x

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна.

Үүнд:

1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.

2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна.

Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монгол иргэд хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэн саатуулагдах нь нэмэгдэж байна 3 мин Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний салбарын шинэчлэлийг хэлэлцэнэ 11 мин Францын уран бүтээлчидтэй хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тавилаа 14 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 20 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод 48 мин Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан 1 цаг 31 мин Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 хувиар өсжээ 17 цаг 24 мин Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдлыг онцгой комисс хэлэлцлээ 17 цаг 24 мин Ерөнхий сайд Эгийн голын усан цахилгаан станцын төслийн талбайд ажиллалаа 17 цаг 25 мин Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг танилцууллаа 17 цаг 27 мин Хүннү хотын төмөр зам, логистикийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна 17 цаг 28 мин Улаанбаатар метро төслийн тендерийн нэгдүгээр шат нээгдлээ 17 цаг 29 мин XX зууны манлай бөх Х.Баянмөнхийн хөшөөний арван жилийн ой тохиож байна 17 цаг 30 мин Канадын Либерал нам сонгуульд ялах төлөвтэй байна 17 цаг 31 мин Amazon компанийн “Kuiper” төсөл анхны 27 хиймэл дагуулаа сансарт хөөргөлөө 17 цаг 32 мин Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын тайланг танилцууллаа 17 цаг 33 мин Монгол Улс эмнэлзүйн нэр томъёоны олон улсын байгууллагын албан ёсны гишүүн боллоо 17 цаг 34 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга И Тэ Жүн эмчийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ 19 цаг 10 мин Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ 19 цаг 30 мин “Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ 19 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top