x

КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоохыг шаардлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

-КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;

-Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)

-Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 35 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 39 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 39 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 41 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 47 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 52 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 53 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 57 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 34 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 3 цаг 4 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 3 цаг 9 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 3 цаг 11 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 3 цаг 16 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 43 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 54 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 18 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 18 цаг 27 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 18 цаг 31 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 37 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 40 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top