x

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дүрмийн төслөө хэлэлцэв

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр болж, дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцлээ. 

Хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар цахим болон танхимаар оролцож, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг тус дэд хорооны дарга Н.Энхболд танилцуулав.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дүрэмтэй байхыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус дэд хороо нь ямар асуудал хэлэлцэж болох тухай нарийвчилсан заалт уг дүрэмд оруулах тухай санал хэлж байв. 

Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Герман, Япон зэрэг орнуудын парламентын гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагаа, чиглэл, дүрмийг судлах, харьцуулах тухай санал хэлж байв.

Монгол болон гадаадын зарим орны гишүүний халдашгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны үйл ажиллагааг зохицуулж буй эрх зүйн орчин, туршлагын талаарх харьцуулсан судалгааг захиалгаар гүйцэтгүүлсэн болохыг Дэд хорооны дарга Н.Энхболд хэлсэн. Үүнд, Австрали, ХБНГУ, Унгар, БНСУ, ОХУ болон Монгол зэрэг орнуудын хууль тогтоох дээд байгууллагын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал эрхэлсэн бүтцийн нэгжийн эрх зүйн орчин, чиг үүрэг, дэг, туршлагын талаар судалсан болохыг дурдаж, шаардлагатай бол дэлгэрэнгүй судалгаа хийлгэх талаар чиглэл өгөх болно гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүдээс гарсан саналын томьёоллыг дүрэмд тусгаж, хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийг танилцуулж, гишүүдээс гарсан саналын томьёоллыг харьяалах Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтжээ.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 7 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 11 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 19 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 23 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 29 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 56 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 39 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 32 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 32 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 34 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 35 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 36 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 38 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 38 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 39 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 40 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 41 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 42 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 18 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 38 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top