Хятадын Засгийн газар банкны экс даргадаа цаазаар авах ял оноож “ховор нүүдэл” хийлээ.
Цагаан захтнуудад оноохоо болиод байсан ялын тогтоолыг Huarong Asset Management-ийн дарга асан Лай Сяоминд уншлаа. Эдийн засгийн гэмт хэрэгт цаазаар авах ял оноож байсан ховорхон тохиолдлын нэг болж байна.
Энэ мягмар гаригт Хятадын төрийн хамгийн том банзны /зээлдэгчийн/ экс даргад хээл хахууль, авлига гэсэн хэргээр цаазаар авах ял оноожээ.
Huarong Asset Management-ийн дарга асан Лай Сяоминыг далайн эргийн Тяньжин хотын шүүх 2008-2018 оны хооронд 277 сая орчим долларын хээл хахууль авсан хэрэгт буруутай болохыг тогтоосон байдаг. Засгийн газар түүний хувийн хөрөнгийг хураана гэдгээ мэдэгдэж байв.
Ноён Лай "Хуульгүй бөгөөд туйлын шуналтай" байсан гэж Тяньжин хотын ардын шүүх мэдэгдэл хийж, түүний үйлдэл нь үндэсний санхүүгийн аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан гэлээ.
58 настай ноён Лай нь БНХАУ-ын дээд удирдагч Ши Зиньпиний авлигын эсрэг өргөн цар хүрээтэй тэмцэл дунд нэр хүндээ алдсан хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд багтжээ. Ноён Лай 2018 онд намын хууль, журам зөрчсөн, тэр дундаа эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр Коммунист намаас хөөгджээ.
Тэрээр өнгөрсөн жил төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр телевизийн шоуны үеэр бэлнээр хээл хахууль авсан гэдгээ хүлээжээ.
Энэхүү ер бусын хатуу шийтгэл нь Ши даргын 2012 оны сүүлээр Коммунист намыг удирдаж авсныхаа дараахан эхлүүлсэн авлигын эсрэг кампанит ажлаа зөөлрүүлэхэд бэлэн биш байгаа гэсэн дохио ч байж магадгүй юм. Гэхдээ энэ нь түүнд Хятадад намын албан тушаалтнууд улам бүр авлигад автах болов уу гэсэн түгшүүрийг хадгалахад нь тусалсан гэдэг.
"Ноён Лайд цаазаар авах ял оногдуулах нь доод болон дунд түвшний хүмүүсээс ихээхэн дэмжлэг авах болно" гэж Шанхай дахь Хүй Е хуулийн фирмийн түнш Жан Пейхонг хэлсэн юм.
Хятад улс цаазаар авах ялыг өргөнөөр ашигладаг боловч засгийн газрын албан тушаалтнууд тоо баримтыг дэлгэдэггүй. Гэхдээ олон нийтийн дургүйцлийн дунд эд хөрөнгийг шамшигдуулах, хээл хахууль, авлига зэрэг гэмт хэрэгт ашиглах нь сүүлийн жилүүдэд буурчээ.
2012 онд тухайн үед Хятадын Ерөнхий сайд байсан Вэнь Жябао үндэсний телевизээр жил бүр хийдэг хэвлэлийн бага хурлаа ашиглан бизнесийн магнат болсон боловч санхүүгийн залилан хэргээр цаазаар авах ял сонссон залуу эмэгтэй Ву Ингийн хэргийг нийтэд дэлгэхэд олны анхаарлыг ихэд татаж байв. Дараа нь түүний ялыг хөнгөрүүлсэн юм.
Бизнесийн холбогдолтой гэмт хэргүүд цаазаар авахуулсан тухай мэдээлэл алга болоогүй ч буурчээ.
Ноён Лайд ял оноохдоо шүүх олны анхаарлыг татсан байж болзошгүй юм. Ноён Лай 2012 онд Хуаронгыг жолоодож, хөрөнгө оруулалт, үнэт цаас зэрэг шинэ салбарт өргөжихөд нь тусламан хүн. Хуаронг нь 1990-ээд оны сүүлчээр төрийн өмчит компаниудын дампуурсан зээлийг "муу зээлдэгч" гэж нэрлэгдэж байсан олон компани, үйлдвэрлэлийг авах зорилгоор байгуулагдсан бөгөөд ингэснээр хувьцаагаа олон нийтэд зарах гэж байсан төрийн томоохон зээлдүүлэгч компаниудын ачааллыг хөнгөвчилж байв.
Хуаронг ид үедээ Хятадын хамгийн гэрэл гэгээтэй хувийн хэвшлийн зарим компаниудтай бизнесийн хэлэлцээр хийсэн. Тэдгээрийн дотор эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг CEFC China компани, зочид буудлаас авиа компани хүртэл бизнес эрхэлдэг HNA конгломерат байв. Албан тушаалтнууд бизнесийн эзэнт гүрнээ барихын тулд их хэмжээний зээл авсан компаниудад эргэлзээ төрүүлсний дараа хоёулаа зохицуулалтын хяналтанд оржээ.
Өндөр нэртэй цаазаар авах ял оноох нь нийгэмд мессеж болох нь гарцаагүй ч түүний үр дагавар, тайлбар нь үзэгчдээс шалтгаална гэж Эмнести Интернэшнл байгууллагын Зүүн ба Зүүн Өмнөд Азийн бүсийн орлогч захирал Жошуа Розенцвейг хэллээ.
Мөн тэрээр "Хятадын эрх баригчдын эдгээр шүүлттэй хамт өгөхийг оролдож буй олон мессежийг та өөрийнхөө ухаанаар хүлээн авч, өөрийн дүгнэлтээ гаргахыг зориорой" гэсэн юм.
Ноён Розенцвейг "Энэ үйлдэл Ши-гийн дэглэм авлигыг ноцтой асуудал гэж үзсээр байгаа тухай олон нийтэд хандсан мессеж эсвэл Хятад дахь бизнесийн элитэд тэд хамраа цэвэр байлгах хэрэгтэй гэсэн мессеж байж болох юм. Эсвэл энэ нь хоёуланд нь мессеж байж болох юм" гэлээ.
Б.Бүжлхамаа