x

Ёс зүйн зөрчил гаргасан гишүүнийг цалингийн 20 хувиар торгох, уучлал гуйлгах төсөл өргөн барив

УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Б.Энх-Амгалан нарын гишүүдийн санаачлан боловсруулсан “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм"-ийг батлан мөрдөж иржээ.

УИХ-ын даргын 2020 оны Арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 45 дугаар захирамжаар “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын тогтоолын төслийн хамт өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, С.Ганбаатар, Н.Ганибал, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Б.Бат-Эрдэнийг томилсон юм.

Ажлын хэсэг дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Шинэчлэн боловсруулсан “Монгол УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн зорилго нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм.

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.

Дүрэм батлагдсанаар УИХ-ын гишүүн нь ард түмний элчийн хувьд төр, олон нийтийн итгэлцлийг бий болгох, тэдний итгэлийг хүлээх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэх хөшүүрэг болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (203.91.115.55)
    хулгай луйварчин алуурчдаас бүрдсэн газар
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.115.55)
    ёс зүйн зөрчлийг 1 удаа гаргавал 30%цалингаас хасч ард түмний өмнө уучлал гуйж 2удаа болбол шууд гишүүнээс хөөх хэрэгтэй
    2021 оны 03 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.40.195)
    Хатуу сануулна гэдэг юм байдагүй юм битгий тэнэг сануулаад үндсэн цалингий 40 хувийг 3'сар хасаад эргүүлэн татах гэсэн заалт орох ёстой нүглийн нүдийг өитгий хуурсан журам хэрэггүы
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зоч (202.9.40.52)
    50%хасч байх хэрэгтэй.хэрэлддэг онгирох ёс зүйгүй үйлдэл их шүү.50% ч хасаад юм мэдрэгдэхгүйдээ бүгд тэрбумтан биздээ
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
  • Новш (66.181.177.160)
    Доромжилж ханахгүй байна уу хулгайчуудаа
    2021 оны 03 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 1 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 9 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 12 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 19 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 46 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 29 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 22 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 22 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 24 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 25 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 26 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 27 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 28 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 29 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 30 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 31 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 32 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 8 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 28 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 38 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top