x

Ү.Сарнай: С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо

С.Зоригийн хэргийг нууцаас гаргасан явдал болон Засгийн газар энэ нууцыг иргэдтэй хуваалцах эсэх нь тодорхойгүй гурав дахь сартайгаа золголоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэргийн материалыг цахим хэлбэрт оруулсны дараа олон нийтэд ил болгоно гэж ярьснаас хойш мөн хоёр сарын хугацаа өнгөрлөө.

Энэ хооронд С.Зоригийн хэргийг яллагдагч нар болох Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Дээд шүүхийн шийдвэрээр батлан даалтаар гаргаж /тавдугаар сарын 14-нд суллагдсан/, гадуур шалгаад дахиад нэг сарын хугацаа өнгөрч байгааг Хууль зүйн сайд Х.Нямбаатар хэдийн мартсан бололтой. Салбараа андуурч томилогдсон Х.Нямбаатар сайд сүүлийн үед Барилгын сайдын ажлыг баараггүй хийж байгаа гэсэн.

Харин иргэдийн зүгээс "Хуулийн байгууллага хэргийн захиалагчийг хэзээ илрүүлэх вэ?" гэдгээс илүү гүйцэтгэгч нар нь захиалагчийнхаа гарт үрэгдэх вий гэдгээс айж эмээсээр нэг сарыг үдэв. Энэ хооронд С.Зоригийн хэргийг "дахин илрүүлэхээр" Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг шүүхээр суллуулсан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж усанд хаясан чулуу мэт алга болов. Сонгууль хаяанд тулсан энэ өдрүүдэд түүнийг үгүйлж байгаа ганц хүн нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай болов. Генералын эхнэр өөрийн фэйсбүүк хуудсаар даржуулан Ерөнхийлөгчид ханджээ.

Тэр өнгөрсөн хугацаанд Ц.Нямдорж сайдын энэ хэрэг дээр хийсэн бүхнийх нь төлөө "Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнаж өгнө үү" гэсэн байна. Олон нийтийн сүлжээнд ил тавьж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт хандсан түүний эл захидалд,

"Ерөнхийлөгч өө, Ц.Нямдоржийг соёлын гавьяат зүтгэлтэнээр шагнахгүй юм уу

С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо

Сайн уу, Х.Нямбаатар сайд аа? Сонин юутай вэ? “Ах, дүү Нээмка” нарын нэр дээр захидал бичсээр хэчнээн ч хугацаа өнгөрөв дөө ккк. Манай хүнд зориулж “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг үүсгээд, манай хүнийг л яллах зорилготой шүүх хурлыг Улсын Дээд шүүхэд хийсний дараахан та “С.Зоригийг хөнөөсөн хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахаар Засгийн газраас шийдвэрлэлээ” гэж мэдэгдсэн биш билүү? Түүний дараахан буюу манай хүнд хорих ял оноосны маргааш ЗГХЭГ-ын Ц.Нямдорж “найз” сэтгүүлчдээ загнаж байгаад буу халахдаа бас ингэж хэлсэн санагдах юм.

Сураг сонсох нь ээ, С.Зоригийг хөнөөсөн хэргийн хавтаст хэргээс өөрсдөдөө ашигтай хэсгүүдийг ард түмэнд үзүүлж, айдаст автуулах “энтертайнмент улс төр”-ийн гол найруулагчаар Ц.Нямдорж ажиллаж байгаа гэх шив. Удахгүй Жэнкогоос Соёлын гавьяат хүртэхвий дээ. Хоршин тоглож, хорлон сүйтгэгчид энэ байтугай сүжрээ биз. Хамгийн хорлонтой нь Х.Баттулгыг Ерөнхийлөгч, Ц.Нямдоржийг энэ Засгийн газрын бүх сайд нарын дарга буюу ЗГХЭГ-ын дарга, Жэнкогоос “добро” авч албан тушаалд томилогдсон Х.Нямбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад хүн амины онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг Улсын Дээд шүүх суллах шийдвэр гаргаж, ард түмэн 23 жил илрүүлэхийг нь цөхөртлөө хүлээсэн энэ хэргийг илрүүлсэн тагнуул, прокурор, хууль хяналтынханд “Эрүүдэн шүүсэн” гэх хилс ял тулгасан.

ЗГХЭГ-ын дарга нь манай хүний шүүх хурал болохын өмнөхөн Т.Чимгээгийн ахын майхан руу мөлхөж, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь “Гэр хорооллыг таунхаус болгоно” гэж Барилгын сайдын дүрд хувираад гүйж яваа энэ үед С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг улсын нууцаас гаргаж, тэр дундаа С.Зоригийг хөнөөсөн хэргийн 3 шатны шүүх хурлын протокол, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг чухам ямар нотлох баримтад үндэслэж “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид мөн” гэж тогтоож ял оноосныг ард түмэнд үнэнээр нь мэдүүлэх гэсэн хүсэлт, шаардлага маань ч талаар болж байх шиг байна.

Төрийн 3 өндөрлөг, Ц.Нямдорж, Х.Нямбаатар нарын нэр дээр 2019 оноос эхлэн удаа дараа шаардлага хүргүүлсэн ч нэг нэгэн рүүгээ цаас шидэлцэж, цаг хожиж байна. Тагнуулын ерөнхий газрын дарга бас ямар ч хариу өгсөнгүй. Ийм л байна даа, манай шударга сайд, дарга нар. Одоо манай хүнд ял оноосон шүүхийн тогтоолыг “Нууц” гээд өгөхгүй байгаа. Улс даяар “Алуурчин, яргачин”-аар нь дуудчихаад “Эрүүдэн шүүсэн” гэх бичлэгээр нөгөө хэдэн ЖДҮ-чид, концессчидоо айлгачихаад Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар одоо юуг нь нууна вэ.

Ерөөсөө энэ С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ц.Нямдоржийн “нууц” боллоо. Х.Нямбаатар сайдад хэлэхэд, Ц.Нямдорж ах чинь тээр жил “Газрын ойр, гарзын бага дээр...” гэж байгаад нэг их сандарч захидал бичиж байсан. Яагаа вэ, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг яллахад айхтар сандраагүй юу. Тэгээд л манай хүнд хонзогнож, Ж.Баатар генералаас өс хонзонгоо авсан шиг улс төрийг дахин хийлээ шүү дээ. Ц.Нямдорж ингэж Монголын тагнуулын байгууллагаар өс хонзонгоо тайлж байхад ТЕГ-ын дарга П.Одонбаатар таг чиг байдаг нь хачирхалтай.

Ц.Нямдорж сайд гүйцэтгэгчдийг нь суллуулж, захиалагчийн хэргийг замхруулчихаад “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэсэн байна лээ. Гэхдээ бодит байдал дээр туулайг үхэр хэзээ ч гүйцдэггүй юм. Х.Нямбаатар сайдад сануулахад, Ц.Нямдорж та нарын үйлдлийг түүх хэзээ нэгэн цагт шүүнэ. Энэ бол цаг хугацааны л асуудал. Барилгын сайдын ажлыг “булаацалдаж” суухаар ард түмэн 23 жилийн туршид хүлээсээр байгаа хэргийг ил болгосон шиг ил болгосон бол ядаж улс төрийн карьерт чинь хэрэгтэй байлаа даа, Х.Нямбаатар сайдаа!

Өө, нэгэнт “захидал, шаардлага бичигч” болсных Ерөнхийлөгч Х.Баттулгад нэг хүсэлт тавья. Та АН-ыг хагалж, ялагдуулсных нь шагналд Лу.Болдыг зөвлөхөөрөө авсан, Ж.Батзанданг Австралид Элчин зөвлөх болгож шагнасан. Одоо муу Ц.Нямдорж ахыгаа Соёлын гавьяат зүтгэлтэн болгочихооч. Одонгийн хур буулгаад байгаа биз дээ. С.Зоригийг хөнөөсөн хэргийг замхруулах дээр цаад “Мэнгэт” чинь “Херо” Баатараас дутуугүй найруулагч гэдгээ харууллаашд. Хөөрхий, шагналд дургүй хэн байх вэ. Шагначихаарай! Х.НЯМБААТАР" гээд, энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан хүсэлтүүд болон тэндээс ирсэн хариуг нийтэлсэн байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • kkk (103.212.117.235)
    Ehner n bas nohroo duuriasan horchin abgai uy guiuy ugaasaa Enhbatiig tamalsan geed huuhduud n hebleld bicheed baisan harin ch.baga yl abaa bizdee Teneg abgai humuusruu dsiraad bauhiin buzar yrgachin nohroo humuujuulj bhguidee
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • DR. PRADHAN (197.210.65.69)
    Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • Irgen (202.126.89.170)
    Elbegdorj gej hvnii uil hereg B.Hurtstai niilsneer l uvaigui vnet zvilgvi bolson gej hardag daa.
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • Чимгээ (122.201.24.77)
    Энэний нөхөр хаан заан шиг л байсан да, мөнхийн суудалд сууж мөнхийн ус ууцан юм шиг их дарвалзсымаа, хохь нь муу пзда
    2021 оны 06 сарын 06 | Хариулах
  • болд (202.126.88.63)
    Женкогийн хор ч дийлдэхгүй хэцүү байна даа. Үнэхээр төрийн эсэргүү байна. АНамыг хагалан бутаргаад зогсохгүй шударга иргэдийг хэлмэгдүүлж байна даа. Энэ их төмөр тараалтыг зогсоох юмсан даа
    2021 оны 06 сарын 05 | Хариулах
  • Bogd. Neemkee (202.126.90.111)
    Burkhan min, bi yu khichevdee!
    2021 оны 06 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
Испани, Португал улсууд өргөн хэмжээний цахилгааны саатлыг сэргээхээр ажиллаж байна 1 цаг 2 мин Улаанбурхан өвчний 955 тохиолдол бүртгэгджээ 1 цаг 6 мин Путин гурван өдрийн гал зогсоох шийдвэр гаргалаа 1 цаг 7 мин Монголын багууд Азийн аваргуудын лигт өрсөлдөж байна 1 цаг 8 мин Прокурорын байгууллага 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүллээ 1 цаг 14 мин БНЭУ-д шавилан суралцаж буй ламхай нарын захидлыг ар гэрийнхэнд нь хүргүүлэв 1 цаг 19 мин Японы хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ 1 цаг 21 мин Монголын хоккейчид хоёр дахь хожлоо байгууллаа 1 цаг 24 мин Найман байршилд зам засварлаж байна 2 цаг 1 мин Богд ууланд гарсан түймрийг цурманд орууллаа 2 цаг 31 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 2 цаг 37 мин УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 2 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан 2 цаг 43 мин Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 15 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 17 цаг 21 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 17 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 17 цаг 55 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 17 цаг 59 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 18 цаг 4 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 18 цаг 8 мин
iИх уншсан
Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа “Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн Д.Сүхбаатарын талбайд ... Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүн...
Top