодорхой. Үүнд С.Эрдэнийн туйлбартай, илүү дутуу зангүй зан шууд нөлөөлнө.

МАН нэгэн цул мэт харагдаж байгаа ч дотроо асар олон бүлэглэлтэй, өнгө мөнгөний эрх ашиг хуваагдмал. Үүний дэргэд АН-ын өнөөдрийн хуваагдал өчүүхэн төдий юм.

Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү янзтай өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж таамаглаж байгаа хүмүүс бий. Тэднийхээр бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр тунаж, дараагийн сонгууль болоход Д.Энхбатыг дэмжигчид С.Эрдэнэд саналаа өгөх магадлал өндөр гэж тааж байгаа. Тэгвэл хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз гэсэн таамаг байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 2 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 6 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 7 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 8 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 14 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 19 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 21 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 24 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 1 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 37 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 43 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 17 цаг 55 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 17 цаг 59 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 8 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top