МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж цахим Бага хурлаа тавдугаар сарын 16-ны 10:00 цагт эхлүүлэхээр товложээ. Хурлаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулна.
Сонгуулийн тухай хуулиар 2020 оны тавдугаар сарын 10-16-ны хооронд нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчидээ тодруулж, СЕХ-нд бүртгүүлэх ёстой.
Бага хурлын 357 гишүүний 100 орчим нь намын байрнаас, бусад нь 5-6 газарт хуваагдан цахим хуралд оролцохоор болжээ.