x

Б.Пүрэвдорж: Ардчилсан намын маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна шүү

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Ардчилсан намын дүрмийн эсрэг хийгдсэн хэмээн мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн баасан гаригт миний бие АН-ын хоёр талд байгаа нөхдүүдийг уулзаж, зөвшилцөх санал гаргасан. Харимсалтай нь өнгөрсөн өдрүүдэд уулзалт хийх саналд хариу хэлсэнгүй. 

Нэг зүйлийг хариуцлагатайгаар сануулж хэлэхэд дарга нар өнөөдөртөө эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ намын гишүүдэд бүх эрх мэдэл байгаа гэдгийг сануулж хэлмээр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль бол манай намын дүрмийн эсрэг санаатайгаар хийсэн хууль байгаа. Тийм учраас манай нам Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хайчинд байгаа гэдгээ ямагт санаж ажиллах ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийг баталж байхад хугацаа нь хэтэрхий давчуу байна гэдгийг удаа дараа илэрхийлж байсан ч МАН санаатайгаар баталсан.

Хуулийн ямар хайчинд байгааг тодруулж хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хугацаа улс орон даяар гуравхан хоногийн хугацаанд өрнөнө. МАН бол дарга нараасаа сонгочихно. Манай нам бол жирийн гишүүдээсээ сунгаагаар сонгодог дүрэмтэй. Тэгэхээр дөрөвдүгээр сарын 30-ны өглөөгүүр намын нэр дэвшигчдийнхээ материалыг авна. Өдөр нь Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдээ бүртгэнэ. Үдээс хойш нь нэр дэвших эрхээ авсан хүмүүс мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Ингээд маргааш өдөр нь сунгааны санал хураалт явагдана. Нөгөөдөр нь намын Их хурал хуралдаад нэр дэвшигчийг батламжилна. Ийм гуравхан хоногтой. Энэ бол манай намын дүрмийн эсрэг хийгдсэн зүйл.

Ингээд Тавдугаар сарын 2-5-ны хооронд нэр дэвших эрхээ авсан нэр дэвшигчийнхээ материалыг нам СЕХ‑нд өгнө. Харин СЕХ гурав хоногийн хугацаанд нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Хэрэв татгалзсан тохиолдолд тухайн хүний материалыг засах хоёрхон хоногийг хугацаатай. Сонгуульд нөхөн нэр дэвших тухай асуудал огт байхгүй. Зөвхөн нэр дэвшигч нас барах эсвэл шүүхээр шийтгэгдсэн тохиолдолд нөхөн нэр дэвшүүлнэ. Өөр нөхөн нэр дэвшүүлэх тухай асуудал байхгүй. 

Үүний цаана юу байгааг би тодорхой хэлье. 

Маргалдагч талууд МАН-ын мэхэнд орж байна шүү дээ. Манай нам хоёр болоод, хоёр тамгатай болоод, хоёр нэр дэвшигчийг СЕХ-нд өгөх юм бол СЕХ хоёр материалын аваад У.Хүрэлсүх дээр очно. Тэгээд У.Хүрэлсүх муугийн таална. Ингээд манай нам нэр дэвшүүлэх эрхтэй болно. Хоюуланг нь таалахгүй гэвэл манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд орж чадахгүй. Яагаад гэвэл СЕХ танай нам нэг нь тамгатай, нэг цахим бүртгэлд бүртгүүлээгүй байна гэдэг шалтгаанаар хасна. 

Ийм хуулийн хайчинд явж байгаа нөхдүүд өнөөдөр намын дарга тодруулна гэж зүтгэсэн хэвээр байна. 

Олон хүмүүс энэ хуулийг мэдчихээд мэдээгүй юм шиг зүтгэж байгаад харамсаж байна. Өнөөдөр та бүхэн гишүүдээ хишгэчээд явж болно. Гэхдээ эргүүлээд намын гишүүд хариуцлага тооцох болно шүү" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ГССҮТ-д соронзон үелзүүрт томограф аппаратыг суурилуулав 8 мин Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 13 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 21 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 24 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 30 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 58 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 41 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 34 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 34 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 36 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 37 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 38 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 39 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 40 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 41 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 42 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 43 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 44 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 20 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top