x

"Цагаан сонголт хийлээ ч намууд нэр дэвшигчдээ солих эсэх нь эргэлзээтэй болсон"

“Нээлттэй нийгэм форум”-ын судлаач Д.Энхцэцэгээс цагаан сонголтын талаар тодрууллаа.

-Цагаан сонголт гэж юу юм бэ. Цагаан сонголт хийх нь зөв үү?

-Ардчилсан улсын иргэн болохын хувьд Монгол Улсын иргэн олон улсын хүний эрхийн пакт болоод түүнд нийцэн гарсан сонгуулийн хууль тогтоомжийн дагуу “бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох” эрхтэй. Сонгууль “жинхэнэ ёсоор” болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр улс төрийн утга учиртай өрсөлдөөн болохыг хэлээд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэг талаас нэр дэвших үйл явц нь тэгш шударга, хүртээмжтэй нөгөө талаас сонгогчийн хувьд сонгууль нь бидний хэлж заншсанаар сонголттой сонгууль байх шаардлагыг хэлээд байгаа юм.

Сонгогчийн байр сууринаас лавшруулбал, саналын хуудсан дээр нэр нь бичигдсэн нэр дэвшигчдийн хэн нь ч таалагдахгүй бол заавал хэн нэгнийг сонгох албагүй, саналын хуудсан дээр огт тэмдэглэгээ хийлгүй санал тоолох машинд уншуулахыг зарим хүмүүс цагаан сонголт гэж хэлдэг. Сонголтгүй сонгууль боллоо гээд сонгох эрхээ эдлэхгүй урвайх биш, сонгуульдаа оролцох бололцоог хуулиар нээж өгч сонгуулийг учир утгатай болгож байгаа нэг арга гэж ойлгож болно.

Манайх шиг сонгуулийн дүн сонгогчдын 50 хувиас дээш ирцээр баталгаажиж хүчинтэй болдог, сонгуулийн легитим чанар нь үүгээр баталгааждаг улсад энэ зохицуулалт маш чухал ач холбогдолтой. Энэтхэг гэх мэт бусад улсуудад “хэнийг ч сонгохгүй” гэснийг дугуйлах хэлбэрээр ч гэсэн байдаг. Ийм сонголт ихсэх нь нэг талаар "намуудад нэр дэвшүүлэх үйл явцаа сайжруул, сонгуульд хариуцлагатай оролц" гэсэн нэг ёсны дохио сануулга болдог гэж үздэг.

-Сүүлийн үед цагаан сонголт хийх уриалга сошиалаар багагүй өрнөх боллоо. Энэ нь хэр зөв юм бэ?

-Цагаан сонголт хий гэж байгаа нь улс төрийн тодорхой үр дагавар бүхий нэг хэлбэрийн шийдвэр гаргуулахаар нөлөөлж уриалж байгаа явдал. Энд би хоёр зүйл л хэлмээр байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгуулийн нэг гол зарчим бол сонгогч саналаа чөлөөтэй, нууцаар гаргах зарчим байдаг. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг иргэддээ Үндсэн хуулиар баталгаажуулаад олгосон орны иргэний хувьд сошиал медиа болон бусад сувгуудаас авч байгаа мэдээлэлд элдэв цензур тогтоох хэцүү. Мэдээллийн эрин зуунд сонгогч өөрөө хариуцлагатай байж, олон янзын сувгуудаас мэдээлэл авахдаа бодож тунгааж хэрсүү хандах нь зүйтэй.

Эцсийн эцэст сонголт сонгогчийн гарт бий. Танд ямар ч сонголт хийхийг уриалж байсан, эцсийн дүндээ сонгуулийн өдөр очоод ямар ч сонголт хийсэн хэн ч тэр шийдвэрт нөлөөлөх боломжгүй. Саналын нууцлалыг хангах талаар манай сонгуулийн байгууллагууд сайн ажилладаг гэж боддог. Сонгуулийн өдөр саналын хуудсаа машинд уншуулахаас өмнө хийж нууцлах зориулалтын хавтас хүртэл байдаг шүү дээ.

Хоёрдугаарт, цагаан сонголт хийхээр уриалаад байгаагийн цаана магадгүй 2017 оны сонгууль шиг хоёр дахь санал хураалт, цаашлаад дахин сонгууль явуулах зорилготой байж болох. Гэхдээ “тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй” гэсэн заалт өмнөх сонгуулийн хуульд байсныг сая Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа оруулж тусгаагүй орхисон байна лээ. Тэгэхээр дахин сонгууль явуулах бол цагаан сонголт уриалаад байгаа сонгогчдын хүссэн үр дүн гарах эсэх нь хуулийн хувьд тодорхойгүй.

-Сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөх нь иргэдэд яагаад чухал болох талаар юу хэлэх вэ?

-Сонгууль бол төрийн хууль ёсны буюу легитим байдал, улс төрийн тогтвортой байдлыг хангахад маш чухал нөлөөтэй үйл явц гэдгийг манай сонгогчид ухамсарлаад сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Мэдээж ардчилсан орны иргэн болохын хувьд төрөө төвхнүүлж, хэний ч нөлөөнд баригдалгүй саналаа чөлөөтэй илэрхийлж сонгуульдаа оролцох нь Ази тивд бол улам бүр ховордож байгаа эрх чөлөө, зол завшаан юм. Сүүлийн үед Тайланд, Мьянмар зэрэг улсуудад залуучууд нь ардчиллаа аврахын төлөө зэвсэглэсэн армийн эсрэг амь насаа үл хайхран яаж тэмцэж байгааг харахаар ийм зүйл бодогддог болоод байгаа л даа. Тэгэхээр ялангуяа залуучууддаа ардчилсан чөлөөт сонгуулийн үнэт зүйлдээ хүндэтгэлтэй хандаж сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Оюутолгой" ХХК энэ онд 40 га талбайг загаар ойжуулна 5 мин Золбин нохой, муурыг түр асрамжийн газарт байрлуулна 9 мин Мазаалай баавгайг хамгаалах ажлын хүрээнд 7.5 тонн нэмэлт тэжээл тавьж өгнө 13 мин "Монгол орон гэрэл зурагт" хамтарсан үзэсгэлэнг нээнэ 18 мин Эмч хүн хийж байгаа ажлаараа пиар хийдэггүй, тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой 27 мин Дэлхийн шинэ дэг 46 мин Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан 53 мин Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ 2025-04-18 Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно 2025-04-18 Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ 2025-04-18 Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа 2025-04-18 Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа 2025-04-18 Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ 2025-04-18 Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ 2025-04-18 Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна 2025-04-18 Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ 2025-04-18 Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ 2025-04-18 Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ 2025-04-18 Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо 2025-04-18 Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа 2025-04-18
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлт... ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав
Top