“Та боолчлол өнгөрсөн үед ном түүхэнд үлдсэн гэж бодож болно. Гэтэл түүний зарим нэг хэлбэр бидний нүднээс далдлагдан, эдийн засгийн олон салбарт, Европын олон оронд харагдаж байна” хэмээн Евроньюс-ын сурвалжлагч Елена Кавалоне бичжээ.
Хүний наймааны эсрэг тэмцэх Европын конвенци батлагдсаны 10 жилийн ойд зориулан “Брюссеиэс товчхоноор” гэсэн хөтөлбөрт сурвалжлагч энэ сэдвийг хөнджээ.
Брюсселийн төвд Европын холбооны байгууллагын хажууд л цагаачид орчин цагийн боолчлолын хэлбэрт “дарлагдаж” байна.
Мохаммед Марокоос бичиг баримтгүйгээр Европт ирсэн хүн. Тэр хэдэн сарын дотор өдөрт 50 евро аван хэдэн сар метроны засвар дээр ажиллажээ. Түүний болон хамтран ажиллагчдынх нь зураг метроны станцыг чимэж байгаа. Гэтэл тэднийг баатарлагаар хөдөлмөр эрхэлсэн гэхээс илүүтэйгээр хатуу ширүүнээр "мөлжсөн" байв. “Бусад хүмүүсийн хийхээс татгалзсан ажилд биднийг дуудаад томилсон. Нэг удаа би завсарлагагүйгээр 8 цаг ажилласан. Дараа нь дахиад... Халагдана гэсэн аюултай учир тэвчихээс өөр аргагүй.. Бид айдас дор амьдарч байна. Бидний өдөр тутмын амьдрал бол айдас” гэж Мохаммед ярьжээ.
Эдийн засгийн хямралын дараах сэргэлт эхэлсэн үеэр ажилгүйдэл нутгийнхан дунд унаж, тэдэнд карьертаа хийх сонголт их болсон. Үүнтэй зэрэгцээд Европын холбоо даяар цагаачид, дүрвэгчид, бусад районуудаас хууль бусаар тийшээ нэвтрэгчдийг мөлжих нь нэмэгдсэн гэдгийг Европын зөвлөлийн илтгэлээс харж болно.
Тэдэнд хамгийн муу муухай ажлыг өгч заримдаа биеийг нь үнэлүүлэх болжээ.
Бельгийн Surya гэх олон нийтийн байгууллага боол болгож, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийг орогнуулж хамгаалах болжээ. Тус байгууллага тэдэнд албан ёсны статус олгоход туслан ажлын арга барилд сурган ажил хөдөлмөр эрхлэхэд нь туслаж байна.
"Цагаачлал илүүтэйгээр далдлагдаж, манай оронд улам олон цаачид мөлжлөгт орж байна. Энэ эдийн засгийн хямрал хямд ажлын хүчний шаардлагыг гаргаж ирлээ" хэмээн тус байгууллагын тэргүүн Кристиан Молдерс хэлсэн юм.
М.ЦОГТ