x

Жорж Флоидын аллагад холбоотой гурван цагдаагийн албан хаагчид нэмж эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өчигдөр АНУ-ын Миннесота мужийн прокурорууд Жорж Флоидын амийг хөнөөсөн цагдаагийн ажилтан Дерек Човинд тулгасан ялаа нэмэгдүүлж, түүнд тусалсан бусад гурван цагдаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Тавдугаар сарын 25-ны өдөр 46 настай Жорж Флоидыг хуурамч $20-ын дэвсгэртээр тамхи худалдаж авах гэсэн хэрэгт сэжиглэн баривчилсан юм.

Энэ үеэр Дерек Човин түүний гарыг гавлаж, газарт хэвтүүлэн хүзүүн дээр нь өвдөглөх үеэр амьсгал нь боогдож нас барсан байна.

Өмнө нь прокурорууд Човинд гуравдугаар зэргийн хүн амины хэрэг үүсгээд байсан бол өчигдөр хоёрдугаар зэрэг болгон ахиулжээ.

Миннесота мужийн хуулиар гуравдугаар зэргийн аллагад санаандгүй тохиолдлоор хүний амь хөнөөсөн хэргийг тооцдог. Харин хоёрдугаар зэрэгт урьдчилан төлөвлөөгүй боловч тухайн нөхцөлд гэнэтийн шийдвэр гаргаж, санаатай хүний амь хөнөөсөн хэрэг тооцогддог юм.

Нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт урьдчилан төлөвлөж, бэлдсэн санаатай аллагыг тооцдог байна.

“Жорж Флоидын амь нас үнэ цэнэтэй. Бид шударга ёсыг тогтоохын төлөө ажиллах болно” гэж Миннесота мужийн ерөнхий прокурор Кэйт Эллисон өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ. Флоидын гэр бүлийн өмгөөлөгч Бенжамин Крамп “Энэ бол шударга ёсыг тогтоох чиглэлд гарсан томоохон алхам. Талийгаачийн шарилыг оршуулахаас өмнө ийм чухал шийдвэр гарсанд бид талархаж байна” гэж мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна Флоидын амийг хөнөөх үед хэргийн газарт байсан гурван цагдаагийн албан хаагчийг гэмт хэрэг үйлдэхэд тусалж, дэмжсэн гэж буруутгаад шинээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Мягмар гарагт Миннесота мужийн захиргаа Миннеаполис хотын цагдаагийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шалгаж эхэлсэн байна.

Өчигдөр Вашингтон хотод АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер үг хэлэхдээ Америкийн хотуудад гарсан тэмцлийг зогсоохын тулд зэвсэгт хүчнийг ашиглахыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ.

Энэ нь ерөнхийлөгч Дональд Трампын хийж байсан мэдэгдэлтэй зөрчилдөж байгаа юм. Пентагоны төв байранд болсон хэвлэлийн хурлын үеэр Эспер “зэвсэгт хүчнийг дайчлах нь зөвхөн онц ноцтой тохиолдолд авах хамгийн эцсийн арга хэмжээ байх болно” гэж мэдэгджээ.

Пентагон 1,600 орчим цэргийн алба хаагчийг Мягмар гарагаас хойш Цагаан ордны орчимд байрлуулаад байгаа. Цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч жагсаал тэмцлийг тараах ажиллагаанд одоогоор оролцоогүйг Пентагоны төлөөлөгч мэдэгдэж байв.

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагаас Америкийн олон хотуудад эхэлсэн жагсаал цуглаанууд сүүлдээ эмх замбараагүй байдал, дээрэм тонуул болж хувирсан ч өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн ихэнх нь намжиж, тайван тэмцэлд шилжжээ.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна 1 цаг 44 мин Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна 3 цаг 40 мин Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ 3 цаг 58 мин Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа 3 цаг 59 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа 4 цаг 0 мин XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр 4 цаг 0 мин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа 4 цаг 1 мин Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 4 цаг 6 мин Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан 4 цаг 8 мин Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ 4 цаг 16 мин Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн 4 цаг 22 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 4 цаг 28 мин Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ 4 цаг 30 мин Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал 6 цаг 50 мин Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь 7 цаг 1 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 7 цаг 5 мин Унхиагүйн ЛАЙ 7 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв 7 цаг 8 мин Автотээврийн Үндэсний Төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана 7 цаг 11 мин ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа 7 цаг 12 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Унхиагүйн ЛАЙ Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг...
Top